Wiping My Wife's Kisses

1.1K 87 7
                                    

Жонгүүг хүү жижиг ширээний ард суух бөгөөд ихэд догдолж, баярласан шинжтэй харагдана.

"Hi! Guys, өмнөх бичлэгээр Хэми хэрхэн надаар тоглоом хийснийг та нар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Тэр ч томоохон дайн үүсгэчихсэндээ. Би энэ удаад түүнд жинхэнэ эвгүй байдал гэж юу байдгийг мэдрүүлэх болно. Тиймээс бүгдээрээ Хэмиг сургуулиасаа иртэл нь хүлээцгээе."

Жонгүүг камеруудаа боломжит газруудад байрлуулчихаад эхнэрийгээ хүлээн буйдан дээрээ хэвтэнэ. Бичлэгийн хурдыг ихэсгэсэн байх бөгөөд залуу утсаа оролдож байгаад өөрөө ч мэдэлгүй унтчихсан байлаа. Хэми ирэлгүй их удсан нь түүний байгаа байдлаас ойлгомжтой харагдаж байна.

5 minutes later:

Жонгүүг өөрийн төлөвлөгөөгөө ч умартан ногоорон унтаж байхад Хэми хэдийн гэртээ ороод ирчихлээ. Бүсгүй нөхрийгөө унтаж буйг анзааран аль болох чимээ гаргахгүйг хичээнэ.

Байзаарай!!?

Жонгүүг сая камерлуу ирэмсэн үү? Үнэхээр үү? Энэ хүн унтаагүй байсан хэрэг үү? Бид хэд хүртэл хууртагдчихаж байгаа юм биздээ. Ойлгомжтой энэ түүний нэг санаа нь байж.

Тэр яг л цохиулсан үхэр шиг харагдаж байна. Энэ хүнийг яанадаа. Хөөрхий Хэми ч нөхрийгөө өхөөрдөн хажууд нь очоод, нүүрнийх нь урдуур орсон үсийг илэн холдуулна.

(Хэн нэгэн нь Хэмид сануулаад хэлээд өгөөч.)

Бүсгүй инээмсэглэн Жонгүүгийг хараад уруул дээр нь үнстэл залуу сэрчихлээ. Сэрсэн ч гэж дээ. Яг л дөнгөж сэрж байгаа хүн шиг жүжиглэсэн гэх ёстоы байх.

"Үффф, миний нөхөр яагаад ийм царайлаг юм болоо. Харахаар л хайр хүрээд байх юм. Нойрмог байгаа нь хүртэл өхөөрдөм гэж жигтэйхэн." Хэми нөхрийнхөө хоёр хацарнаас чимхэн эгдүүрсээр дахин уруул дээр нь үнслээ. Гэтэл Жонгүүг бүсгүйн хоёр гарыг холдуулан уруулаа арчих нь тэр.

"Чи надад уурлачихсан юм уу?" Хэми үнсэлтийг нь арччихсанд дурамжхан асуутал өнөөх нь урдаас нь маасайн харна.

"Үгүй ээ, уурлаагүй дээ. Яасан юм."

"Зүгээр л... Нээрэн өнөөдөр хүү аавынд өнжих болохоор хоёулаа гадуур хоол идчих үү?" Бүсгүй нэг удаадаа хэмээн бодоод өөр зүйлд анхаарч эхлэв.

"Яах юм, чиний хоол л хамгийн гоё амттай нь байхад би лав гадуур хооллохгүй шүү!" Жонгүүг эхнэрээ тэвэрсээр хэлэхэд Хэми хэлсэн үгэнд нь хөөрөн хацар дээр нь зөөлөн үнслээ. Дахиад л түрүүний үйлдэл. Тэр дахиад л хацраа арччихлаа.

Хэми нөхрийгөө ажиглан хараад, үг дуугүй босон гал тогоондоо орчихов. Жонгүүг ч инээд алдсаар ардаас нь очин тэврээд авлаа. Гал тогоо бол тэдний хамгийн дуртай хайрлалцахад тохиромжтой газар нь байх. Хэмиг энэ өрөөнд байвал Жонгүүг ч бас түүнд зүүгдчихсэн байдаг юм. Мэдээж тэд нэгнийгээ байнга үнсдэг. Гэвч энэ удаад Жонгүүг бүр Хэмигийн үнссэн газрыг хурдхан үрэхээс гадна тэврэхээ больчихлоо.

"Жонгүүг аа, чи яачихаад байгаа юм. Үнсүүлмээргүй байвал зүгээр хэлчих." Хэми хормогчоо тайлан, ширүүхэн хэлэхэд Жонгүүг урдаас нь том нүдлэн зогсоно.

"Би үнсүүлэх дуртай. Яагаад ийм юм яриад байгаа юм." Сайн жүжиглэх юмаа. Жон Жонгүүг чамд шагнал өгмөөр санагдаж байна.

"Тэгвэл ингээд чи арчих гээд оролдоод үз л дээ." Хэми нөхрийнхөө бэлхүүсээр хөлөө ороон, хүзүүнд нь зүүгдээд уруулыг нь долоочихлоо. Харин Жонгүүг бууж өгөхгүй бололтой шуудхан арчсаар л.

"Өө за..." Хэми уулга алдан, нөхрийнхөө нүүрийг зай үлдээхгүй үнсээд, бушуухан цээжиндээ наачихав. Харин Жонгүүг чанга чанга инээсээр арай гэж Хэмигийн гарнаас мултраад

"Хайраа, тэнд тэнд бас тэнд камер байна. Чи дахиад л чадуулчихлаа." хэмээхэд нь бүсгүй ичсэндээ өөрөө Жонгүүгйин цээжинд наалдаж эхлэв.

Залуу ч эхнэрээ унагаахгүйн тулд зөрүүлэн тэвэрсээр камертаа ойртон ирлээ.

"Тэгэхээр хүмүүсээ, Хэми надаас илүү үнсэх дуртай. Бараг намайг үнсэх түүний хобби байх. Ёооё..."

"Битгий дэмийрээд бай. Намайг буулга." Хэми Жонгүүгийн булчингаас чимхэн хэлээд доош буулаа. Хөөрхий их л ичсэн бололтойдог шүү! Бүр өөр өрөөрүү яваад орчихлоо.

"Хэми бол надаас илүү үнсэлтийн донтой гэдгийг баталчихсан болохоор, ингээд явлаа. Баяртай ард иргэдээ." Жонгүүг үнсэж байгаа мэт царай гарган ийн хэлээд бичлэгээ дуусгалаа.

____________________________________

(Jk muu gahai bur manai Haemigeer ch sain siigaadandoo.)

'Jeon Family ' S3 |JJK|Where stories live. Discover now