Funny Prank #1

1.1K 98 11
                                    

"Welcome back to our channel. Энэ удаад Хэми бид хоёр хамтарч, нэгэн хөгжилтэй бичлэг хийх болсон байгаа."
Жонгүүг алгаа хавсран, инээд алдсаар хэлэхэд Хэми нөхрийгөө өхөөрдөн харна.

"Тийм ээ, ах нар гэрт ирэх гэж байгааг далимдуулан, тэднээр тоглох гэж байгаа юм."

"Тэднийг ямар хариу үйлдэл гаргах талаар бодох төдийд л инээд хүрээд байна. Чамд төсөөлөгдөхгүй байна уу?"

"Би юм төсөөлөхдөө муу л даа. Тэгэхээр бичлэгээ эхлэхээр л олж мэдэцгээе." Хэми Жонгүүгт онцын хариулт өгсөнгүйд залуу уруулаа жимийн сонин царай гарган сууна.

(-Жонгүүг аа энд би нь төсөөлжийнээ. Бантах хэрэггүй>>)

Камер зочны өрөөг бүхэлд нь харуулах бөгөөд камерт гурван залуу үзэгдэнэ. Жонгүүг тэднийг буйданд суулгахад нэг нь ам нээлээ.

Жимин: Жижигхэн Жонгүүг хаана байна. Ууг нь Жонмитой уулзах талаар бодож байсан юмсан. (Олон хүний харилцан яриа явах болохоор нэрнийг нь бичээд явсан байгаа шүү!"

"Та нарыг ирнэ гэхээр чинь Жонмиг аав дээр оруулаад өгчихсөн. Угаасаа хэдүүлээ ганц хоёр шилийг уух нь тодорхой шдээ." Жонгүүг нүдээ ирмэн ах нарлуугаа хуруугаа гозойлгон хэлэхэд нөгөөдүүл нь ч нэгдэн толгойгоо дохицгооно.

"Би хичээлтэй болохоор ярианд нь оролцож чадахгүй байх. Та хэд тухтай сууж байгаад ярилцаарай." Хэми бөхийн хэлээд Жонгүүгт үнсүүлэн, өрөө лүүгээ орлоо. Харин залуус ширээ тойрон сууж нухацтай ярилцана.

Жимин: Тэхёныг төрсөн өдрөөр нь нэг сайн мартагдхааргүй тоглох хэрэгтэй байна. Түүний яс маханд мэдрэгдтэл нь...

Жин: Жонгүүг тэгвэл Тэтэ г нэг сайн шийтгээд өгчихөөж. Чамд бол асуудалгүй биздээ.

"Би Хэмиг л шийтгэдэг юм. Бас та хэдийн санаа дажгүй байна шүү!" Жонгүүг буйдангаа налан, хөлөө ачин сууна. Гэтэл Хэми өрөөнөөсөө гараад ирэв. Бүсгүй ах нарыгаа ирэхэд гэрийн сул өмд, ханцуйтаа цамцтай байсан бол тэрээр одоо нимгэн майктай байх нь тэр.

"Ээе, миний хайр яасан юм?" Жонгүүгийг эхнэртээ хандан хэлэхэд залуус Хэмирүү харцаа шилжүүлцгээлээ. Тэд Хэмиг гайхан хараад, тэр даруй харцаа бууруулцгаав. Учир нь Хэми чинь Жонгүүгийн эхнэр шүү дээ.

Юнги: Та хэд ярилцаж бай даа. Би угаалгын өрөө орчихоод ирье

Жимин: Ахаа та гэнэт яагаад?....

Юнги шуудхан л босон явах бөгөөд замдаа камерлуу нууцхан хараад амжив. Тэр үүнийг мэдчихсэн үү? Жонгүүг Хэмиг тоолгүй буцан төрсөн өдрийн яриандаа ороход үлдсэн хоёр залуу урагш харан сууна.

'Jeon Family ' S3 |JJK|Where stories live. Discover now