Part 44

568 56 18
                                    

Сэүн- Би чамд хайртай... Пак Хэрим.

Би инээн түүний мөрийг хөнгөхөн цохиод

- Наад үгээ эхнэртээ хэлэх хэрэгтэй шдээ...

Сэүн-Ирээдүйг тааж мэдэж болохгүй гэж чи хэлсэн. Гэхдээ би өнгөрсөн бас одоогоо хамгийн сайн мэдэж байна. Би чамайг хайрлахаа зогсоож чадахгүй. Бас ирээдүйд ч хайртай байсаар байхаа мэдэж байгаа болохоор ганцхан удаа миний хэлэхийг сонсоорой.... Чиний зүрх намайг найзаас өөрөөр харж байгаагүй. Миний арван найман насны мөрөөдөл чамтай хамт, өөрийн мэдрээгүй аз жаргалтай гэр бүлийг бүтээх. Гэхдээ тэр мөрөөдөл арван найман настай минь, чиний дурлалтай хамт хийсээд алга болчихсон.

Хүн хайр гэх зүйлийг мэдрэх үед авдаг аз жаргал, салалтын дараах гуниг цөхрөлийг галзууртлаа дурлаж байсан хүн л мэднэ.  Чи хэн нэгнийг хайрласан ч тэр хайр эргэн ирэхгүй бол хэзээ ч шууд орхиж чадахгүй. Хайрлах байх, эргээд ирэх байх гэсэн бодлууд л тархийг дүүргэдэг. Тэр яг ингэж л өөрийгөө хүлчихсэн байж.

- Намайг уучлаарай Сэүн аа.  Би чиний мэдрэмжийн талаар огт бодож байгаагүй. 

-  Битгий уучлалт гуй. Чиний уучлалт гуйхыг сонсоод би өөрийгөө улам үзэн ядчихлаа. Чамайг хайрласан нь миний буруу,  чиний хажууд хэн ч биш байсан ч үлдсэн нь миний буруу. Чиний буруу байхгүй. Миний гэрлэлт ч чамаас болоогүй. Зөвхөн миний шийдвэр. 


Түүнийг ингэх тусам би л муу хүн шиг санагдаад байх юм. Би түүнээс хайр мэдэрч байгаагүй гэвэл худлаа. Би ч гэсэн түүнд сайн байсан. Гэхдээ одоо тийм биш. Тэр ч бас намайг мартаасай. Салхинд хөөгдсөн үүл шиг ор тас мартаасай. Тэгвэл тэр л жаргалтай байх болно. Хувиа хичээсэндээ биш. Зүгээр л түүний оронд би байсан бол хэтэрхий гомдолтой санагдаад үхэх дөхөх болохоор. Эсвэл би бүгдийг орхих хэрэгтэй юм байна



Залуу хосууд Машиндаа суун явж би ч бас буцав. 

Жонгүг- Би хүргээд өгье. Суучих хэмээн замын хажуу руу машинаа зүгсоох нь тэр.

Би чимээгүйхэн машинд суухад утас дуугарч

-Байна уу?

- Хэрим аа... Т.Тэхён салсан гээд мэдэгдэл хийсэн байна. Компани дээр яаралтай ирээрэй.

Ахын хоолой чичрэн утасны цаана ухаан алдах нь уу гэлтэй амьсгаадна.

Жонгүг- Юу болсон юм? Асуудал гараа юу?

《Still with You》Where stories live. Discover now