Part30

681 67 11
                                    

Орой болсон ч хаалгаа налан суусаар л...Би түүнийг одоо ч хаалганы хажууд байгааг мэдэж байна. Гэхдээ надад ч бас хэцүү байгаа болохоор одоо зүгээр л хангалттай.  Би л энэ бүхэнд цэг тавьж байж надад бардам зан үлдэх нь.

Хичээлдээ явалгүй 7 хоног өнгөрсөн байна. Орой бүр Жонгүг хаалганы хажууд чихэр үлдээгээд явна. Анх миний түүнд авч өгсөн иштэй чихэр...  Би ч бас түүнийг үнэхээр их санаж байна. Маш ихээр санаж байгаа ч би дахиад л ийм ихээр ганцаардахгүй байхын төлөө жаахан л тэвччихвэл удахгүй түүнийг мартчихна....

________________________

Жунин ангид орж ирээд Жонгүгийг заамдан
-Хэрим хаана байна?

- Яах гээв?

- Чи муу новш Хэримд яаж хандсан болохоор тэр сургуулиас гарч байдаг юм?

-Бидний асуудалд битгий хошуу дүрээд бай. Яасан? салчихсан болохоор боломж гарсан гэж бодоо юу?

Жунин шууд л Жонгүгийг цохин унагахад Тэхён түүнийг хойш түлхэн холдуулав.

Жонгүг газарт унан уруулаа арчихад Еэбин
- Яаж байгаа чинь энэ вэ????  Тэр Хэримд санаа зовоод байгаа бол гэрт нь  очооч! Гэмгүй хүн зодож танхайрна гэнэ ээ??

Тэхён зэвүүцсэн харцаар тэдэн рүү ээлжлэн хараад
- Аан.. Чи тэр хөгийн охин нь байж ээ. Таарсан юмнууд... Явцгаая Жунин аа.

_________________________

Ээжийн захисан зүйлсийг авахаар гэрээс гарахад төсөөлөөчгүй хүмүүс зогсож байв.

Жунин ах намайг тэврээд
-Энэ тэнэг охиныг хараад байгаарай. Сургуулиа хаячихаад яаж амьдрах гээв?? Тэр муу Жонгүгийг надад эртхэн хэлэхгүй яасан юм? Би болгоод өгөх  байсан юм. Шулмын охин байгаа гэж хэлэхэд чинь л анзаарах хэрэгтэй байсан юм... Уучлаарай!!!!

-Би зүгээр ээ. Угаасаа сурах хүсэл алга.

-Чи хичнээн сурлага сайтай билээ дээ. Ингээд гарчихвал юу хийх юм?

-Ажил хийгээд эндээс явна!

Тэхён ах мөрөн дээр гараа тавин
-Гадаа сэрүүхэн байна. Нэг тийшээ ороод тухтай ярилцъя.

Бид нэг кофе шопд ороод Жунин ах захиалгаа өгнө гээд босох зуур тэр надад санал тавьсан.

-Чи үнэхээр сургуулиа орхих гэж байгаа бол манай агентлагт орох талаар бодож үзвал ямар вэ? Модел, жүжигчин, дуучин чи алийг нь ч хийж чадах юм чинь сонголт чиний гарт. Сайн бодож үзээд хариугаа хэлээрэй. Би чамд туслана шүү.

《Still with You》Where stories live. Discover now