Hi! everyone

2.8K 156 4
                                    

"Сайн байцгаана уу? Миний бие Жон Жонгүүг өөрийн гэр бүлийн хамт та бүхэнтэй мэндчилж байна."

Жонгүүг эхнэрээ мөрөөр нь тэвэрсэн байх бөгөөд Хэми бяцхан мишээл нүүрэндээ тодруулан гараа даллана.

"Бидний хүү Жонми өрөөндөө унтаж байгаа болохоор өнөөдөр та нартай танилцаж чадахгүй нь"

Жонгүүг хүүхдийнхээ өхөөрдөм байдлыг бодон инээисэглэсээр хэлэхэд Хэми камерийг гартаа авав.

"Тэгэхээр манай гэр бүл та бүхэнтэй хөгжилтэй хөөртэй, баяртай гунигтай гээд бүх үеүдээ чадахаараа хуваалцах болохоор сувгийг маань сайн дэмжиж өгөөрэй."

Бүсгүйг ийн тайлбарлаж дуусахад залуу уруул дээр нь үнсэн дараа нь духан дээр нь зөөлөн үнсэв.

"Бас бид хэтэрхий нялуун хос болохоор ойр ойрхон нэгнийгээ үнсэж байх болно."

"Жонгүүгаа, жаахан хүүхдүүд үзэж байвал яах болж байнаа." Хэми дахин үнсэх гэж ойртох нөхрийгөө цээжийг нь гараараа тулан холдуулсаар сануулан хэллээ.

"Тэр миний чамайг үнсэхэд тийм хамаатай зүйл биш ээ!" хэмээсээр эхнэрийгээ мэхлэн дахин үнсэж орхив. Харин бүсгүй санаа алдан Жонгүүг руу харсныхаа дараа толгойгоо сэгсэрсээр эргэн яриандаа орлоо.

"Бид өмнө нь бичлэг хийж байгаагүй бас ямар төрлийн бичлэг хийх талаараа хараахан шийдээгүй байгаа болохоор та бүхэн санаа байвал хуваалцаарай."

"Бас дагахаа мартуузай. Тэгээд дараагийн бичлэгтээ хөгжилтэй байна байхаа. Тэгэхээр түр баяртай."

Жонгүүг Хэмигийн араас тэврэн ийн хэлснийхээ дараа гарынхаа алгаар камераа тагласнаар тэдний эхний бичлэг энэ хүрээд өндөрлөсөн юм даа.

____________________________________

-Энэ бичвэрээ ggukie_th бичээчийн 'Prank' бичвэрээс санаа аван бичихээр шийдсэн билээ. Тэгээд Жонгүүг, Хэми мөн тэдний бяцхан үр Жонми нартай өшөө илүү дотносмоор байвал надтай хамт байгаарай^^

Хүндэтгэсэн-Jaehwa

'Jeon Family ' S3 |JJK|Where stories live. Discover now