Sorry, Jungkook ah

764 66 4
                                    

"Сайн байцгаана уу? Өнөөдөр бид хоёр болзоотой. Удаан хугацаанд ингэж гараагүй болохоор их гоё байна. Тийм ээ, хайраа." Хэми Жонгүгийг хөтлөн явна.

"Хүүхдийнхээ эрүүл мэндийг бодолцож үзээд гэртээ кино үзэхээр болсон ч Хэмигийн гуйлтаар дэлгүүрт явж байна. Хэмид ингэж явах хүртэл таалагдаж байгаа."

"Мэдээж хэрэг. Чи ойрд ажлаасаа болоод намайг тоохгүй байсан болохоор л тэр." Хэми хошуугаа унжуулаад өөрийнхөө дуртай тасагруу зүглэнэ. Тэрээр cheeseball олж хараад энгэртээ тэврэн,

"Хайраа, яг сүүлийн удаа. Өнөөдөр л ганцхан идчихэе."

"Эмч болохгүй гэсэн биздээ. Тэгэхээр үгүй л гэсэн үг."

"Ээээлдэээ, чи зөвшөөрөхгүй бол би энд суугаад уйлна шүү!" Хэми тоглоогүй бололтой доош суучихсанд Жонгүг гайхсандаа камераа нуруундаа наана.

"Хөөе, Жонми ч ингэж байгаагүй байтал чи яагаад байгаа юм. Камерт сайн харуулаагүй болохоор босоод ир." Гараа сунган татах гэтэл эхнэр нь орилж эхлэв.

"Муухай, хайртай дуртай гэчхээд ганц дуртай юмыг нь ч авч өгөхгүй. Чи тэр эмчид сайн юм байна." Хэми яг л галзуурсан аятай худлаа уйлж байлаа.

"Зазаза, шидэт үгээ чихэнд шивнэвэл авч өгье" Духаа илэн, аргадангүй хэлэхэд бүсгүй ихэд хөөрнө.

"Убба"

"Жонмигийн ааваа"

"Daddy~~"Жонгүүг жуумалзсан ч толгойгоо сэгсэрнэ. Донтой, гажиг нөхөр нь үүнээс өөр юуг хүсээд байгааг тэр тунгааж эхэллээ.

"Галзуу амьтан чинь" Хэми яг л анх яаж дууддаг байсан шигээ өнгөөр ийн чангахан хэлэхэд Жонгүг бүр гайхаж орхив.

"Чи яаж намайг... за яахав. Сэжүүр өгье. Эхнийх чинь зөв ч нэг юм дутуу л байна даа."

"Хөөрхөн убба, булчинтай убба, Хэмигийн убба, убба, убба...." Дуусашгүй их убба гэх үг сонссон Жонгүг уртаар санаа алдаад.

"Миний нэр Хэми. Чи бүр яаж орхио вэ?"

"Хусог убба~~~~, Хэми одоо авч болох уу?" Өөр нэр хэлчихээд тоох ч үгүй инээх бүсгүй.

Жонгүг эхнэрээ мөрнөөс нь атган, нэрээ хэлүүлэхийг хүснэ. Тэдний байр солигдчих шиг боллоо, тийм биз.

"Хэми, чи тоглоод байлгүй намайг нэрээр минь дуудаадахдаа. Тийм хэцүү зүйл биш." Хажуунаас нь хатган сүүлдээ гижигдэж эхлэхэд Хэми инээдэн дундаа

"Болилдоо, Хусог убба." хэмээсэнд Жонгүг хөшиж орхив. Нүд нь аяганаасаа гарч ирэхнүү гэлтэй томорчээ. Эхний удаад тоглоом гэж бодсон ч давтан хэлэхэд нь жаахан ч болтугай уур нь хүрч байв.

"Тоглоод байгаа юм уу? Би Хусог хён байна уу?" Хоолой нь бүдүүрч, тэсвэр нь алдагдсан шинжтэй ярина.

