Part14

841 66 4
                                    

Түүний нүдрүү харах төдийд л тэр намайг өөртөө уусгаж байгаа мэт санагдана. Ширүүн харцтай ч цаанаа л нэг дулаахан. Яг л нар шиг.

-Явцгаах уу?
Би өөрийн төсөөллөөсөө тасран- Т.Тэгьеээ явъя...

Суудлын бүсээ зүүн доош харахад
Жонгүг- Яагаад сандраад байгаа юм?
Би- Сандраагүй л дээ. Зүгээр л юм бодож байлаа.
Жонгүг- Миний анзаарахад чи худлаа ярихаараа алгаа ташаад байдаг гэдгийг харсан л даа. Яагаад худлаа яриад байгаа юм?
Би- Худлаа яриагүй ээ. Зүгээр л жаахан сонин санагдаад....
Жонгүг- Хэрвээ надаас болж байгаа бол ичих хэрэггүй ээ.
Би- Хэн чамаас ичсэн гэсэн юм... Хурдан хөдлөө хоцрох нь байна.

Үнэнийг хэлэхэд үнэхээр ичсэндээ түүнрүү харж ч чадахгүй байна. 
Жонгүг надруу ёжилон харна.
Би-Ингэхэд чи сургуултйн сурагч байж машин барьж болж байгаа юм уу?

Жонгүг- Би 18 хүрсэн хүн.  Хуулийн өмнө хариуцлага хүлээж чадна.

Би- Тэр хууль яах вэ? Жолооны үнэмлэх байгаа юм уу?

Жонгүг- Машин сайн жолоодож чаддаг байхад тэрэнгээр яах юм?

БИ-ЮУУ??! Тэнэг минь чамд үнэхээр жолооны үнэмлэх байхгүй юм уу? Зогс!! Яг одоо машинаа зогсоо!!!!

Жонгүг миний хашхирахыг сонсоод хорноор жуумалзан
-Үгүй ээ! Давхих уу? Заа сайн бариарай.

Тэр ингэж хэлээд хурдаа нэмэв.
-ЖОН ЖОНГҮГ МУУ ТЭНЭГ МИНЬ МАШИНАА ЗОГСООООО!!!! ҮГҮЙ БОЛ ЧАМАЙГ НӨГӨӨ ЕРТӨНЦ РҮҮ ЯВУУЛНА ШҮҮ!!!

Жонгүг чангаар инээх нь сонсогдож улам чангаар зогсохыг шаардана. Нүдээ анин бурхнаас хийсэн бүх гэм нүгэлдээ уучилалт хүсэн залбирна. Хэрвээ үхчихгүй бол би түүнийг байхгүй болгоно оо.
Машин гэнэт зогсоход нүдээ анисан хэвээр суусаар л байлаа. Хэрвээ би үхчихсэн бол яаанаа??

-Буухгүй юу хийгээд байгаа юм?

Алгууханаар нүдээ нээтэл сургуулийн зогсоолд ирсэн байв.
Тэр үнэхээр тайван харагдаж байгаад бүр ч уур хүрээд явчихав.
Жонгүгийн гар луу цохьсоор
- Чи муу тэнэг! Үхвэл яах юм? Тэгээд бүр жолооны үнэмлэх ч байхгүй шүү!

Жонгүг гарыг минь барьж аваад
-Би чамд үнэмлэх байхгүй гэж хэлсэн юм уу? гээд халааснаасаа үнэмлэхээ гаргаж ирэн нүдний урд бариад
-Сайн хар. Жон Жонгүг гэсэн байгаа биз дээ.

-Тэгэхээр чи жолооны дамжаанд суусан байх нь ээ?

-Үгүй ээ. Худалдаж авсан юм.
Хэнэггүйхэн хэлээд машинаас буухад зэрэгцэн буугаад

《Still with You》Where stories live. Discover now