"Oh! My Haemi..."

1.1K 104 13
                                    

"Сайн байцгаана уу? Хэми байна. Би Жонгүүгийн оруулсан бичлэгийг үзсэн. Мөн тэр одоо Намжүүн ахынд байгаа байх. Хадам аав түүнийг гэртээ байлгахгүй гэж уурласан. Харин аавын маань хувьд надтай хамт байгаа. Энэ удаад Жонгүүг бид нараар тоглох гэж байгаад буруудсан гэж бодсон байх. Гэхдээ үгүй юм аа. Би л аав нартай хуувилдан Жонгүүгаар нэг сайн хатуухан тоглоом хийлээ. Яг юу болсон талаар дараах бичлэгээс хүлээн аваарай."

Жонгүүгиг өөрийн хорон санааг тайлбарлан дуусаад хувцасны өрөөнд байх хооронд:

"Энэ бичлэгээрээ Жонгүүг ч өөрийнхөө булшийг ухах болно доо.  Би түүнийг яг юу гэж аав нарт хэлэхийг мэдэхгүй ч сөрсөн тоглоом хийх болно. Одоо харин хадам аав руу залгацгаая." Хэми байн байн хажуу тийш харан, шивнэн яриад утсаа аван дуудлага хийлээ.

"Сайхан амарч байна уу? Хадам аав аа. Манай аав тантай цуг байна уу? Жонгүүг одоо очих талаараа хэлсэн байх. Бид хоёрыг бичлэг оруулдаг талаар та хоёр мэднэ дээ. Гэхдээ үзэж байгаагүй, тийм үү? Тэгэхээр Жонгүүг жирэмсний тест барьчихсан юу гэж ч хэлж магадгүй. Худлаа ярьж та хоёрыг чадах гэж байгаа юм. Гол нь гурвуулаа түүнийг уйлтал нь жүжиг тавих хэрэгтэй болчихоод байна л даа. Та өөрөө зөв үеийг нь олоод над руу залгаарай. Би шууд гүйж ороод бүр самраад хаячихна. Тэгэхээр та хоёр л сайн жүжиглэх хэрэгтэй шүү! Тэгээд удахгүй уулзая, хуувилдагч нар минь." Харин бүгдээрээ Жонгүүгийн томоохон мэдээг нь хүлээж байя даа.

20 минутын дараа:

"Жон аав аа, цаад чинь юу гэж байна."

'Хэми миний охин аавындаа ороод ирээч. Жонгүүгт хэлэх зүйл байгаа бололтой.' Сулхан өнгөөр хэлэхийг нь сонссон Хэми инээд алдан

"Та ёстой сайн жүжиглэж байна. Яг юу болсон талаар аятайхан тайлбарлаад өгөөч."

'Жонгүүг муу золиг өөр хүн жирэмсэн болгосон юм шиг байна. Чи бушуухан ороод ир. Энэ хүүхэд биднийг зовоож ханахгүй бололтой. Ай яаа, яахаараа ийм ачлалгүй хүүхэд байдаг байнаа.' Хадам аав нь худлаа цөхөрсөн байдалтай хүүгийнхээ хэлсэн зүйлсийг тайлбарлав.

"Юу? Бүр тэгж хэлээ юу? Нэг сайн болгоод өгье л дөө. Тоглоомоор ч бай, жинхэнээсээ ч бай яасан намайг хуурч ханадаггүй зэвүүн амьтан бэ? Наадхаа болгоод өг, Жон аав аа." Хэми бухимдуу хэлээд утсаа тасаллаа.

"Энэ Жонгүүг ёстой ухаан суухгүй юмаа. Яаж бодохоороо намайг хуурсан гэж тоглохоор шийддэг байнаа. Би хадам аавындаа орж, Жонгүүгийн бичлэгэнд морилчихоод ирье. Удахгүй бүр гоё зүйл үзүүлэх болноо." Хэми унтлаганы халаадаа бүслээд, үсээ сэгсийлгэн, углааштайгаа гаран гүйлээ.

'Jeon Family ' S3 |JJK|Where stories live. Discover now