Tik Tok #1

759 63 3
                                    

-Wap Challenge-
_________________________________________

"Хайраа өнөөдөр бичлэг дээрээ юу хийнэ гэлээ. Миний хувьд бол удаан хугацааны дараа оруулж байгаа бичлэг болохоор сонирхолтой байвал зүгээр гэж бодож байна." Хар бичлэгийн дүрс тоглогдоход Жонгүүг ийн ярьна.

"Би тэрийг мэдэж байнадаа. Ямартай ч чи бичлэг авах бэлтгэлээ хийчхээд ир. Би камераа янзалж байя." Хэми тоосон шинжгүй түүнийг бичлэгийн өрөөрүүгээ явуулчихав.

"Тэгэхээр бид дахин эргэн ирж байна. Жонгүүгт үүнийгээ тэмдэглэн жижигхэн бэлэг бэлдсэн байгаа. Та нарын уншсанаар энэ бол бяцхан prank. Тийм ээ, би сэргэлэн гэдгээ мэднэ шүү!" Хэми ганцаар камерийн өмнө ийн маяглах бөгөөд Жонгүүг дээр очлоо. Тэд өмнөх шигээ л нэгнийгээ танилцуулан бичлэгээ эхлэв. Жонгүүгийн мэдэж байгаагаар бол тэд хоорондоо бүжгийн тулаан л хийнэ гэж бодож байгаа.

Тик токийн random ая явсаар Хэмигийн бэлдсэн 'wap' явж эхлэхэд сурамгай нь аргагүй бүжиглэж эхлэв. Газар хэвтчихээд өгзгөө гайхуулж байгаа аятай л сэгсрэх эхнэрээ дээрээс нь хөндөлдөн хэвтээд хөдөлгөөнийг нь хорих залуу.

"Чи чинь юу хийж байнаа. Хүүхэдтэй байж бие чинь яасан хөнгөн байгаа юм." Жонгүүг өгзгөн тус газар нь цээжээрээ дарсан хэвээр ийн үглэнэ. Харин Хэми хариуд нь тас тас хөхрөн арай гэж мултраад

"Хүүхэдтэй хүүхэн дээр чи өөрөө юун чанга дардаг юм. Зүгээр бүжиг бүжиглэж байхад чинь. Сүүлийн ая дуусчихсан юм чинь янзалчихаарай. Хайр нь амарлаа." Хэми инээсээр камераас гарчихав.

-

"Одоо оройн таван цаг болж байна. Би бичлэгээ мартаад унтчихаж. Гэхдээ одоо нөхөж бичихээр Жонгүүгийн ажлын өрөөнд ирлээ." Хэми шивнэн хэлээд утасныхаа дууг тултал нь чангалан нөхрийнхөө байгаа өрөөний хаалгыг нээн

"Жонгүүг аа, бэлэг" гэсээр бүжиглэж гарав. Удаачгүй сүр сар хийсээр Жонгүүг гарч ирэн, камераа таглахад Хэми элгээ даран хэвтээд өгөв.

"Хайраа царайгаа хардаа." Ам нь бага зэрэг ангайж нүд нь бүлтийгээд, бүр хөмсөг нь нумарчихсан түүний царайг камерт харуулан зогсолтгүй инээнэ.

-

Гал тогоонд хоолоо ширээрүү зөөх Жонгүүг. Тэрээр эхнэртээ оройн хоолонд нь аминдаа л туслахыг хичээж байна. Гэвч удалгүй хормогч зүүсэн Хэми аажмаар гарч ирэн дуугаа тавиад, эхнээс нь бүжиглэж эхлэхэд хачир зөөж байсан залуу сандран түүнрүү гүйнэ. Жонгүүг өөрийнхөө хормогчийг тайлан эхнэрийнхээ тус хэсгийг халхлах гэж хичээсээр аяыг нь дуусгав.

-One thousand years later-

Бичлэгэнд шүршүүрийн чимээ дуулдах бөгөөд Хэми гартаа түлхүүр барьчихсан угаалгын өрөөнийхөө гадна зогсоно. Жонгүүг усанд орж байгаа бололтой бүсгүй шүршүүрлүү камераа барин орлоо. Нөхрийнх нь толгойноос бусад хэсгийг хувцасны стикерээр далдалсан байх бөгөөд үсээ угаах залуу юу болох гэж байгааг гадарласан бололтой шүршүүрээс гарах гэж яарна. Гэвч Хэми түүний зүг өгзөгөө хүчтэй гэгч нь сэгсэрчихээд, сахилгагүй гэгч нь гүйгээд зугтаачих нь тэр. Хөөрхий залууд тайван ч усанд орох боломж байхгүй шинжтэйдэг ээ.

-

Тольны өмнө нүүрэндээ маск тавих Хэми орон дээрээ очиход тайван гэгч нь хэвтэх залууг өдөржин зовоосон ая дахин сонсогдоно. Жонгүүг тэр дороо л босч ирэн, нүүрэн дэх маскаа авч шидчихээд, Хэмигээс түрүүлэн өөрөө бүжиглэж эхлэв. Хэмиг орон дээрээс түлхэж, цааш шахан, бүжиглэх залуу үнэхээр инээдтэй харагдаж байна гээч. Ая дуусахад дээш өндийх тэрээр ташаандаа гараа тулан

"Хангалттай, дахиж энэ дуу сонсогдох л юм бол би галзуурчих мэднэ шүү!" залуу амьсгаадан хэлээд өөр өрөөрүү явахад Хэми камерт ойртон ирээд

"Сая түүний бүжиглэхийг харсан уу? Би Жонгүүгийг тийм эвсэлтэй гэж мэдсэнгүй ээ. Надаас дээр өгзөгөө сэгсэрч байна гээч." Гараа дээш доош савлан хөдөлгөх тэр инээхгүй байж чадахгүй байгаа бололтой.

"Би чадвал түүнийг гуйж байгаад бүтэн бүжиглүүлэхийг бодноо. Жон гэр бүл байлаа. Дараагийн видеогоороо уулзацгаая."

_________________________________________

Za sainuutsgaa. Jeon family geeree comeback hiichhey. Unuudruus idewhtei gegch n bichweruudee ta heddee unshuulahiig hicheenee♡

'Jeon Family ' S3 |JJK|Where stories live. Discover now