Bonus

1.1K 100 7
                                    

Жэхва миний бие та хэдэд хөгжилтэй байх болов уу? гэж бодсондоо үүнийг биччихлээ.
____________________________________

Жонгүүг Хэмиг чадсандаа баярлан тэр оройноо ихэд жаргалтай өнгөөрөөж дуусгасан юм. Хэми ч Жонгүүгт уурлаж гомдоогүй тул түүнд пранк хийсэндээ харамсах зүйл байсангүй. Ноён Жонгүүг дараагын бичлэгээрээ Хэмиг яаж хуурах талаараа бодсоор нэг мэдэхэд зүүдний орондоо айлчилчихжээ. Залуу өглөөний сэрүүлгээр босон харвал  4 сарын 1 гэх он сар өдөр түүнийг угтан авах нь тэр. Жонгүүг ч хүмүүсээр тоглох санаагаа бодсоор өглөөг эхлүүлэн ажлынхаа зүг явлаа. Гэвч түүнд тоглоом хийх цаг гараагүй юмдаг. Өнөөдөр ямар өдөр гэдгийгч умартан баримт бичгэн дунд дарагдан, балай болтлоо хуралд суусаар хэдийн саран гарсан үед гэрийнхээ зүг хөдөллөө.

Жонгүүгийг гэртээ орж ирэхэд орой болгон гэрэл гэгээ, сайхан хоолны үнэр, хүүгийнх нь дуугаар дүүрдэг гэр нь хав харанхуйн дээр аниргүй хоосон байх нь тэр ээ. Залуу ч эхнэрийгээ хүүгийнхээ хамт ойрхон дэлгүүр гарсан байх хэмээн бодоод шуудхан л гал тогоондоо орж ус уухаар зэхэхэд бяцхан зурвас нүдэнд нь үзэгдэв. Жонгүүг ихэд юм бодолгүй усаа уусан шигээ өнөөх цаасан дээрхийг уншиж эхэллээ.

"Жонми бид хоёр чамаас холдож, явахаар боллоо. Арим та хоёрын явдлыг уучилсан ч одоо ч хажууд чинь байхад хэцүү байна. Бид хоёр явчихсан болохоор Аримтай жаргалтайгаар амьдраарай."

Хэмигийн бичгийн хэв мөн байх бөгөөд залуу утсаа гаргаж ирэн эхнэрлүүгээ залгах ч хариу ирсэнгүй. Хадам аавруугаа залгах гэсэн ч зориг нь хүрээгүй тэрээр дэмий л Хэмирүү дахин дахин дуудлага хийнэ. Нүд нь бүрэлзэн нулимсаар дүүрээд ирэхэд Жонгүүг гутлаа өмсөн гэрээсээ гарах гэж байхад нь Жонмигийн хоолой дуулдах нь тэр.

"Ааваа~"

Жонгүүг дуу гарсан зүгрүү ойртон очиход Хэми хүүгийнхээ хамт буйдангынхаа ард зогсож байлаа.

"Ханиа, чи хууртчихлаа."

Хэми нөхрийгөө шоолон инээсээр хэлэхэд залуу үг дуугаралгүй тэднийг чангаар тэврэн авав.

"Жонгүүг аа, уйлаад байгаа юм уу?" Нусаа татах чимээ гарсанд бүсгүй ийн асуувал Жонгүүг тэврэлтээ салган

"Ийм зүйлээр тоглоод л... Тийм ээ би уйлж байна. Яасан одоо жаргалтай байна уу? Чиний хүссэнээр би хууртчихлаа." гэж сулхан дуугаар хариуллаа. Хэми нөхрийгөө арай ч уйлна гэж бодоогүй тул бүлтэлзэн Жонгүүгрүү харна. Залуу нулимсаа арчин хүүгээ буйдангын араас өргөн гаргасныхаа дараа Хэмиг өвөр дээрээ аван тухлан суулаа.

"Дахиж салах талаар тоглоом хийж, амнаасаа тэр үгийг гаргах юм бол шийтгэнэ гэж мэдээрэй."

Жонгүүг эхнэрийнхээ нүүрийг зай үлдээхгүй үнсэснийхээ дараа

"Хэрвээ үнэхээр тийм юм болвол... Жонмиг би авч үлдэнэ.
Жонмид ээж нь хэрэгтэй болохоор чи ч бас миний хажууд үлдэх хэрэгтэй болно. Ойлгосон уу? Тэгэхээр надаас салах талаар бодох хэрэггүй." хэмээсээр дахин уруул дээр нь удаанаар үнслээ.

____________________________________

-4 сарын 1 гээд хүн хуурдаг байхад би та хэдийг харин ч эрхлүүллээ шүү! Тэгээд Жонгүүг булдруу сайхан шангаа хүртлээдээ.

'Jeon Family ' S3 |JJK|Where stories live. Discover now