Ex vs Haemi

1.4K 116 5
                                    

"Welcome back to my channel"

Жонгүүг чангаар ийн хэлсээр камераа барин нэг тийш очиход Хэми ширээн дээр шинэ бичлэгэндээ хэрэгтэй зүйлсийг бэлдэн зогсоно.

"Тэгэхээр энэ удаад Хэми асууж би хариулах байгаа. Миний хөөрхөн эхнэр сүүгээ бэлдчихсэн байгаа болохоор шууд бичлэгэндээ орцгооё."

"Хөөрхөн эхнэр гэж ирээд л.....жоохон пялдага зан гаргаад байна уу? Үгүй юу? Яг чин үнэнээр нь хайриулна шүү!"

Жонгүүг Хэмиг мөрөөр нь тэврэн хэлэхэд бүсгүй тэврэлтээс нь гаран хатуухан хэлж орхиод суудалдаа суулаа. Харин залуу нүдээ хурдан хурдан цавчилсаар Хэмитэй нэгдэв.

"Хайраа би хариулахад бэлэн. Мөн чин үнэнээр хариулна гэдгээ хүүгийнхээ нэрээр тангарагалаж байна." хэмээхдээ Жонгүүг баруун гараа зүрхэн тушаа газартаа байрлуулан, нүдээ анихад Хэми төв царайлан асуултуудаа нягтлан харж байлаа.

"За би эхний асуултаа тавьлаа. Банана нь би, гүзээлзгэнэ нь экс... эксүүд чинь шүү!"

"Хэн нь хамгийн өхөөрдөм бэ?"

-Бананатай сүү

Жонгүүг эргэлзэх ч үгүй шуудхан балгалсанд Хэми инээмсэглэн харагдана.

"Хэнтэй нь байхдаа чи илүү амар амгаланг мэдэрдэг байсан бэ?"

-Гүзээлзгэнэтэй сүүг сонгон балгасныхаа дараа Жонгүүг багахан ярвайсаар

"Би чамтай байхдаа байнга чамайг бодож бас хүсээд амар амгаланг мэдэрдэггүй болохоор эсрэгийг нь сонгочихлоо."

(Ааа муу донтой Жонгүүг, ийм байж болох уу? Олон нийтийн сүлжээнд бичлэг байршуулах гэж байж><)

Хэми Жонгүүгийн хариултыг сонсон мөрөө хавчаад

"Хэн нь хоол хийхдээ сайн бэ?"

"Хүүе! Байж байдаа. Хэн нь гэж....надад тоолж барахгүй олон хүн хоол хийж өгч байсан
Одоо бүр заримых нь хоолны амтыг ч мартчихсан  байж магадгүй."

Жонгүүг царайгаа янз янз болгосоор хэлэхэд Хэми элгээ тэврэн хөлөө ачих нь тэр.

"Яаа!!! Жон Жонгүүг, тоолж барахгүй гэнээ. Хөөх, чи ч гайхалтай юмдаа. Одоо харин хурдан энэ асуултанд хариулаадах." хэмээн захиргаадсан өнгө аястай хэлэхэд Жонгүүг хошуугаа унжуулсаар -бананатай сүүг сонгов оо гэж.

"Хэн нь илүү халуухан бэ?"

-Бананатай сүү

Жонгүүгийг сүүгээ уруулнаасаа холдуулав уу? Үгүй юу? Хэми духруу нь нясалчихав.

"Сая наиайг өхөөрдөм гэчихээд одоо яахаараа халуухан гэдэг билээ. Чи яг үнэн хариулж байгаа биз."

"Үнэндээ үнэн үнэн үнэн үнэн. Чи тийм л аймар хүн байхгүй юу? Өхөөрдөм байж байснаа эргээд харахын хооронд тэс өөр халуухан нэгэн болчихсон байдаг." гэсэнд бүсгүй нүдээ эргэлдүүлэн буцан асуултандаа оров.

"Хэнтэй нь хамт байхдаа илүү аз жаргалтай болдог вэ?"

-Бананатай сүү хэмээн Жонгүүг сонгосныхоо дараа гүзээлзгэгэтэй сүүг ширээн дээрээс холдуулчихав.

"Ер нь энэ амт муутай сүүг хэн уудаш байна аа. Бас миний өмнө харьцдаг байман охидууд ер нь л жинхэнэ хайр байгаагүй юм л даа. Тийм болохоор чамаас өмнөх хүмүүстэй нь шөнөөс бусад үеүүдэд жаргалыг мэдэрч байсангүй."

"Ноён Жонгүүг, энд бага насны хүүхэд үзэж байвал яах болж байна. Би чамд олон сануулсан байх аа." Хэми нөхрийнхөө ичмээр яриаг дуусангуут шуудхан ийн хэлсэнд

"Бага насны хүүхэд юм бол миний яриаг ойлгохгүй ээ. Тэгэхээр зүгээр л гэсэн үгээ гэж. Одоо харин дараагийн асуултаа асуугаарай."

"Чи хэнд нь маш их хайртай вэ?"

-Жонгүүг сандлаасаа босон өрөөнөөс гараад явчих нь тэр. Үзэгчид биднээс гадна Хэми хүртэл гайхсан бололтой сууж байхад залуу Бананатай сүүг хайрцгаар нь барьчихсан ороод ирэв. Тэрээр камерийн урд гаран хайрцгаар нь сүүгээ ууж дуусгаад инээмсэглэн Хэмигийн уруул дээр үнслээ.

"Мэдээж чамдаа л хайртай шүү дээ. Чамтай уулзахаас өмнөх явдлууд бол зүгээр л гэнэн томоогүй байх үеийн минь явдлууд..."

"Насанд хүрчихсэн хүн байж бас гэнэн томоогүй гэчихэж ээ. Ямар сайхан халхавч вэ?"

Хэми нөхрийнхөө яриаг таслахад Жонгүүг шуудхан бүсгүйн хүзүүгээр гараа оруулан чихэрлэг үнсэлтээр амыг нь таглав.

"Би ганцхан чамдаа л хайртай. Бас бидний дундаас ургасан бяцхан Жонмидоо ч хайртай"

Жонгүүгийн нялуурал ийн дуусав бололтой эхнэрээсээ холдоход Хэми инээмсэглэн сууна.

"Тэгэхээр дараагийн бичлэгээр бид хоёр Q&A хийх болохоор та бүхэн бид хоёрын тухай сонирхож байгаа зүйлээ доор үлдээж өгөөрэй. Өнөөдрийн бичлэг энэ хүрээд дууслаа. Дараа дараагын бичлэгээр илүү сонирхолтой байх болноо. Byeee~" гэсээр Жон гэр бүлийн дахин нэг бичлэг өндөрлөх нь тэр ээ.

____________________________________


'Jeon Family ' S3 |JJK|Where stories live. Discover now