part46

534 58 12
                                    

                 Амьдрал гэнэтийн явдлаар дүүрэн гэж үнэн юм даа. Хуучин найз залуутайгаа хайр дурлалын мэдлэгээ  сориод ч байгаа юм шиг.

Би гараараа оролдон доош харсаар
- Явахыг хүссэн хүнд шалтаг олох хэцүү, үлдээхийг хүссэн хүнд түүний өгөх хариу үйлдэл бүр ч хэцүү байдаг. Бид ч бас өмнө нь...тийм зүйлийг мэдэрсэн шүү дээ.
Би түүнийг хүлээхгүй байгаа гэвэл худлаа. Хүлээсэн ч зугтах хүн нь би байдаг гэдгийг чи мэднэ дээ. Би үнэнтэй нүүр тулж асуудлыг шийдэхдээ тааруухан. Хэдий насанд хүрээд том хүн болсон гэж бодсон ч би хулчгар хэвээрээ бололтой.

           Тэр хариу хэлэлгүй толгой дохих нь юутай ч сэтгэлийг минь ойлгохыг хичээгээд байгаа ч юм шиг. Бүгд л намайг  жаргалтай байвал болно гэдэг ч яагаад жаргалтай болгох хэн  ч байдаггүй юм? Үргэлж орхиж явдаг. Хайрласан бүхэн минь. Нэг нэгээрээ. Гэнэтхэн л алга болдог. Би харанхуйд уйлаад хоцроход хэн хажууд байгаасай гэж хүсдэг байлаа... Санахгүй байх юм. Юу ч санахгүй байна.  Би хэнийг хайрлаж байсанаа, юу хүсдэгээ ч санахгүй нь.

Тэр онгорхой цонхруу ширтэхэд нарны улаахан туяа нүүрийг нь будаж орхив. Гүн амьсгал авсныхаа дараа

- Далайн чимээнд ямар их дуртай байсныг чинь, нар жаргах үеийг хараад зураг аваад инээх дуртайг, зайрмаг авч ирвэл заавал  Netflix- ээс  кино үздэг гээд би чамайг нэг өдөр ч мартаагүй. Би үргэлж, цаг минут бүрт чамайг боддог байсан. Үгүй ээ. Эргэн тойрны бүх зүйл чамайг бодогдуулаад л.. Би чамайг мартах талаар нэг хором ч бодож байгаагүй.

Би бол өдөр бүр мартахыг хичээж байсан. Минут, секундээр мартагдаасай. Дурсамж бүхнээ баллуурдаж арилгамаар байсан. Гэхдээ эцэст чадаагүй болохоор  дахин уулзахдаа үзэн ядсан. Би л ганцаараа түүнийг санаагүй гэдгээ мэдэх үедээ илүү ихээр холдмоор болдог бол хаашаа ч хамаагүй зугтмаар байсан.

- Бид салах үед би яагаад чамтай дахиж уулзаагүйг мэдэх үү?

-Намайг үзэн ядсан уу?

Би хөнгөхөн толгой сэгсрээд
- Чамайг харвал гаргасан харвал гаргасан шийдвэртээ эргэлзэхээ мэдээд уулзах зориг хүрээгүй юм.

-Надад уулзах юм бол чамаас өвдөг сөгдөж байгаад авч үлдэнэ дээ л гэж бодож байсан. Гэхдээ чи надтай уулзахыг хүсээгүй.

-  Би хүссэн шдээ. Чам руу явсан.Магадгүй эвлэрэх гэж байх. Гэтэл Еэбин танайх руу орчихсон. Тэгээд л би тэр үед бид жинхэнээсээ дуусжээ л гэж бодоод...

- Би... Тэр үед дахиж уулзахгүй гэж хэлээд, танайх руу явсан... Бурхан минь чи намайг чамаас салангуутаа И Еэбинтэй үерхэнэ.гэж бодоо юу. Би чамд ямар их хайртай байлаа даа.

