Part31

693 65 17
                                    

Түүнгүй өнгөрөөсөн 6дахь хавар. Хавар болгон дурсамж.
Дурсамж дотор зөвхөн тэр л эргэлддэг.
Яг л мансууруулах бодис шиг дахин тэр мэдрэмжийг мэдэрмээр...

Одоо л сэтгэл минь түүнийг мартаж эхэлж байна. Миний сэтгэл  одоо л манан дундаас чөлөөлөгдөж байх шиг санагдана.

Үнэртэй ус, дэгжин даашинз, өндөр өсгийт өмсөөд өөртөө итгэлтэйгээр алхана.  5 жилийн хугацаанд би модел болж чадсан. Олон хүний тусламжийг аван байж энд ирлээ.

Амжилтанд хүрчихвэл бүх зүйл өөрчлөгднө гэж найдаж байсан ч үгүй байсан... Буцаад 5 жилийн өмнөх жижигхэн байшиндаа амьдрахыг, тэр сургуульд сурч байсан үедээ очихыг хүсч байна.

-Пак Хэрим нүүр будалтдаа ороорой!

Нэвтрүүлэгийн найруулагч тайзны араас орилохыг сонсоод арын өрөө рүү ороход нэг бүсгүй цааш хараад зогсож байв. Би толины өмнө суугаад
-Будалтаа хийлгье... гэхэд тэр эргэж хараад гайхан надруу харсаар

- С.Сайн байна уу?  Намайг Хан Жуён гэдэг өнөөдөр шинээр ажилд орсон... Би таны будалтыг хийнэ...

- Аан Сайн уу?... Хичээж ажиллаарай. 

-Та зурагнаасаа ч үзэсгэлэнтэй юм аа. Арьс тань их гоё. Бурхан минь.

Түүний нээлттэй байгаа нь их өхөөрдөм юм.

Би- Чи ч бас үнэхээр хөөрхөн юм.

- Баярлалаа. Бид дахиад уулзахгүй байхдаа... Хэрвээ дахин уулзвал ямар гоё вэ?

Жуён яриан дундаа их олон зүйл ярьж амжив. Өөрийнхөө талаар бүгдийг ярьсан гэхэд буруудахгүй.

- Та ийм хөөрхөн. Найз залуу тань ч бас  үнэхээр царайлаг гоё юм аа... Та 2г төгс хос гэдэг үнэхээр үнэн.

-Баярлалаа. Чиний тухай түүнд ярих болноо.

Тэр багсаа хажуу тийш тавин
-Болчихлоо...

Шинээр ажилд орж байгаа гэхэд үнэхээр сайн юм.

Би гарахынхаа өмнө
-Чи хүсвэл миний makeup artist болж болно шүү. Манай менежер дээр очоорой.

Тайзан дээр гаран суухад нэвтрүүлэг эхлэв

"Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт үзэгчидээ. Бид өнөөдрийн ярилцлагаараа үзэсгэлэнт модел Пак Хэримийг урьсан байна........"

"Сайн байна уу? Пак Хэрим байна."

"Таны жүжигчиний кареераа эхлүүлсэн шүү дээ. Олон киноны  санал ирж байна уу?  Тоглох бодол байгаа юу?"

《Still with You》Where stories live. Discover now