Leading my Husband on

1.2K 91 4
                                    

"Бүгдээрээ сайн байна уу? Өнөөдөр би нэгэн сонирхолтой бичлэг хийх гэж байна. Тэгэхээр Жонгүүг намайг өөрөөс нь өшөөгөө авна гэж бодохгүй байгаа. Бас тэрээр ихэд гэмшсэн болохоор дахиж надаар тоглоно гэж санаанд нь ч орохгүй байх. Тэр ч өөрийгөө томхон асуудалд хутгасандаа."

Хэми шивнэн ярих бөгөөд байн байн хаалганыхаа зүг харна.

"Жонгүүг бид хоёр өнөөдөр гадуур гарах чухал ажилгүй болохоор гэртээ амрахаар болсон байгаа. Гэвч нөхрийн маань хувьд амралт байж чадахгүй л болов уу? Би түүнд хариуг нь хэд нугалаж амсуулах болно. Тэгээд бүгдээрээ Жонгүүгийн ямар хариу үйлдэл харуулахыг харцгаая. Let's go!!!"

Бүсгүй эгдүүтэй үйлдэл гарган хэлээд нүдээ эрмэн өөрийн хэрэглэж байсан камераас гадна өөр хэд хэдийг нууц газар байрлуулаад амжлаа. Хэми богино банзал болон цээж хэсгээрээ багагүй торон хувцас өмссөн харагдана. Тэрээр буйдан дээрээ нөхрийгөө хүлээн аль чадахаараа халуухан байрлал аван суув.

Удаачгүй Жонгүүг хүүгээ тэврэн угаалгын өрөөнөөс гарч ирэн, зочны өрөөндөө орж ирлээ. Залуу Жонмиг доош буулган Хэмиг хөлнөөс нь эхлүүлэн нүдээ гүйлгэн харав.

"Амарна гэчихээд яагаад гоёчихсон юм. Бас их задгай хувцас сонгожээ." Эхнэрийнхээ хажууд суун гуян дээр нь гараа тавин хэлэх нь тэр.

"Мэдээж амарна. Миний байгаа байдал чамд таалагдахгүй байгаа юм уу?" Хэми хоолойгоо шахан их л нарийхан хоолойгоор ярьсанд Жонгүүг жуумалзалт үүсгэнэ.

"Надад зориулсан бол таалагдаж байнаа. Чамайг ингэхийг мэдсэн бол хүүгээ аавд аваачаад өгчихдөг байж."

Жонгүүг хүүхэдрүүгээ харан санаа алдан хэлэхэд бүсгүй залуугийн чихээр зөөлөн оролдож уруулаа урагш түрэв.

"Би өөрийгөө л гоёоор харах гэсэн юм. Гэтэл чи намайг бараг харцаараа нүцгэлчихлээ. Зүгээр л амаргаая, тэгэх үү? Ммм." Чихэнд нь ойртон хэлж байх хооронд Жонгүүг гараа бэлхүүсэн дээр нь аваачсан байлаа.

"Сахилгагүйтэх дуртай юм биз дээ. Тэгвэл эхлээд би хүүг аваад явлаа." Залуу хоолойгоо засан дээш өндийгөөд Жонмиг дагуулан үүдний хэсэгрүү явчихав.

"Хаачих гэж байгаа юм. Цугтаа өдрийг өнгөрөөнө гэсэн биздээ."

"Аавын гэр хажууханд байхад хүүгээ гялс оруулж өгчихөөд ирье. Чи харин илүү гоё болчихсон хүлээж байгаарай." Жонгүүг хөмсгөө өргөн хэлээд гэрээсээ гарахад Хэми камерт ойртон ирээд

"Жонгүүг ихдээ л таван минутын дараа хүрээд ирнэ. Тэр ч одоо хөл нь газар хүрэхгүй баярлаж байгаадаа." Тэрээр амаа даран инээд алдаад хөргөгчнөөсөө мөхөөлдөс гаргаж ирэн буцан буйдан дээрээ тухлав.

