Part15

795 69 1
                                    

Амралтын өдөр Жунин ахтай хөлбөмбөг тоголно гэсэн учраас бүх ажилаа эртхэн зохицуулаад сургууль руу нь явав. Дуртай зүйлээ хийх гэж байгаа болохоор үнэхээр сайхан байна шүү. Спортын сургуулийн үүдэнд ирээд Жунин ах руу залгатал утсаа авсангүй.

Хажуугаар зөрж явсан хүнээс

-Ким Жунин хаана байгаа юм бол?

-Жунин уу?

- Тийн...

- Талбайд байгаа. Хүргээд өгөх үү?
Би толгой дохисоор араас нь дагав.

Спортын сургууль үнэхээр том юм. Ихэнх сурагчид нь эрэгтэй бололтой. Явсаар арын хаалгаар гарахад цэлгэр хөл бөмбөгийн талбай угтана.
-Жунин!!!! Хүн ирсэн байна.!

Түүний орилохыг сонссон Жунин нааш гүйж ирэв. Их хөлөрсөн байгаа нь үнэхээр халуухан.
Жунин инээмсэглэн- Над руу залгахгүй дээ. Очиж авах байсан юм.

- Зүгээр ээ. Та бэлтгэлээ хийж байсан бололтой.

Жунин- Бие халаалт хийж байлаа... Тэнд хувцас солих өрөө байгаа.Чи хувцасаа солиод гараад ир.

Түүний заасан газарлуу цүнхээ аван оров.



Жуниний хажууд зогсох хүү уруулаа мушилзуулан
-Дараагийн бай чинь юмуу?

- Бишээ...

- Худлаа ярихаа боль. Мэдэж байна. гээд мөрөн дээр нь гараа тавихад Жунин - Анхандаа тэгж бодсон л доо. Гэхдээ тэр бусад шиг биш болохоор нь...

-Сайн болчихоо юуу?.... Хөөх үнэхээр тийм байх нь ээ. Чамайг анх удаа л хүнд сайн болсон байхыг харлаа. Амьд дээрээ их юм үзэх нь ээ....

- Яваа яв. Орой хэсэг сууя.

- Жунинаа энэ охин чинь өмнөхүүдээс чинь илүү хөөрхөн бас халуухан биетэй юм байна.

-Амаа тат Бэкхён.




Хувцасаа сольж өмсөөд гарч ирэхэд Жунин ах үүдэнд хүлээж байв.

Жунин- Болчихсон уу?

Би толгой дохин- ммн..
Жунин- Тэгвэл бие халаалтандаа орьё.

Биднээс өөр хүнгүй том талбайг тойрон гүйнэ.

Би амьсгаадсаар- Ахаа ядрахгүй байна уу?

Жунин- Чи ядраад байгаа юм уу?
-Жаахан л....

Жунин инээн- Тэгвэл яаж хөл бөмбөг тоглох юм бэ? Талбайн талыг ч тойроогүй байхад.

Би- Дунджаар хэд тойрох ёстой юм?

Жунин- 15-20 хамгийн багадаа...
Би- За тэгвэл хурдан гүйе.

《Still with You》Where stories live. Discover now