2: Чөтгөр ав

3.7K 347 10
                                    

Эмнэлэгээс гараад явахдаа яахаа мэдсэнгүй. Би саяхан 18 хүрсэн. Ойр дотны туслах ч хүнгүй байхад юун хүүхэд вэ?? Таньдаг мэддэг хүн амьтан ч сайнаар ярихгүй нь ойлгомжтой. Эцэг нь...Мэдээж тэр л дээ.... Танихгүй хажуу айлын ах. Түүнтэй уулзах ёстой юм болов уу? Үгүй ээ. Тэр итгэхчгүй биз

Юм бодонгоо зам даган алхах зуур урдаас гүйж ирсэн хүнийг харалгүй мөргөлдөн санаандгүй газар уначихав. Сүртэй унаагүй ч гэлээ яагаад ч юм гараа өөрийн мэдэлгүй хэвлий дээрээ аваачин чагнах мэт гацчихлаа.Юу гээч нь вэ? Яагаад гэмшээд байна аа?  Хамгаалсан юм болов уу? Байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй тэр жижигхэн цэгийг үү? 

Намайг мөргөсөн хүн гараас минь татаад зүгээр эсэхийг минь асуухад би түүнийг түшин босчихоод хувцсаа гөвөнгөө толгой дохитол нөгөө хүн гэнэт намайг жирэмсэн юм уу гэх нь тэр. Гайхсандаа хартал гарт нь миний хүүхдийн ургийн зураг байх агаад нааш өгөхөөр сунгав.

ХХХ: Яана аа бие давхар хүүхэд түлхээд унагачихаж уучлаарай

Би тэр хүнээс зургаа авангаа хүүхэд гэсэнд нь их гайхлаа. 

Би: Хүүхэд гэнэ ээ?

Ххх: Тэрэн дээр 18 настай гэчихсэн байсан болохоор л. Андуурсан бол уучлаарай

Би: Ү-үгүй дээ зүгээр 

Ххх: За тэгвэл биеэ бодоорой

Тэр хүн бөхийсөөр явахынхаа өмнө бүр хэвлий рүү минь далласаар хүүхдэд минь баяртай гэчихээд цааш гүйчихэв. Сонин юм. Түүнд дөнгөж 18-тай хүүхэд давхар биетэй болчихсон нь хачин санагдахгүй байгаа юм гэж үү? Огт тийм биш юм шиг л харагдах шиг болох юм? 

Ямартай ч гэртээ ирэхэд Сүёон бас л хоол хийгээд зогсож байв. Гэхдээ энэ удаа халуун ногоогүй тахианы шөл буцалгаж.

Сүёон: Таныг ядраад байгаа байх гэж бодоод хийсэн юм. Өнөөдөр эмнэлэгт үзүүлсэн биз дээ? Юу гэж байна?

Тэр хоолоо идэнгээ нааш харан асуухад нь би тулгамдчихав. Үнэндээ энэ хүүхдийг төрүүлж чадна гэж бодохгүй байгаа учраас хэн нэгэнд хэлээд ч хэрэггүй биз. Төрөөд ч яах вэ дээ? Ийм арчаагүй ээжтэй, эцэгчгүй байхад хүүхэд байхдаа зовж л өснө. Том болоод аавгүй гэж шоолуулна, магадгүй өөрийгөө төрсөнд ч харамсаж намайг ч үзэн ядна биз. Тэгэж байснаас чи минь надаас илүү аав ээжтэй жаргалтай амьдарсан нь дээр. Ийм муу ээж байгаад уучлаарай хүүхдээ. 

Сүёон нэрийг минь чангаар дуудахад бодит амьдралдаа эргэн ирсэн би түүн рүү ичгүүргүйгээр худлаа инээмсэглээд ам нээв.

💎The Neighbourhood Daddy💎Where stories live. Discover now