Making My Wife Jealous

1.3K 96 13
                                    

"Сайн байцгаана уу? Жонгүүг байна. Өнөөдөр Хэми бид хоёр хүмүүстэй уулзахаар явахдаа влог бичлэгээ бичихээр болсон юм. Харин өнөөдөр миний хувьд зүгээр ч нэг уулзалт байхгүй ээ. Би Хэмигийн хардсандаа уурлаж байгаа царайг хармаар байна. Тэгэхээр бид хоёрын болзоог эхэлтэл түр баяртай~~~"

(Хаширдаггүй юм уу даа. Аль хэзээний энийгээ бүр бодитоор хийчихээд><)

Жонгүүг угаалгын өрөөндөө аяархан гэгч нь шивнэн ярьж дуусахад камер унтран буцан аслаа. Энэ удаад Хэми хамт байх бөгөөд тэд ганган хувцасласан харагдана.

"Сайн байцгаана уу? Бид хоёрын влог бичлэг удаан хугацааны дараа та бүхэнд хүрч байна. Өнөөдөр бид хоёр Жонгүүгийн ах нартай уулзахаар явах гэж байна. Жонмиг маань хоёр өвөө нь өнөөдөр бүтэн өдөр харж өгөх болохоор бид хоёрт санаа зовох зүйл алга даа."

Хэми хөөрхөн гэгч нь хэлж дуусахад Жонгүүг эхнэрийнхээ бэлхүүсээр тэврэн гэрээсээ гарцгаалаа. Тэд машиныхаа урд камераа байрлуулсан байх бөгөөд замдаа дуу дагаж дуулан ихэд хөгжилтэй явцгаана. Уулзах газраа ирэн машинаа зогсоолд байрлуулахад Хэми уруулаа өнгөлж Жонгүүг утсаа шалган зурвас илгээж эхлэв. Хэми бэлэн болсны дараа тэд ресторанруу орцгооход Хусог нэгэн бүсгүйн хамт тэдэн дээр ирэн бичлэгт орох нь тэр.

"Сайн уу Жонгүүг убба. Уулзаагүй удсан байна шүү!"

Өнөөх бүсгүй найланхайтан Жонгүүгийн цээжрүү хөнгөн цохисонд Хэми нэг ч харж байгаагүй эмэгтэйгээ том нүдлэн харна.

"Хэми танилцаарай. Чамаас бусад нь түүнтэй танилцчихсан. Энэ хүн бол миний найз бүсгүй Им Сэри. Харин Сэри энэ хүн бол Жонгүүгийн эхнэр Жон Хэми." хэмээн Хусогийг хэлж дуусахад Хэми бүсгүйн зүг гараа сунгав. Гэвч Сэри гэгч Хэмид анхааралгүй Жонгүүгийн мөрөнд хуруугаараа зөөлөн хүрэн

"Та эхнэртэй байсан байх нь ээ? Би мэдсэнгүй." гэснийхээ араас дотор гижигдэм хоолойгоороо инээнэ. Хэми Жонгүүгийн нүдрүү ширүүхэн харцаар ширтэхэд залуу эхнэрээ үл тоон мэт харцаа буруулан өнөөх эмэгтэйрүү инээмсэглэх нь тэр.

"Би харин арай эрт гэрлэчихсэн юм аа. Хүмүүс намайг гэрлэсэн гэхээр гайхаад л байдаг юм."

Жонгүүгийн үгийг сонссон Хэми нүдээ хурдан цавчлан уруулаа жимийнэ.

"Жонгүүг аа, би түрүүлээд орж байя. Бас Хусог ахаа найз бүсгүйдээ сайн анхаарч л байгаарайдаа."

'Jeon Family ' S3 |JJK|Where stories live. Discover now