Бүсгүй зайрмагнаасаа удаанаар долоон амтлан сууж байхад Жонгүүг гүйхээрээ яаран орж ирэв. Гутлаа яаж тайлсанг нь ч мэдэх юм алга. Тэр маш хурдтай эхнэрийнхээ хажууд сууж байсан юм. Хэми зайрмагаа доороос дээш, дээрээс доош долоон уруулаа багахан шүргүүлэн байхад залуу гарыг нь атган

"Хайраа, надад....эсвэл болохгүй юу?" хэмээн сөөнгөдүү хоолойгоороо асуух нь тэр.

"Чи идмээр байгаа юм уу? Тэгвэл энийг авдаа. Би идмээргүй болчихлоо." Хэми төлөвлөгөө нь бүтэж байгаад баярлан инээсээр ийн хариу өгөв.

Жонгүүг өөрийнх нь зүг сунгасан мөхөөлдөснөөс илүүтэй зайрмагнаас болж цагааран харагдах уруулд шунаж байгаа нь илт мэдэгдэж байлаа. Гэвч Хэми юу ч анзаараагүй хүн шиг гар дахиа нөхөртөө атгуулаад, таазаа хаялан хөргөгчрүү алхаллаа. Харин Жонгүүг мушилзан түүнийг ширтэн сууна. Бүсгүй савтай ус гаргаж ирэн уухдаа багахан хэсгийг албаар цээжрүүгээ асгачихав.

"Өө, баларсан юм аа." Бүсгүй нэг гартаа усаа барин нөгөө гараараа торон цамцаа арчих мэт үйлдэл гаргаж амандаа уулга алдан зогсоно. Гэтэл Жонгүүг Хэмигийн урд ирэн хойш хөргөгчөө гараараа тулав.

"Daddy нь цэвэрлээд өгчихөе." Тэрээр ийн хэлээд уруул дээр нь үнсээд ус урссан хэсгийг дагуулан уруулаа шургүүлэн явж эхлэв.

"Хэрэггүй ээ, би өөрөө чадна." Хэми Жонгүүгийн хажуугаар гарах гэсэн ч залуу мөрнөөс нь атган өөртөө улам ойртуулчихав.

"Үгэнд орохгүй бол хэцүүхэн зүйл болох байх шүү!" Нөхөр нь амьсгалаараа хүзүүг нь гижигдэн хэлээд торон цамцных нь доогуур гараа оруулсанд, Хэми хамаг хурдаараа гараараа цээжээ халхлан

"Жонгүүг аа, камер байхад болохгүй биздээ." гэсээр гаран доогуур нь шурган, цамцаа янзлан өмсөнгөө камерийн өмнө ирэн зогсов. Харин Хэмигийн ардхан талд Жонгүүг духаараа хөргөгч тулан гараа доош унжуулан зогсож байгаа харагдлаа. Хэми буйдан дээр байх нөхрийнхөө цамцыг аван дээгүүрээ өмсөөд, камераа барин Жонгүүг дээр очив.

"Хайраа, чи ч ичих нүүргүй хүн юм гээч. Би ам нээгээгүй бол юу болох байсан бол оо. Бодоход л санаа зовчихлоо байна. За тэгээд сэтгэгдлээ хэлээрэй." Бүсгүй залууг шоолон инээсээр хэлэхэд Жонгүүг толгойгоо эргүүлэн камерлуу харав.

"Чи л өөрийгөө чадчихлаа, Жон Хэми. Одоо бичлэгээ мартаж үз."

Жонгүүг гэнэтхэн камер барьж аван, Хэми орилсноор тэдний бичлэг өндөрлөв бололтойдог шүү! Өө үгүй байж, ямар нэгэн бичиг гараад ирлээ.

'Хэми өөрийн хийсэн буруугаа хүлээн гэмшиж байгаагаа илэрхийлсэн билээ. Бас дуустал нь үзсэнд баярлалаа. -Жонгүүг'

                           
_

___________________________________

(Ээ хорвоо, Хэми маань ч өөртөө л гэмшиж байгаа байхдаа хөөрхий - _ - )

'Jeon Family ' S3 |JJK|Where stories live. Discover now