Moo~ Moo~ Prank

526 61 5
                                    

"Шайнуу? Зулзаганууд мээнь. Жонгүг намайг бие давхар болсноос хойш тоглоом хийхгүй байгаа. Гэхдээ энэ нэгнийгээ дахиж өдөхгүй гэсэн үг бишээ. Би түүнийг өдөж болноо л гэсэн үг. Ямар Жонгүг жирэмсэн болсон биш." Хэми бичлэгийг эхлүүлэх бөгөөд инээмсэглэсээр гадаа зүлгэн дээр дасгал хийх залууг харуулна.

"Өмнөх удаа хардуулж үзсэн бол энэ удаад хар даруулах гэж үзэх болноо." Хэми ууттай зүйлс гаргаж ирээд сэгсэрнэ. Тэрээр нэг үхэрний баг гаргаж ирэн зүүж үзүүлээд

"Мүүү~ яг ингэж." гэх нь тэр.

/Жонгүг маань намба суутал энэ хүн намба алдчих гэж.../

"Зиаккк, тэгэхээр Жон хүүг яаж та бүхнийг хөгжөөхийг нь харцгаая."

---

Нимгэн подволка нь хөлсөндөө норж бие нь гэрэлтэн харагдах Жонгүг чийгтсэн үсээ хойш илсээр хөргөгчөө онгойлгов. Савтай ус гаргаж ирэн, хэд хэд балгалаад хөргөгчний хаалгаа хаатал....Бурхан минь...

"WTF!!! Хэми, энэ чи юу?" Маш том гахайн баг зүүсэн нэгнээс болж цочсондоо золтой усны саваа өөдөөс нь чулуудчихаагүй тэрээр ийн уулга алдав.

Өнөөх баг зүүсэн хүн Жонгүгийн өөдөөс хариу хэлэх биш өгзгөө сэгсэрч эхлэхэд залуу угтуулан алгадаж орхив. Тэр даруй багний ардаас төсөөлөөгүй нэгэн нь гарч ирэв.

"ЖИН ХЁН!?"

"Тиймээ, би байна. Залуу минь алгадаад өг, алгадаад өг. Алив ээ! Үүүүүхүү!!" Багаа эргэлдүүлэн, өгзгөө сэгсэрсээр ойртох залуу.

"Ядарч ядаж байхад бас юу вэ?"

"Хэми, энийг чи хийсэн үү?" Жонгүг хөмсгөө зангидан гэрээрээ хий холхино.

"Хэми байхгүй ээ. Аавтайгаа салхинд гарчихаад ирэх болохоор сайн зугаацаарай гэсэн юм. Тэгэхээр зугаацахдаа бэлэн үү?" Үгээ дуусгахдаа дахин оцойх Жин. Үүнийг сонссон Жонгүг жуумалзан

"Мэдээж, хөгшин ах минь." гэсээр хоёр гараараа ээлжлэн алгадаж эхлэв.

---

Жонгүг шүршүүрт орсон бололтой дан алчууртай хувцасны өрөөндөө орлоо. Тэрээр оройн шоундаа зориулан хувцаслаж байтал гэрэл нь унтарчихав. Шөнийн камераар бичиж байгаа болохоор харанхуйд болж буй зүйлс тод үзэгдэнэ.

Жонгүг эргэн тойрноо тэмтчин явахад гарт нь амьтны толгой баригдах нь мэдрэгдэв. Залуу бага ч болов айсан бололтой эргэн тойрноо харах гэж оролдоно.

"Жин хён, одоо цочих юм шиг байна уу? Гэрэл асаа." худлаа инээсээр шүүгээний хажууд тавьсан утсаа тэмтчин хайна. Гэтэл түүнээс урьтан ард талд нь гэрэл асах нь тэр. Аажмаар эргэн харахад доороосоо гэрэл тусгаж царайгаа тодотгосон эвгүй төрхтэй баавгай зогсож байв.

"Хараал ид гэж. Хэн юм бэ?" Амьсгал нь давхцан айсандаа доош суусан залуугийн өөдөөс савраа сунгах баавгай.

Гэвч юун түшүүлэн босох, харин ч хойшилсоор хаалгаа олсон залуу эрчээрээ гүйн гарав. Өнөөх баавгай ч араас нь гарахад Жонгүгийг шоолох Жин ий инээд дуулдлаа.

"Яа, золиг минь. Чамайг иймхэн юмнаас айна гэж бодсонгүй. Энэ чинь баавгай биш. Зүгээр л жижигхэн Жимин." гэсээр баавгайн багийг тайлж харуулав.

Жонгүг баргар царайлан хажууханд нь байх Жонмигийн бөмбөгийг тэдний зүг шидэж орхив.

"Мартаж үз! Хөгийн амьтад."

---

Уусан зүйлсдээ халсан залуус Жонгүгийг хачир хэмээн гар хөлийн үзүүрт зарна. Халамцуухан байх залуу ч гал тогоондоо эхнээс нь таваглан зогстол араас нь хэн нэгэн тэврэн авав.

"Хэми, чи хонохгүй байсан хэрэг үү?" Хойш эргэж харалгүйгээр ийн асуухад ард нь байх нэгэн булчинг нь элбэн таална.

"Хэми...Oh shit!!" Залуу эхнэрийгээ гэж бодон үнсэхээр хойш эргэтэл галуун хошуу угтан авав.

"Одоо бас хэн нь вэ? Дахиж ингэвэл хэн чинь ч байсан хамаагүй нүүрэн дундуур чинь дэлсээд авна шүү!" Жонгүг тоглоом хийн заамдан авахад Хусог маасайтал инээн маскаа тайлаад  Жонгүгийн толгойд углаж өгөн

"Үнсье, хайрт минь." гэж хэлээд муухай инээсээр залуус дээрээ очив.

---

Хажууд нь хүн юм идээд байгаа бололтой чимээ гарахад Жонгүг толгойгоо барьсаар дээш өндийв. Гэтэл хажууд нь өөрийгөө ногоон навчаар хүрээлсэн нэгэн цааш харан хэвтэнэ.

Залуу ч гайхан ойртвол нэг үхэр юу ч болоогүй мэт өвс хэвэж байлаа. Жонгүг буцан хойш хэвтээд үсээ зулгаан, тийчлээд

"Би бүр залхаж гүйцлээ." гэсээр араас нь дагздаад авав. Гэтэл эмэгтэй хүн ёолох нь тэр. Жонгүг сандран багийг нь тайлтал эхнэр нь байж байв.

"Уучлаарай, уучлаарай. Хайрыгаа уучлаарай. Би ах нарын нэгийг гэж бодоод л. Их өвдөж байна уу? Алив үлээгээд өгье." Жонгүг цээжиндээ тэврэн суух бөгөөд үсийг нь илнэ.

"Дагздуулна гэж бодоогүй ч, бүтэн өдөржин чамаар тоглох гоё байлаа." хэмээх бүсгүйг харсан залуу духруу нь няслаад

"Зугаац гэсэн мөртлөө л тайван орхихгүй юмаа." хэмээн шоолонгуй хэлэв.

"Үфффф, ийм хөөрхөн эхнэртэй болчих гэж." Няслуулсан газраа даран уруулаа цорвойлгох Хэмиг харсан Жонгүг өхөөрдөн хацарнаас нь шахан үнсэнэ.

_________________________________________

-Ursuudde surprise ♡

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 03, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

'Jeon Family ' S3 |JJK|Where stories live. Discover now