Түүнийг ийн хэлээд инээсэнд би даган инээхийг аядав.

Түүний" Би чамд ямар их хайртай байлаа даа..." гэдэг үг яг л цонхоор орж ирсэн зөөлөн салхи шиг. Таатай хэдий ч гунигтай.

Жонгүг санаа алдан "  Чи намайг хармааргүй байна гэж хэлэхэд 6жилийн  өмнөх "Салцгаая" гэдэг үг чинь ч бас сонсогдоод...Магадгүй одоо ч тэр хайр хэвээрээ. "

" Сөжү уух уу?" Миний ярианы садвийг өөрчилж чадах ганц арга нь архи байсан гэдэгт итгэхгүй нь... Уухаараа заавал нэг асуудал тарьдагаа мартчихсан уу? Тэнэг минь!!

Тэр толгой дохин - Агсам тавихгүй гэвэл тэгьелдээ.

Сүүлд уухад түүнд ямар зан гаргаснаа сайн санаж байна. Гэхдээ зүгээр дээ. Энэ удаад тэгтлээ уухгүй юм чинь.

Ахх... Нэг уухаараа уугаад л байдаг зангаа яая даа байз! Миний ухаан санас орж гарч байсан ч 5 шилийг би ганцаараа уусан. Тэр нэг их уугаагүй.
Жонгүг- Хэрим аа. Одоо болно оо. Чи согтчихсон байна.

-Мэдэж байна аа.... Би согтчихсон байна.

Би нэг л мэдэхэд хацар даган урсаж эхлэх нулимсаа арчаад
- Би уйлаагүй ээ. Зүгээр л уусан болохоор ингэж байгаа юм...

Жонгүг нулимсаа тогтоож ядан арчих гараас барин надруу удаан ширтэв.
- Битгий уйл. Намайг ашиглаад жаргалтай бол... Гуйя битгий уйл.

Түүний нүд надад худлаа ярьдаггүйг би мэднэ.
Тиймээс ч зүгээр л түүнийг үнсмээр байсан.

Би үнссэн...

Би согтуу байсан. Гэхдээ... Гэхдээ тэр бараг л эрүүл байсан... Хүсээгүй бол намайг түлхэж болох байлаа. Гэтэл хариу үнсэлт мэдрэгдсэн учраас би салгахыг хүсээгүй юм. Бүх зовлон шаналалаа мартаад энэ удаад... Үгүй ээ. Сүүлийн удаа түүнийг үнсмээр байсан юм...

Энэ нүгэл байж болох юм. Гэхдээ хэн нэгэн намайг тамаас аван гарна. Тэр там нь хайр байхвий гэхээс айж байна. Тэгвэл хэзээ ч гарч чадахгүйгээр хоригдчихно.

_________________________________

A/n~ Hola!!! Long time no see my cutie pies♥ Хэтэрхий завгүй сар болж дуусах нь дээ. Өглөөний 6.30д гэрээсээ гараад 23 цаг хүртэл сургууль дээрээ өнждөг болсон.  Гэрийнхнийхээ царайг ч хальт л хараад... Аййй амьдрал минь ээ чи~~~~  Хүүхдийн баяр болох гэж байгаа болохоор өхөөрдөм бялууханууддаа бэлэг болгож байна аа....  Манай хөөрхнүүдийн list нэр нь яасан ч хөөрхөн юм. Мундаг мундаг бичээчдийн бичвэртэй миний жожкоон бичвэр хамт байгааг хараад 🥰  Хүлээсээр ирсэн, хүлээдэг, хүлээх ч болно уриатай манай хүүхдүүд дахиад жаахан хүлээгээрэй♥ аа тийн бас Жонгүгт зориулж хэлэхэд " Just wanna kiss and make up one last time" дуугаа өргөн барьяаа. Шинэ утастай болж up өгсөн шүү!! Love you .

                 From~ persephone. Alexandra's

《Still with You》Where stories live. Discover now