Part 48

491 51 11
                                    

-  Шуурхай мэдээ. Өнөөдөр 22 цаг 13  минутын орчимд загвар өмсөгч  Пак Хэрим машины осолд орж эмнэлэгт хүргэгджээ. Түүний биеийн байдал маш муу байгаа гэж эх сурвалжууд мэдээллэж байна. Осол гаргасан жолоочийн хувьд санаатайгаар хүний амь насанд хүрэх гэсэн үндэслэлээр цагдаад байцаалт өгч байгаа аж.

....

" Мэс засал явагдаж байна" гэсэн улаан гэрэл асч үүдэнд суух хүн бүрийн сэтгэл зовно.

Тайван ч сууж чадахгүй нааш цааш холхих Жонгүгийг харсан менежер
- Тайван суу. Ингэж алхаад байхаар чинь сэтгэл үймэрчихлээ... Тэр гайгүй ээ. Хүчтэй болохоор босоод ирнэ гэхэд одоо л нэг Жонгүг санаа алдан сандал дээр суув.

Удсан ч үгүй Жунин, Сэүн болон түүний эхнэр Бёл эмнэлгийн хаалгыг эвдчих шахам гүйж орж ирээд Жонгүгийг харан

Жунин- Юу болоод байгаа юм? Түрүүхэн надтай утсаар ярьж байсан хүн яагаад энд байгаа юм?хэмээн амьгаагаа дарж ядан асуух аж.

Жонгүг- Машинд мөргүүлчихсэн...

- Тэрийг мэдэхгүй хэн байгаа юм. Чиний Еэбин ийм зүйл хийсэн биз дээ! Хэрвээ Хэримд ямар нэг зүйл болвол би та хоёрыг зүгээр өнгөрөөхгүй шүү! 

Сэүн Жуниныг тайвшруулан мөрийг нь цохиод
-Тайван бай... Бид ингэж цаг үрж болохгүй.

Хэримийн ээж ирж Жунин чимээгүйхэн мөрөөр нь тэврэн аргадана.

Түүний хайрладаг ойр дотны хүмүүс бүгд ирсэн ч Тэхён л байсангүй.

                3цагийн дараа өнөөх улаан гэрэл унтарч эмч гарч ирэв.

- Өвчтний биеийн байдал муу байна. Ухаангүй байгаа. Цаашдаа юу болохыг бид хэлж мэдэхгүй ээ. Ер нь сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай.

Ийм үг сонссоны дараа бүгд цөхрөл дүүрэн нам гүм хэсэг үргэлжлэв.

Менежер Хэримийн ээжид хандан
-Та амрахаар яв даа. Одоо түүнийг сахиад тэд үлдэнэ. Сэтгүүлчид гадаа олон байгаа болохоор би таныг хүргээд өгье.

Сэүн .- Би эгчийг хүргэж өгье. Бёл аа... Хэрим сэрвэл надад хэлээрэй. Би хурдан яваад ирье.

Өрөөнд Жонгүг, Жунин Бёл бас ухаангүй
Хэрим....

Менежер энэ асуудлыг намжаах, сэтгүүлчдийг эмнэлэгийн эргэн тойронд ирж асуудал үүсгэхгүй байх талын ажлыг зохицуулахаар завгүй байгаа.

《Still with You》Where stories live. Discover now