"Sorry, father-in-law..."

1K 97 12
                                    

Камер асах үед Жонгүүг нойрмог царайлсаар, гараа даллан мэндлээд

"Хэми яг одоо хүүтэйгээ хамт унтаж байна. Тэгэхээр бид дахин хүүхэдтэй болсноо аавуудад хэлээгүй. Хэми намайг өөрөө хэлчихээрэй гэсэн болохоор өнөөдөр тэдэнд ачын тоог нь нэмж өгснөө дуулгах болно." хэмээсээр нүцгэн цээжээ далдлан, хоолойтой бариу цамц өмсөв.

"Мэдээж шинэ мэдээгээ сүр бараатай хэлэх болохоор та нар хамт байгаа юм шүү! Тэр хоёр бичлэг яаж үзэх талаар мэдэхгүй болохоор энэ талаар гадарлах ч үгүй намайг хүлээж байгаа байх." Жонгүүг өөрийгөө хувцаслангаа камертай ийн ярьж байлаа. Тэрээр бариу хар өмд, хоолойтой цамцан дээрээ давхар сул хүрэм өмссөн харагдана.

"Аавын гэр хажууд байдаг болохоор тийм ч их удахгүй ээ. Хэми ч бас сэрээд энэ гэнэтийн мэдээнд балмагдана гэж бодохоор инээд хүрээд байх юм." Гэрийнхээ гадаа тайван гэгч нь алхсаар нэгэн цагаан байшингийн өмнө ирэх нь тэр.

"За бүгдээрээ чимээгүй байгаарай. Та нарыг мэдэгдэлгүй гэрт нь байрлуулах болохоор хүлээж өгөөрэй." хэмээсний дараагаар камераа халаасандаа хийж орхив. Гэвч хаалгх онгойх чимээ гарснаар залуугийн бүдэг яриа болон хурдан алхаж буй нь мэдэгдэнэ.

"ХҮН БАЙНА УУ? ЖОНГҮҮГ НЬ ИРЧИХЛЭЭ." Зочны өрөө бололтой ширээ буйдан зэрэг зүйлс тавигдсан өрөө бичлэгт харагдахад Жонгүүг хэвийн мэт жүжиглэж эхлэв.

"Хэмигийн аав ирчихээд бид хоёр чамайг хүлээнгээ цэцэг арчилж байлаа. Цай уух уу?" Жонгүүгийн аав инээмсэглэн асуухад залуу баргар царайлсаар тэднийг суухыг дохив.

"Юу? Хадам ааваа...та тайван сонсож өгөөрэй. Эхлээд энийг үзүүлэх хэрэгтэй байх." Жонгүүг халааснаасаа нарийхан хайрцагтай зүйл гаргаж ирэхэд хоёр аав нь сонирхон онгойлголоо. Тэд жирэмсний тестийг хараад баяр хөөр болцгоон

"Хэми маань маматай болоо юу? Ёстой сайн хэрэг болж."

"Жонми ганцаардаад байх шиг байсан юм. Одоо дүүтэй болох нь дээ." Цоглог дуугаар хэлээд, хүүгээсээ асуух шиг ширтэнэ.

"Энэ өөр хүнийх-"

"Юу???" Жонгүүгийн аав гайхан асуухтай зэрэг Хэмигийн аав ам нээлээ.

"Манай Хэми өөр хүнээс хүүхэдтэй болчихоо юу? Тэгээд чи чухал яриа гэсэн юм байна тийм үү?" (Хөөрхий муу Гү эмч минь TvT)

"Үгүй дээ,та хоёрын хэн хэн нь Хэмиг тийм зүйл хийх хүн биш гэдгийг мэднэ шүү дээ. Энэ миний хүүхэд. Гэхдээ Хэми биш, өөр хүн жирэмсэн."
Жонгүүг ийн хэлээд өвдөг дээрээ сөхөрчихөв.

"Уучлаарай, хадам аав аа."

"Чи...чи яаж охиныг минь дахиж...Жон хүргээн...яаж-" Хэмигийн аав үгээ ч дуусгаж чадалгүй ухаан алдчихсанд Жонгүүг болон түүний аав сандралдаж гарав.

"Муу золиг, Хэми өмнөх явдлыг чинь уучилж байхад яаж чадаж байнаа. Хурдан түргэн дуудаач. Хадам аав чинь ухаангүй болчихлоо байна. Муу увайгүй хог." Хөгшин эр хүүгээ нурууруу нь цохин, зэмлэсээр худыгаа буйдан дээр хэвтүүлэв.

"Тэнд очоод суу чи. Гараа өргөх ёстой шүү!"

"Аав аа, би нэг юм хэлье аа." Жонгүүг үгэнд нь оролгүй, цохих болгонд нь бултчихаад байсанд аав нь хажуудаа байсан сандлыг гартаа авав.

"Гараа өргөөд гэмшээд сууж бай, чи. Эхнэрийнхээ нулимсыг яасан харах дуртай золиг вэ?" Жон аав ихэд ууртай байх бөгөөд сандлаа далайсаар хүүгээ өрөөний буланд гарыг нь өргүүлэн суулгав.

"Хөдлөөд үзээрэй. Би Хэмиг дуудах болохоор ирэхээр нь бүх юм аа тайлбарлаарай."

"Аав!!! Та буруу ойлгоод-"

"Дахиад үг дуугарвал энэ сандлаар цохиулана шүү!" Сандлаараа занан хэлээд бэрээ дуудах тэрээр Хэмиг орж ирэхэд хүүгийнхээ хажууд очин өвдөг дээрээ суучихав.

"Хэми, миний охин. Энэ золигоос салвал сал. Ерөөсөө ухаардаггүй тэнэг амьтантай цуг байснаас салсан нь ч дээр." Хадам аавынхаа үйлдлийг харсан Хэми нөхөр дээрээ очоод

"Чи үнэхээр өөр хүнтэй болчихсон юм уу? Энэ удаад Жонмиг бодсонгүй юу?" Нулимсаа дуслуулан ярих эхнэрээ Жонгүүг гарнаас нь атган авлаа.

"Хайраа, би-"

"Би одоо чиний хайр биш. Хувцсыг чинь бэлдээд тавьчих болохоор тэр хүн рүүгээ явна уу? Эндээ амьдардагсан уу? Өөрөө мэд." Хэми Жонгүүгийн гарыг түлхээд, хүүгийнхээ хажууд суух хадам аавыгаа түшин босгов.

"Таньд буруу байхгүй шүү дээ. Би хүүгээ унтуулаад орхичихсон болохоор орчихоод ирье. Та аавыг маань харж байгаарай." Хэмиг гарж явснаа дараа дүрс солигдон, урсдаг бичиг дээш гарч ирэв.

'Хэми энэ бичлэгийг заавал үзээрэй. Би зүгээр аавуудаар тоглох гэж байсан юм шүү! Тэрнээс бусдаар надад ямар ч буруу байхгүй ээ. Бас хүмүүсээ үүнийг Хэми маань үзэхгүй ч байж магадгүй болохоор энэ зурвасыг,бичлэгний линктэй хамт онлайн хаягруу нь илгээгээд өгөөрэй.'

_________________________________________

ТОГЛООМ ТООТОЙ НЬ ДЭЭР ЭЭ ГЭЖ><

'Jeon Family ' S3 |JJK|Where stories live. Discover now