Part3

1.1K 105 1
                                    

Би найзтай байх ямар байдагыг мэдэхгүй. Учир нь бүгд л сүүлд нь араар муулдаг. Ядуу, өнчин, хэнд ч хэрэггүй царайнаас өөр зүйлгүй гэх мэт үгийн муухайгаар хараана. Тиймээс л би ганцаардмал, хичээлээс өөр хань болох зүйлгүй болчихсон. Бурхан хүнд хэр ихийг өгнө түүнийхээ хэрээр буцааж авдаг. Бага насны дурсамж дотроо өдөр хоногыг өнгөрүүлдэг өрөвдөлтэй би. Гэхдээ энэ олон жилийн дараа хүйтэн хөндий ч итгэж найдаж болохоор хүнтэй таарсан юм шиг санагдаж байна. Түүний ачаар амьдрал минь өдий зэрэгтэй байгаа. Тэр гэр бүлийн өгдөг сарын цалин ээж бид 2ын амьдралыг залгадаг.

Ангид орж ирэхэд хэдэн охин бөөгнөрөн зогссон харагдана.

- Аримаа чи улам л хөөрхөн болоод иржээ.

- Австралид сайхан байсан бололтой.

Арим- Тэнд сайхан байсан ч найз залуугаа санаад хамаг хурданаараа л ирлээ. Гэхдээ Сэүний хажууд хэн суудаг болчихсон юм?

- Аан манай ангид үнэхээр үнэхээр хөөрхөн охин шилжиж ирсэн. Тэр зогсож байна шдээ гээд над руу заав.

Арим- Хөөх тийм байна. Үнэхээр хөөрхөн юм гээч. Намайг Шин Арим гэдэг.  Чамтай найзууд болмоор санагдчихлаа...

Би- Аа.а намайг Пак Хэрим гэдэг.

Арим- Хамтдаа Cheese cake идэхээр явах уу?

Би- ммм тэгьеээ....
   
  Шин Арим ч бас хөөрхөн юм байна. У Сэүний найз охин гэхэд гайхах юм алга. Төгс хосууд.
Сэүнийг хаалгаар орж ирэхэд Арим гүйж очин тэврээд- Үнэхээр их саналаа. Намайг сансан уу?
Сэүн түүнээс холдон- Ирчихээ юу? Хэд хоног сайн амрахгүйдээ.
Арим- Юу вэ? Хүн санаад хурдан ирж байхад....
Сэүн- Ойлголоо. Хичээл орох нь суудалдаа суу.
-----------------------------------------------------------

Түүхийн хичээл эхэлж багш
- Бүгд номоо гаргаарай.

Цүнхээ хэд ч ухсан ном байдгүй. Би номоо мартсан бололтой.

Багш- Номгүй сурагч байхгүй гэж найдъя...

"Тасласан хичээл байх ёсгүй юмсан. Яах вэ??"

Багшийн хоолой өндөрсөхөд Сэүн миний урд номоо тавиад ангиас гараад явав. Би түүнд төвөг удсан байхдаа. Тэр ч бас хичээлдээ суух хэрэгтэй шдээ.

Би-Б.багшаа би номоо мартсан байна. Энэ Сэүний ном. Та түүнийг хичээлд нь суулгаж болох уу?

Багш- Чи номгүй юм уу?

Би- Т.тиймээ. Би одоо гарлаа..

Багш- Үгүй ээ. Суу суу. Чи хичээлдээ суухгүй байж болохгүй шүүдээ. Хүүхдүүдээ хэн нэг нь Хэримд номоо өгч туслах уу?
-Минийхийг авах уу?
- Энийг хэрэглэ.
- Чамд бүр өгье.
- май энийг ав.
Би-Баярлалаа... Гэхдээ ийм олон хэрэггүй ээ.
Багш- За одоо хичээлээ эхлье.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Ангид Сэүн бид 2оос өөр хүн үлдсэнгүй.

-Юу.... Сэүн өнөөдөр  баярласан шүү.

Сэүн- Зүгээрээ.

Би- Бас хоолны газарт ч бас. Дараа чамд хоол авч өгье.

Сэүн үг дуугралгүй гараад явчихав.
Үл ойшоогоод байх шиг байна.

Би Аримын найзтай хамт тэдний тансаг гэхэд хэтэрхий тансаг кафед ирсэн.
Арим- За танилц. Манай шинэ найз. Пак Хэрим.
Би- Пак Хэрим.

-Ким Юна.

Арим- Юна манай нөгөө анги. Энэ охин Жонгүгийн араас бүтэн 5 жил гүйж байгаа юм гэсээр 

Юна - Бид хоёр удахгүй нийлнэ. Харин Сэүн та хоёр юу болж байгаа юм?

Арим- Чи Сэүний ирээдүйн эхнэртэй ярьж байна шүү дээ.

Бид    үнэхээр   удаан   ярьж  суусан...


Гэрт орж ирэхэд ээж хоол хийж байв.

-Ээж яасан эрт ирсэн юм? амрахгүй дээ.

Ээж- харин  ажил эрт дуусчлаа. Суу хоолоо идээрэй.

Бид хоолны ширээний ард суугаад  ээжийн хийсэн хоолыг амтархан идэж дуусгав.

Би- Ээж Юу.. танд мөнгө байгаа юу?гээд болгоомжлон асуув.

Ээж- Ээж нь байрны түрээс, хүнсээ цуглуулаад мөнгөгүй байгаашдээ. Юу болоов??

- харин надад мөнгө хэрэгтэй болоод....

Ээж- Энэ сарын халаасны мөнгөө юунд үрчихсэн юм?

Би-Дуусчижээ. ТТ

Ээж-За ээж нь олохыг бодоё..

Өрөөндөө орж ирээд худал хэлсэндээ жаахан гуниглав. Би яаж ээжид ганц Cheese Cake 200маянган воноор авч идсэн гэж хэлж чадах юм бэ? Хмм ээжийг бага зовоох юмсан...
-----------------------------------------------------------
Өглөө сургууль дээр ирээд анги руугаа орох гэтэл хаалгыг Жонгүг гараараа таглан зогсов.
Би-Я.яасан?
Жонгүг- Чи өдөр болгон чихэр авч өгнө гэсэн биздээ. Яг одоо аваад ир...

^*^
"joohon boginohon biccihlee💙 margaash buur urt part oruulah bolnoo❤"



《Still with You》Where stories live. Discover now