Part42

559 51 15
                                    

Мэдээж усан сан хүйтэн, зураг даруулахын тулд чөлөөтэй хөдлөх хэрэгтэй. Бидний өмссөн усны хувцас хэтэрхий халуухан, задгай байсан болохоор хөдлөхөөс ч үзэн ядам юм.

Зураглаачийн хажууд ах гүйж очоод
-Яаж ийм хувцас өмсөж болох юм бэ?  Хэтэрхий задгай байна шдээ. Түүнд хэцүү байна. Сольж болохгүй юм уу?

- Цаанаас ирсэн хувцас. Төслийн багийнхан л энэ бүхнийг шийднэ. Тэглээч сайхан л харагдаж байна шдээ. Найз залуу нь байхад юунд нь санаа зовдог юм.

Бид нэгнийхээ өмнө биеэ барих нь тодорхой шүү дээ. Би усанд сайн сэлж чадахгүй. Харин тэр усан доор амьдарсан ч чадахаар хүн.

Одоо биеэ барьлаа гээд ч яах юм.  Түүнтэй удаан л хамт байх болно. Үгүй ээ би хүсэхгүй байна. Ажилчид ямар нэг зүйл анзаарахаас нь өмнө чимээгүйхэн зам замаа хөөе. 

Зураглаач- Тэхён аа. Хэримийг гэх хайраа зурган дээр тодоор үлдээцгээе!! Түүнийг хөлнөөс нь тэврээд дээш өргөвөл.....

Менежер ах -Хүүе хүүе... На.наад байрлал чинь эвгүй биш гэж үү? Тэд модел болохоос...

Зураглаач- Мэдээж модел болохоор нь л ийм зүйл хийлгэж байна. Та хэтэрхий их түүнийг эрхлүүлж байна шүү. Алдартай болохын тулд үүнээс ч хэцүү зүйл хийдэг болсон байхад. Санаа зоволтгүй дээ. Үүний дараагаас хувцастай зураг авна. Цаанаа очоод сууж бай.

Тэхён намайг дээш өргөн тэврэхэд би түүний баруун гараа хүзүүгээр оруулан, зүүн гараараа хацарнаас нь барив. 

-Мундаг, мундаг. Гоё байна. Одоо л нэг хосууд шиг байна шүү.

Ингэж хэлсэнд баярлалаа. Гэхдээ надад эхлээд ажил байдаг учраас л хийж бхйгаа юм шүү.  Түүнд ч бас эвгүй байгаа нь илт. 

Би- Яагаад наашаа харахгүй байгаа юм? хурдан үүнийг дуусгацгаая. 

Уг нь үнэт эдлэлийн зураг авалт байж яагаад ийм зүйл хийж байгааг гайхах юм алга.  Нэгт би энэ байгууллагын нүүр царай.. Миний зүүсэн цэнхэр өнгийн очир эрдэнэ үүрд мөнхийн хайрыг бэлэгддэг. Дизайныг нь Жонгүг гаргасан гэж хэлсэн. Хоёрт олон нийтэд бол Тэхён бид хоёр хэзээ ч салахгүй дурлалт хосууд. Гэтэл бид салчихсан, бүр болоогүй хосын зураг авалтанд орж байх жишээний. Олны танил байна гэдэг чинь худал хуурмагаар дүүрэн өөрийгөө дахин бүтээнэ гэсэн үг.  Өөр модел байж болох л байсан.Гэтэл заавал Тэхёныг гэж хэлсэн хүн нь Еэбин. Тэгэхээр ийм зүйл болох нь тодорхой биз дээ. 

《Still with You》Where stories live. Discover now