"Хусог айшш....бишээ. Жонгүг аа яагаад ингэж хараад байгаа юм. Зүгээр андуурчихлаа." Хацрыг нь шахан, уруул дээр нь үнсэх гэхэд залуу хойшлоод утсаа гаргаж ирлээ. Тэрээр утсаар ярьж байгаа бололтой.

"Өө хён, Хэми та хоёр надаас нууцаар юм сэдээ юу?" Аль болох тайвнаар өгүүлнэ.

-Чи мэдчихээ юу? Жонгүг аа.

"Тоглоом чинь дэндүү илт байлаа шдээ." Жонгүг Хусогтай ярих бөгөөд ахынх нь хариулт бичгээр харагдана.

-Уучлаарай. Хэми бид хоёр ууг нь ийм дээрээ тулая гэж бодоогүй шүү. Ийм зүйл болчихлоо. Баригдахаасаа өмнө болимоор байсан ч чадсангүй ээ.

Жонгүг одоо үнэхээр галзуурч байгаа аятай үсээ зулгаагаад

"Хэми, тоглоом биздээ. Хусог ах та хоёр үгүй тэ." Нүд нь бүлтэлзэн, гуйх өнгөөр асууна.

"Жонгүг аа, намайг уучлаарай. Хусог убба бид хоёр ингэе гэж бодоогүй ээ. Нэг мэдэхэд л..." Хэми үгээ цааш залгин чимээгүй боллоо.

Залуу дахин утсаар ярьж эхлэлээ.

"Таньд тэгээд сайхан байсан уу? Дүүгийнхээ эхнэрийг булаах."

-Жонгүг аа, уучлаарай. Хэми гуйгаад байсан юмаа.

"Өө бүр, Хэми чи яаж дээ. Та тэгээд намайг бодоод больж болсонгүй юу?"
гэхэд бүсгүй инээж орхив. Жонгүг түүнрүү муухай харан

"Чамд инээдтэй байна уу? Хамт болзоонд явах сайхан байна гэчхээд Хусог ахтай явалдаж л байдаг."

-Хөөе, золиг минь. Чамаар тоглоод өг гэж гуйсан байхад яаж эргүүтээд байгаа юм.

"Жонгүгаа тоглосон юмаа. Би хоёр хүүхдийн ээж байж, бүр болоогүй Хусог убба тай юу гэж дээ. Алив хүрээд ир." Хэми сулбайх нөхрөө татан тэврээд, духан дээр нь үнсэнэ.

Жонгүг итгэж ядан эхнэрийнхээ цээжинд наалдана. Тэд ер нь дэлгүүрт байгаа гэдгээ мэдэж байна уу?

"Ийм хурдан итгэчих байсан юмуу. Цаашаа зөндөө юм байсан ч чамайгаа өрөвдчихлөө." Хэми арзайсан үсийг нь янзалж өгөхөд

"Та хоёр үнэхээр намайг чадаж чадлаа. Таван оноо өгье. Дахиж тантай харьцахгүй дээ." Жонгүг ийн утасруугаа чангахан ориллоо.

-Инээдтэй золигнууд шүү! Уучлаарай, уучлаарай. Юнги ахынх шиг бичлэгэндээ эвгүй байдалд оруулахгүй гэж тохирсон болохоор зөвшөөрчихлөө.

Хэми ахынхаа үгийг сонсон инээгээд

"Баярлалаа убба. Дараа ирж хоол идээрэй." гэсэнд Жонгүг бушуухан утсаа булаан аваад

"Та дахиж угаасаа бид хоёртой битгий уулзаарай." Гэсээр утсаа тасалчихав. Тэгснээ эхнэртээ дөхөн очоод

"Чи бас дахиж хёныг убба гэж дуудахгүй шүү! Өнөөдрөөс би л ганцхан чиний убба."
_________________________________________

Zia medkuee, yu ch bichchew.

'Jeon Family ' S3 |JJK|Where stories live. Discover now