Part26

635 60 4
                                    

Би юунаас айгаад байгаа юм бол?
Жонгүг түүнд сайн болно гэхээс үү?
Үгүй дээ тэр хэзээ ч өөр охинд сайн болохгүй. Тэр Жон Жонгүг шүү дээ.
Бүтэн 8 сар үерхчихээд түүнд итгэхгүй байна гэдэг чинь байж боломгүй зүйл.

Багш миний урд талын ширээн Еэбин гэх охиныг суулгахад бүр ч тухгүй санагдаж байна.

Жонгүг- Өнөөдөр юу идмээр байна?... Хэрим!!

Би-Айн? Юу болсон бэ?

Жонгүг-Юуг ингэтлээ бодоод байгаа юм бэ? Идмээр байгаа юм  байна уу
гээд байхад.

-Өнөөдөр юу ч идсэн яах вэ?

-Завсралгаанаар гаралгүй хүлээж байгаарай за юу.

-За~

Юунд ч санаа зовох хэрэггүй. Тэр зүгээр л хөөрхөн охин байна. Түүнтэй ойр байсны хэрэггүй байх.
Өмнөх шигээ тайван байхад л хангалттай.

_____________________

Завсарлагааны цаг эхэлж Сэүн Жонгүг бид 3 урд урдаасаа харан суугаад хооллож байв.

Сэүн- Өнөөдөр уг нь эрт тарах байх гэж бодсон юм сан. Ачаалалтай байна шүү.

Жонгүг-Ойрд олон цагаар сууж байгааш чинь мэдсэн шүү Хэрим. Хоол ч идэхгүй, хичээл хийгээд байвал чамд л муу.

Би-Үглээ гэдэг нь... Мэдэж байна золиг минь. Одоо л хичээхгүй бол Сөүлийн их сургуульд орно гэсэн мөрөөдөл талаар болно...

Шинээр ирсэн Еэбин суух суудал хайж байгаа бололтой нааш цааш харна. Яг л анх миний ирж байсан үе шиг...

Еэбин- Уучилаарай... Өөр суух газар алга. Энд сууж болох уу?

Жонгүг- Үгүй...

Би- Өөр суух газаргүй бол наашаа суу даа.

Еэбин- Үнэхээр их баярлалаа.

Түүнийг өөртөө ойр байлгахыг хүсэхгүй байгаа ч харсаар байж хөгийн зан гаргаж чадахгүй нь.

Жонгүг- Эгч оройн хоол ирж идээрэй гэсэн болохоор хамт явна шүү.

Би-Тэгье...Сэүн чи яах юм?

Сэүн-Би очиж болох юм уу? Тэгвэл хамт явцгаая.

Хооллож дуусаад ангидаа орж ирээд сууж байтал Еэбин гартаа жижигхэн шүүс барьсаар орж ирээд
-Энийг чамд авсан юм. Бид найзууд болж болох уу?

Энэ л биш шүү.  Би чамд дургүй найз байхыг хүсэхгүй байна, холдож үз.... Жонгүг  яагаад тийм байсныг ойлгож байна аа.

《Still with You》Where stories live. Discover now