Funny Prank #2

1K 93 2
                                    

"Сайнууцгаа, өнөөдөр Тэхён хёны төрсөн өдөр. Гэвч түүнд төрсөн өдөр биш тамын өдөр л байх болно." Жонгүүг хорлонтой нь аргагүй, чанга чанга инээнэ.

"Бас хэдий Хэмитэй муудалцах муухай ч...энэ чинь зүгээр л тоглоом шүү дээ!" Хэмигийн мөрөөр тэвэрсэн чигтээ духыг нь үнэрлэх залуу.

"Тэхён ахыг дуудчихсан болохоор одоо бараг ирж яваа байх. Тиймээс бид юмаа бэлдлээ. Та бүхэн тухлан сууж, таалан сонирхоорой." Хэми хоёр хуруугаа буудах мэт хөдөлгөн, хөөрхөн инээмсэглэлээр цааш явлаа.

Тэднийг гэртээ ийш тийш гүйлдэн, бичлэгтээ бэлдэж байхад хаалганы хонх дуугарлаа. Хос хоёр ч үйлдлээ зогсоон, энгийн мэт жүжиглэж гарав. Жонгүүг Тэхёныг дагуулсаар галын өрөөндөө орж ирлээ. Харин Хэми кофе найруулна.

"Өнөө оройг бүгдээрээ яаж тэмдэглэх болсон? Арай миний төрсөн өдрийг мартчихсан юм биз биздээ." Залуу аягатайгаа тамшаалахдаа ийн асуухад Жонгүүг ар хүзүүгээ маажин

"Бид юм бэлдэж амжсангүй ээ. Орой л шийдэцгээе, тэгэх үү?"

"Яасан ч яах вэ? Жонмитой уулзуулахгүй юм уу? Та хоёр хүүхдээ биднээс нуугаад байдаг хэрэг үү? Хаана байнаа?" Тэхён цэнхэр хаалгатай өрөөг нээн асуухад Хэми тэрний хажууд очоод

"Убба~~, Жонми унтаж байгаа. Та сэрэхээр нь цуг тоглоорой. Тэр таныг асуугаад л байсан." Хэми найланхайтан ярих бөгөөд хөөрхий залуу бүлтэгнэн, Жонгүүгийн зүг харцаа гүйлгэнэ.

"Хэхэ, би ч тэнд очиж сууя даа." Тэрээр гараа эвтэйхэн Хэмигээс салган, гүйх нь холгүй ширээний ард очих нь тэр.
Хэми түүний араас ирээгүйд бага ч болов тайвширав. Хоёр залуу хөгжилдөн суусаар, хагас цаг орчим өнгөрөөд байхад, бүсгүй ванны алчууртай гараад ирэв. Тэхён нүдээ цавчлан, яах учраа олохгүй сууна. Харин Жонгүүг яг л үүнийг мэдээгүй аятай бүлтийчихэв.

"Хэми, Тэхён хён байхад яаж байгаа чинь энэ вэ? Хурдан явж хувцасаа өмс." Хэлж дуусахдаа урт амьсгалаа гаргах нь тэрнийг бухимдаж байгааг илтгэж байлаа.

"Хайраа, би шүршүүрт орчихоод л гарч л ирлээ шүү дээ. Уурлах зүйл байхгүй." Хэми тоосон шинжгүй хэлэхдээ нойтон үсээ хойш шидлэнэ.

"Хэми!!!, би уурламааргүй л байна шүү! Хэн чамайг ингээдэх гэсэн юм? Та ч гэсэндээ цаашаа хар л даа. Хүний эхнэрийг ширтээд байх юм. Нүдээ ань!!!" Жонгүүгийг ширүүн үгс хаялахад Тэхён тэр дороо хойш харлаа. Харин Хэми үгийг нь хүлээж авалгүй, тавцан налан зогсочихов.

"Сүртэй гэдэг нь...биеэ хатахаар хувцасаа өмсчих нь дөө. Битгий санаа зов. Тийм ээ, убба. Та ч бас биеэ хатаачихаад хувцасаа өмсдөг биздээ." Бүсгүй Тэхёны урд очиход Жонгүүг түүний араас даган, мөрнөөс нь зөөлөн атгана.

"Чи Жонгүүгийн үгэнд орсон нт дээр байх аа. Би ядаж өнөөдөр хэн нэгний нударгыг шанаан дээрээ мэдрэхгүй байх." Тэхён гараа урдаа барьсаар ярихад нь Хэми гарнаас нь атгаад авав. Залуу гайхан Хэми рүү харахад өнөөх нь алчуураа дэлгэчих нь тэр.

"Тэхён хён, нүдээ ань! Нүдээ аниач!!!"

Жонгүүг харсан зүйлдээ итгэж өгөлгүй, эхнэрийнхээ ард болиулах гэж хашгичин, өөрлүүгээ татах ч нэмэр байсангүй.

"Жон Хэми!!! Яг одоо нааш хар. Бас та ямар юмандаа инээгээд байгаа юм? Миний эхнэр өмнө чинь тайчих тийм сайхан байна уу? Хөөе, Хэми..." Жонгүүг үсээ зулгаан бухимдсаар эхнэрээ хүчтэй өөрлүүгээ эргүүллээ. Гэвч түүний бодсон шиг зүйл байсангүй. Хэми нүцгэн бус, богино даашинз өмсчихсөн байлаа.

"Чи намайг ямар их сандаргасан гэж санана. Муу охин юмдаа." Жонгүүг Хэмиг тэврэн, уруул дээр нь үнсэв. Харин Тэхён тэднийг болиулах гэж хий л хоолойгоо засна.

"Ууг нь бид таны дэргэд муудалцаж, таниар тоглох гэж байсан ч...давхар Жонгүүгаар хардуулмаад санагдсан юм. Миний хорон санаа бүтсэнд би маш их баяртай байна." Хэми бяцхан бүжиг хийсээр өрөөрүүгээ явлаа. Харин Жонгүүг араас нь инээмсэглэн харсаар үлдэв.

"Та хоёр ч жоохон хүүхдүүд шиг юмаа. Анх дөнгөж уулзаад том хүний амьдрал руу орцгоочихоод одоо бүр цэцэрлэгийн хүүхдүүд аятай байцгаагаад л, хөгжилтэй юм гээч. Би ч, чи ч, хэн хэн маань түүнд чадуулчихлаа. Одоо харин явж надад бэлэг авч өг. Гарцгаая." Тэхён суудлаасаа босон, шоолонгүй хэлэхэд Жонгүүг ч даган үүдний хэсэгтээ очицгоолоо.

____________________________________

-Манай Хэми ууг нь Жонгүүг байгаагүй бол хүүхдээрээ тэгээд ч, өдийд их сургуулиа бараг төгсөх гээд явж байхгүй юу><

'Jeon Family ' S3 |JJK|Where stories live. Discover now