part49

473 47 11
                                    

Jungkook's pov

Тэр минь сэргэчихэж. Бурхны авралаар....

Өрөөнд гүйсээр ирэхэд эмч нар түүний минь биеийн байдлыг шалгаж " Тайван байлгаарай" хэмээн хэлэв.

Аргагүй шүү дээ. Бүтэн сар ухаангүй байсан хүн цочролд орсон байх нь гарцаагүй.

Хэрим юу ч дуугарсангүй. Биднийг тойруулан ширтсээр байсан юм.

Магадгүй түүнийгээ хайсан байх.

Тэхён явчихсан шүү дээ.

Эмч намайг тусгайлан дуудан уулзах зүйл байна гэсний дагуу түүний өрөөнд оров.

-Тэр ярихгүй байна. Зүгээр биз дээ.

Эмч- Зүгээр гэж хэлж чадахгүй нь... Ажиглаж байхгүй бол хэцүү л дээ. Ер нь тийм хэмжээний осолд орсон хүн ярих чадвараа алдах нь энүүхэнд. Өөр ямар чадвараа алдсаныг бид мэдэхгүй ээ.

Өөр чадвараа алдах аа? Үгүй ээ үгүй. Болохгүй. Тэр эдгэрнэ. Хэр хугацаа орох нь хамаагүй. Би түүнийг дахиад инээх хүртэл нь хамт байна.

Буцан Хэрим дээр ирэхэд тэр Бёлын өгсөн хоолыг идэхгүй гээд нөгөө тийш харан в хэвтсэн байв.

- Бёл аа. Сэүнийг аваад харьж амардаа. Би түүнийг асарч байя.

Тэд бүгд өрөөнөөс гарахад эв хавгүй чимээгүй байдал үргэлжлэнэ. Тэр гунигтайгаа цонхоор ширтэж над руу нэг ч удаа харсангүй.

Би алчуур аван түүний гараас зөөлхөн атган
- Эмч чамайг удахгүй хэвийн байдалдаа орно гэсэн. Энэ зүгээр л түр зуурын асуудал болохоор санаа битгий зов. Үүнээс илүү том асуудлаа давчихсан шүү дээ.

Хэрим надруу харсангүй.

Долоо хоног яг л ийм байдлаар өнгөрсөн юм.
Тэр намайг сонсож би түүнд олон зүйлийн талаар ярьж өгөөд л.

Сайн мэдээ нь тэр намайг хамт байгаад огтхон ч дургүйцэл илэрхийлдэггүй байлаа.

Муу мэдээ нь тэр алхаж чадахгүй
байсан юм.

Би дэлгүүрээс авч ирсэн жүржээ ширээн дээр тавиад
- Жунин өглөө Бусан явсан. Тэмцээнтэй. Үзмээр байна уу? Би зурагт асаагаад өгье гээд зурагтаа асаатал яг түүний тоглолт эхэлчихсэн байв.

《Still with You》Where stories live. Discover now