Pregnancy Prank

1.1K 105 10
                                    

"Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр Хэми нь ноён Жонгүүгт томоохон бэлэг барих болно." Хэми ийн хэлээд багахан жуумалзана. Гэхдээ тэр жуумалзаагүй л дээ. Зүгээр ам нь татчихсан хүн шиг л харагдаж байсан.

"Тэгэхээр одоо өглөөний 10цаг болж байна. Би бараг хоёр цагийн өмнө сэрсэн. Өөрийнхөө зэвүүн санааг хэрэгжүүлэх гэж л тэр. Юун түрүүнд би жирэмсний тест худалдаж авсан байгаа. Жонгүүг ойрын өдрүүдэд хоёр дахь хүүхдийн талаар ярих болсон юм. Тэгээд надад түүнийг энэ бодол дээр нь дөрөөлөөд сайн чадаж авах санаа төрсөн. Би аль хэдийн үүн дээр хоёр зураас зурчихсан болохоор Жонжгой хүү дээр очицгооё." Хэми камераа барин, гэр дотроо явсаар унтлагын өрөөнийхөө хаалгыг нээлээ.

"Өө, хог гэж. Тэд сэрээгүй байна. Миний хоёр зулзагын унтаж байгааг хардаа." Тийм ээ, том жижиг хоёр Жон, орон дээр бондойгоод харагдаж байна. Яасан хөөрхөн хоёр зулзага вэ?

"Ямартай ч, тэр сэрсэн даруйдаа томоохон дайралтад өртөх нь дээ." Хэми шивнэн хэлээд, камераа будгын ширээн дээрээ байрлууллаа. Дараагаар нь тэрээр Жонгүүг дээр очин, зөөлөн сэгсчив.

"Жонгүүг аа, хэлэх зүйл байна. Хурдан сэрэхгүй бол болилоо шүү! Ер нь би утсаа аваад ирье. Чиний хариу үйлдлийг бичих хэрэгтэй байх." Камерт бууж байсан байрлал өөрчлөгдөн, Жонгүүгийн унтаж байгаа нь ойроос бичигдэж эхлэлээ. Бүсгүй утсаа барьсан чигтээ Жонгүүгийг дуудна.

"Яасан бэ? Хайраа. Ямар нэгэн зүйл болоо юу?" Нөхөр Жонгүүг нэг нүдээ арай гэж нээсээр сулхан асуулаа. Харин Жонми нойроо харамлан, авааынхаа нуруунд улам наалдана.

"Хайраа, чи аав болсон." Хэми Жонгүүгийн гарнаас атгахад, өнөөх нь тоосон ч шинжгүй хэвтсээр байлаа.

"Би аль хэдийн аав болчихсон биздээ. Эсвэл Жонми өөр хүний хүүхэд байсан юм уу?" Дооглонгуй инээсээр хэлэхэд нь Хэми гараа татаад авчихав.

"Ууг нь Жонми чиний л хийсэн зүлийн үр дүн юмсан. Гэхдээ тэр тийм ч чухал биш ээ. Өнөөдрөөс эхлээд чи хоёр хүүхдийн, хариуцлагатай аав боллоо. Ямар байна даа." Бүсгүй тестээ нөхрийнхөө гарт атгуулна. Гартаа урт нарийхан зүйл мэдэрсэн Жонгүүг, нүүрээ хэд үрээд гар дахиа харлаа. Залуугийн нүд томрон, хэсэг чимээгүй хэвтэж байснаа өнөөхөө шидэж орхив.

"Чи надаар хариу тоглож байна уу? Би итгэдэггүй л байхгүй юу?" Бах нь ханасан аятай чанга чанга инээх залуу. Гэвч Хэми бууж өгөх шинжгүй бололтой. Камер тэднийг холоос бичиж байхад, бүсгүй хөмсгөө зангидан, газарт байх хуурамч тестээ авлаа.

"Чи хүсэхгүй байвал авхуулчихад болно биздээ. Тэгье ээ, угаасаа нэг хүүхэд бидэнд хангалттай байх. Би эмнэлэг явчихаад ирье." Эхнэрийнхээ ширүүн хэлэх үгсээс айсан Жонгүүг шуудхан л бослоо. Залуу эхнэрийнхээ гарнаас зөөлөн атгана.

"Чи үнэхээр тоглоогүй байсан хэрэг үү? Би чамайг надаас хариугаа авч байна л гэж бодлоо. Гэхдээ би одоо ч итгэхгүй байна. Тэгэхээр хайр нь өөрөө шалгах болно за юу? Чи гэртээ байж бай." Жонгүүг унтлаганы хувцсан дээрээ нимгэн цамц давхарлан өмсөөд, өрөөнөөсөө гаран явлаа. Өрөөнд нөхрийнхөө хашир занг хараан суух бүсгүй болон аавынх нь дулаан алга болсонд дээш өндийн суусан Жонми нар үлдсэн байв.

Бяцхан хүүг нүдээ нухлан, хошуугаа унжуулан суухад сүр сар хийсээр Жонгүүг амьсгаадан орж ирлээ. Тэрээр өвдгөө тулан зогсоод, амьсгаа нь дээрдэхэд гартаа байх хайрцагтай зүйлийг Хэмирүү сунгав.

"За хайраа, хоёулаа хамт шалгацгаая. Жонми миний хүү хэвтэж байгаарай за юу? Ээж нь тоглож болохгүй юмаар тоглоод байгаа болохоор аав нь загначихаад ирье." Жонгүүг хүүгээ үнсэн, эхнэрээ түлхэсээр угаалгын өрөөрүү яваад орчихов. Харамсалтай нь камерт тэдний дүрс бичигдээгүй. Учир нь ганцхан толины урд л камераа суурилуулсан болохоор тэр.

Жонмиг тайван хэвтэж байхад ээжийнх чанга орилох сонсогдон, хүү орносоо бослоо. Жаал хүүг гайхан зогсоход Жонгүүг байдгаараа инээсээр камерт харагдаж эхлэв. Залуу баяртай нь аргагүй Хэмиг хоёр гар дээрээ тэврэн, хоёр тийш найган хөдлөнө.

"Ээжээ, да жүгээл үү?" Жонми ээж аав дээрээ очин асуухад Хэми толгойгоо дохин хариу хэлнэ.

"Жонми маань хөөрхөн дүүтэй болсон. Гэхдээ ээжийнх нь гэдсэн дотор байгаа болохоор чи харж чадахгүй нь." Жонгүүг хүүгийнхээ хамар дээр үнсэнэ.

"Дүү!?"

"Тийм ээ, энэ дотор жижигхээн хүүхэд байгаа. Чи юм хэл л дээ, Хэми." Бүсгүй балмагдсан бололтой дэмий л гарт нь байх зүйлрүү харан зогсоно.

"Ууг нь би тоглох гэж байсан юмсан. Жинхнээсээ жирэмсэн болчихсон байна, гэж хэн мэдэх билээ дээ. Тэгэхээр би дахиад сургуулиасаа чөлөө авах болж байна уу? ГАЛЗУУРАХ НЬ, ЖОН ЖОНГҮҮГ ЧАМАЙГ ХАРААЛ ИДЭЭСЭЙ!!!" Хэмигийн чангахан дуу болон бүлтэгнэх Жон залуусаар энэ бичлэг дууссан юмдаг.

____________________________________

Та нар хөөрхөн байвал маргааш дахиад нэг парт өгч болох юм:>

'Jeon Family ' S3 |JJK|Where stories live. Discover now