part27

661 66 18
                                    

Нэг сар маш хурдан өнгөрсөн. Өвлийн амралт эхлэх дөхсөн тул шалгалтууд ч ихээр авч байлаа. Би Еэбинд үнэхээр дургүй ч Жонгүг дасаад байгаа ч гэх юм уу? Зүгээр л найз гэж бодохоор хэмжээний харилцаа тогтоосон. Уурлаж болохгүй.... Тэр бүх хүнийг өөртөө хэрхэн татахыг маш сайн мэддэг охин л гэж тодорхойлох юм. Энгийнээр хэлвэл тэр одоог хүртэл надад огт таалагддаггүй хэвээрээ байгаа.

Ойрын үед түүнээс болоод Жонгүг бид 2 хэд хэд ам зөрсөн. Тэр яагаад Еэбинийг ингэтлээ өмгөөлөөд байгааг ч ойлгохгүй юм. Яг л ховсдуулсан мэт.

Өнөөдөр бид муудалцаагүй байгаа тул хамтдаа сургууль руу явж байна.

Би түүнтэй яриа өдөхийг оролдох тоолонд тэр яагаад байгаа нь мэдэгдэхгүй хариултаар аргацаагаад өнгөрөөнө.

Жонгүг-Орой кино үзэх үү?

Би-Тэгье....

Бидний харилцаа хэтэрхий хөндий болчихсон. Гэсэн ч үерхэлээ дуусгамааргүй байна. Буцаад хэвэндээ орох байх... Жаахан л хүлээе.

Ангид ирээд уурыг минь барсан өнөөх урт хар үс, зальжин инээмсэглэлтэй И Еэбин гүйж ирээд
-Сайхан амарсан уу? Жонгүг аа? Хэрим.. сайхан амарсан биздээ.

Би толгой дохин чимээгүйхэн суудалдаа суув.

Еэбин- Жонгүг аа... Өнөөдөр өдрийн хоолонд сам хорхой байна гэсэн хамт хооллох уу?

Жонгүг-Тэгье ээ...

Номоо гаргаад эргэн тойрноо харж байхад Сэүн
-Өнөөдөр ууртай харагдаж байх чинь.

- Сүүлийн үед нэг хүнээс болоод уур хүрээд л байна.

Сэүн толгойгоо Еэбин рүү дохиод
-Энэ үү?

Намайг санаа алдахад Сэүн
-Жонгүг ч бас ойрд сонин аашлаад байна уу?

-Мэдэхгүй ээ. Анхнаасаа л харьцах хэрэггүй гээд байхад.. Хачиг шиг наалдчихаад салахгүй байсан. Одоо тэдний учрыг олохоосоо өнгөрсөн бололтой.

Сэүн- Жонгүг чамд ямар сайн билээ дээ.Тэр зүгээр л муухай зан гаргахыг хүсэхгүй байгаа байх.

-Би ч бас анхандаа тэгж бодсоон. Гэхдээ сүүлийн үед түүнийг илт өмөөрөөд ч байгаа юм шиг зан гаргаад байх юм.

Сэүн- Чи хар л даа. Тэр хачиг хажуунаас нь огт салахгүй байгаа юм чинь тэгж байхгүй юу. Жонгүгт гомдоод хэрэггүй шүү.

Жонгүгийн зүг харахад Еэбин үнэхээр л хажуунаас нь огт салахгүй ядаргаатай харагдаж байлаа. Сэүний хэлсэнээр түүнд уурлах хэрэггүй. Би ойрдоо стресстэй байсан болохоор жаахан бухимдсан. Тиймээ би л жаахан тайван байвал бидний харилцаанд асуудал үүсэхгүй.

《Still with You》Where stories live. Discover now