part13

871 79 0
                                    

Нэг л хүйтэн хоолойг сонсох төдийд л үстэй толгой арзасхийв. Уг нь түүний ийм хүйтэн хоолойгоор надтай ярьсанаас хойш их удсан юмсан. Би яагаад айгаад байна аа? Яг л буруу зүйл хийсэн юм шиг.

Миний хоолой чичирэн- Жонгүг??

- У Сэүн энд ямар новшоо хийгээд байгаа юм?

Би-Жонгүг буруугаар ойлгох хэрэггүй ээ. Тэр... тэр зүгээр л миний тооны дэвтрийг зээлэхээр ирсэн юм.

Сэүн- Чи түүний найз залуу нь биш байхад яагаад уурлаад байгаа юм?

Жонгүг-Амаа татаад эндээс арил...

Би-С.Сэүн ч.чи одоо харьдаа. Маргааш ярилцъя.

Сэүн түүнрүү шидлэсэн ширүүн харцаа зөөлрүүлэн мишээгээд- За явлаа.. Сайхан амраарай.

Нөхцөл байдал ийм байдалтай байхад яаж инээж инээж чадаж байнаа??

Сэүн явсны дараа Жонгүг уураа дарах гэж гүнзгий амьсгаа аван гаргасаар - Найз байхыг хүсэхгүй байна гэсэн үү? Муу нохойн гөлөг.... Ядраад байна гээд байсан байж амарахгүй яасан юм?

Би- Амрах гэж байсан ч Сэүн ирчихлээ гэхээр нь уулзсан юм. Түүнд битгий уурлаарай. Бидний дунд юу ч байхгүй.

Жонгүг- Орой үдшийн цагаар санаа чинь зовдоггүй юмуу? Эрэгтэй хүн л бол эрэгтэй хүн. Муу юм болсон бол яах юм??

Би- Уучлаарай. Дахиж уурыг чинь хүргэхгүй ээ.

Жонгүг- Энийг уугаарай...

Том тортой амин дэмүүдийг өгөөд
- Чи их туранхай болохоор амин дэм сайн хэрэглэх хэрэгтэй.

Би- Би таргалаад байгаа шдээ. Чи намайг их ид гээд байгаа болохоор би сарын дотор 4 кг нэмсэн байна лээ.

Жонгүг- Дахиад таргалсан ч болно. Чи яасан ч надад хөөрхөн болохоор.

Би- Дахиад таргалчихвал би яаж нөхөрт гарах юм?

Жонгүг-Яаа!! Би үнэхээр нүдэнд чинь харагдахгүй байна уу?

- Ингэхэд би чамтай үерхдэгчгүй байхад яагаад намайг хэн нэгэнтэй уулзахыг хориод байгаа юм?

Жонгүг- Хэрвээ чамайг гуйвал зөвшөөрөх юмуу?

Би- Юу вэ? Гуйгаад байгаа юм уу?

Жонгүг-Үгүй л дээ. Гэхдээ хэрвээ гуйвал....

Би- Гуйгаад үзэхгүй юу...

Жонгүг- Цаг нь болохоор зөвшөөрөл авнаа.

Би- Маргааш эрт ирж аваарай.

《Still with You》Where stories live. Discover now