Part35

703 59 26
                                    

- Жонгүгаа Хэримийг тэврээд тэндээс гараад гүйдэг чинь яаж байгаа юм бэ?

Жонгүг хүрмээ тайлан
-Еэбин өрөөнөөс гар. Би ганцаараа баймаар байна.

- Надад хариулаач!!!  Чамайг тэгээд явчихаар надад ямар байхыг яагаад бодож үзэхгүй байгаа юм? Ажилчид чи бид хоёрыг сүй тавьсан л гэж бодож байгаа. Тэдний харц намайг яаж ширтэж байсныг яагаад ойлгохгүй байгаа юм бэ?

- Бид сүй тавиагүй юм чинь ямар хамаатай юм?

Еэбин нааш цааш холхин  байснаа гэнэт зогсон
-Тэр одоо олны танил, бас найз залуутай хүн. Гуйя сэрж үз. 6 жилийн өмнөх зүйлээ март л даа. Би чиний хажууд 6 жил байхад чи үргэлж л Хэримийг хайрлаж байсан. Чамд би байхад... Тэр юугаараа тийм онцгой юм бэ? 2 жил л хамт байсан хэрнээ чамд тийм их үнэ цэнтэй юм гэж үү?

Еэбиний харцнаас цөхөрсөн гуниг мэдрэгдэж байв. Харин Жонгүг нүдээ анин санаа алдаад
- Тиймээ. Тэр илүү үнэ цэнтэй. Хэр удаан хамт байсандаа биш зүгээр л намайг дахин амьдруулж чадсан болохоор л түүнд хайртай....

-Ойлголоо... Чамд хугацаа өгье. Сэтгэлээ татаж дуусах хүртэл чинь би хүлээе гэсээр өрөөнөөс гарав.

Өөрийнхөө ажлын өрөөнд орж ирээд  ширээн дээгүүрхээ шидэлж
-Пак Хэрим, Пак Хэрим, ХЭРИМ.... ҮГҮЙ ХИЙНЭ ДЭЭ!!! ХАРЖ Л БАЙГААРАЙ!! ҮХЭЭД ӨГВӨЛ ЧИ НАД ДЭЭР ИРЭХ Л БОЛНО!



Хэдэн тариа тариулж дуусаад зураг авалт руу явах гэхэд Тэхён хүргэж өгнө гэж зөрүүдэлсээр машины жолооны ард суув. Эгдүүтэй хүн шүү.

Тэхён замруу харангаа
-Би танайд очиж хэд хоног чамайг асрах болохоор эрт ирээрэй. Менежер ах хүргэж өгнө биз дээ. Хэд хоногтоо л жолоо барихгүй байсан нь дээр.

- Ойлголоо... Эрт харих болохоор хоол бэлдээрэй.

-Юу идмээр байна?

-Шарсан тахиа!!

Тэхён инээд алдаад
-Жингээ брих хэрэгтэй. Болохгүй. Бас бие чинь муу байгаа болохоор загастай шөл хийе.

-Юуун загастай шөл вэ?  Би ямар жирэмсэн бишдээ.  Тэглээ ч загас идэх дургүй гэдгийг мэдсээр байж.

Намайг ингэж хэлэхэд Тэхён бүр ч чангаар инээгээд
- Дургүй юм бол биеэ бодоход яасан юм?  Загастай шөл хийх болохоор эрт ирээрэй.

《Still with You》Where stories live. Discover now