Funny Prank #3

972 98 11
                                    

(Бичлэг эхлэхээс 2 минутын өмнө.)

"Сайн байцгаана уу? Жонгүүг хүү та бүхэнд мэндчилж байна."

"Хэми бүсгүй ч мөн адил мэндчилж байна." Хэмиг хэлээд дуусав уу? Үгүй юу? Жонгүүг түүнтэй духаа нийлүүлээд

"Би хүү байхад чи яагаад бүсгүй байгаа юм? Чи охин гээд, би залуу гэцгээнэ, за юу? Одоо бичлэгээ дахиад эхлүүлцгээе."

"Битгий тэнэгтээд бай! Ганц үгэнд ач холбогдол өгөөд байх юм." Бүсгүй сонин царайлан, нөхрийгөө харахад өнөөх нь гараа өргөөд, хуруугаа нэг нэгээр нь гозойлгох нь тэр.

"1!2!3! БИЧЛЭГ ДАХИЖ ШИНЭЭР БИЧИГДЭЖ ЭХЛЭЛЭЭ." Жонгүүгийн орилооноор бичлэгний өнгө орж, хос хоёр маань дахин мэндэлцгээхэд бэлэн болов.

---

"Сайн байцгаана уу? Сайхан залуу Жонгүүг байна."

"Аан, нөгөө би охин Хэми байна өө." гэсэнд Жонгүүг инээд алдан, эхнэрийгээ өхөөрдөнө.

"Өнөөдөр бид хоёр дахин өөр хүмүүсийг бичлэгэндээ урьцгаасан билээ. Тэр хүмүүс бол Намжүүн хён болон түүний сүйт бүсгүй Жүи нүүна нар байгаа. Гэхдээ тэд энэ талаараа мэдээгүй. Ттйм болохоор Хэми маант ямар бичлэг болохыг тайлбарлаж өгнөө."
Нөхрийгөө өөрөө л тайлбарлах байх гэж бодсон бүсгүй сандарсаар

"Хэхэ, тэгэхээр тэд манай гэрийн кодыг мэддэг болохоор шууд л ороод ирдэг юм л даа. Тийм болохоор бэлэг бэлдсэн байгаа. Бэлэгний хувьд, орж ирсэн даруйдаа л сонин чимээ сонсох..."

"Хайраа, ямар чимээ гэдгийг нь тодорхой хэл л дээ." Жонгүүг албаар Хэмиг өдөн, ганцаараа жуумалзан суулаа.

"Хосуудын нэн төрлийн чимээ, та бүхэн ойлгож байгаа биздээ."

"Ингэж хэлэхээр чинь ойлгохгүй нь тодорхой. Тэгэхээр би хэлье. Тэр нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн халуухан байгааг илэрхийлсэн чимээ юмаа." Жонгүүгийг ичиж, санаа зовох юмгүй шуудхан хэлж орхисонд Хэми түүний мөрийг алгадаад

"Зүгээр камераа байрлуул, Жон Жонгүүг."

Унтлагын өрөөний өөдөөс харж байрласан камерт ойролцоох зүйлс тодхон үзэгдэнэ. Сахилгагүй хосууд маань өрөөндөө орсноос хэдхэн минутын дараагаар Намжүүн болон Жүи нар ирж буй нь мэдэгдлээ. Хаалганы код хийх чимээ дуулдхад л эр, эмийн тачаадах дуу бөглүүхэн гарч эхлэв.

"Жүүн, би буруу сонсоогүй биздээ." Жүи хойноос нь орж ирэх залууд хандахад өнөөх нь төв царайлан гацчихав.

"Би ч бас сонсож байгааг бодоход үгүй л бололтой. Гэхдээ биднийг ирэх талаар мэдэж байх ёстой доо." Намжүүн үүдэнд байрлах зөөлөн сандал дээр суулаа.

"Хоёулаа буцаад явах уу? Дуусах шинжгүй байгаа бололтой." Чимээгүй зогсох Жүиг өвөр дээрээ суулгах Намжүүн.

"Зүгээр ирсэн гэдгээ хэлчихвэл яасан юм. Нэгэнт ирчихсэн юм чинь..." Жүи гийн яриаг тасалдуулан өнөөх чимээ замбараагүй мөн чангарчих нь тэр. Харин энэ үед бүсгүй сонин царайлан, залууд ойртлоо.

"Би чиний чихийг таглая. Чи харин минийхийг таглачих." хэмээгээд гараа явуулан нэгнийхээ чихийг гараараа дарцгаахад Намжүүн толгойгоо гарах хаалганы зүг гэлжийлгэлээ. Түүний юу гэснийг Жүи ч мөн ойлгосон бололтой толгойгоо дохиод, тэд явахаар босцгоов. Гэтэл Жонгүүг үнэмшилтэй болгох үүднээс дан ганц шорттой гараад ирэх нь тэр.

"Өө та хоёр ирчихсэн юм уу? Яагаад энэ талаар мартчихваа." Тэрээр худлаа жүжиглэн зогсоход Хэми нөхрийхөө том цамцтай ард нь зогслоо.

"Та хоёр яасан хариуцлагагүй...ёооё...Хос болзоонд явна, гэж дуудчихаад сонин сонин юм сонсгоод..." Жүи бухимдангуй ийн хэлэхэд Намжүүн ч мөн нэгдэн үг хаялана.

"За уучлаарай, та хоёрт гэнэтийн бэлэг барьж байхад уурлаад л...тийм ээ, хайраа." Жонгүүгийн үгнээс болж зочид нь 'солиорчихоо юу?' гэсэн аятай л зогсож байлаа.

"Жонгүүг аа, та хоёрын хурьцал тэгээд тэр бэлэг гээч нь үү? Та хоёр эрүүл ухаантай байна уу?"

"Намжүүн ахаа, та эхлээд энийг харчихаа." Үглэсээр байх залуу, Хэмигийн авчирсан зөөврийн компьютер дээрх аудиог харснаар тэд чадуулчихснаа ойлгож эхлэв.

"Бидний үрсүүд та хоёрын хариу үйлдлийг дуртай хүлээж авна байх аа. Одоо харин болзоондоо явцгаая." Жонгүүг, Хэми хоёр камер өөдөө далласаар бичлэгээ дуусгацгаав аа гэж.

____________________________________

Za ingd unuudur minii huwid nar giisen tul up ugluu edr><

Idewhiig n ng harchydaa, ta hediihee. Bas ndd uram hairlaach urs mn.

Aa mun prank sanaa uldeej ugwul bayrlah bgashuu

'Jeon Family ' S3 |JJK|Where stories live. Discover now