Түүний машинд хамтдаа суугаад гэрлүүгээ харихдаа дотроо их зүйлийг тунгаан явлаа. Тиймээс хэн хэн нь чимээгүй явсаар ирцгээсэн юм. Тэгээд гэр гэртээ орох гэтэл тэр дуудав.
Күн: Би хоол хийчихээд дуудъя. Ороод ирээрэй
Би нэг эсэргүүцэх гэснээ өлсөөд байсан учраас толгой дохичихоод гэртээ орлоо. Тэгээд хувцсаа солин өрөөндөө орон ширээн дээр хөглөрөх бичгийн цааснаас нэгийг авав. Өөрт хэрэгтэй болон түүний хэлсэн зүйлсийн талаар хэсэг бодож байгаад хэдэн зүйл тэмдэглэж эхлэхэд гэрийн хонх дугарч Күн хоол болсныг хэллээ.
Анх удаа....Эрүүл хүний хувьд анх удаа л түүний гэрт орж үзэж байгаа учраас их болгоомжлонгүй үүднээс нь эхлээд удаанаар харцаа гүйлгэсээр тэдний гал тогоонд орж суув. Тэр өөртөө ч хоол аягалсан байх бөгөөд бүр урдаас минь харж суух нь тэр. Эхэндээ намайг түрүүлж идэхийг хүлээж байсан бололтой харж харж байснаа санаа алдан өөрөө хоолоо амслаа. Тэгээд бас л аяга халбага харшилдахаас өөр чимээгүй байдал эхлэхэд би хоолой засан ам нээв.
Би: Юу...Нэгэнт хамт хооллож байгаагийнх надад хэлэх юм байна?
Намайг ийн хэлэхэд тэрээр хоолноосоо түр салснаа толгой дохиод ахин хооллож эхлэлээ.
Би: Яагаад энэ хүүхдийг өөрийнхөө гэхэд тийм итгэлтэй байгаа юм?
Асуултыг минь сонсоод тэр надад анхаарал хандуулав.
Күн: Биш гэж үү?
Их хачин ширтээд эхлэхээр нь би тулгамдах нь тэр.
Би: Ү-үгүй ээ тийм биш-
Күн: Би тэр шөнө эрүүл байсан. Юу хийж яаснаа сайн санаж байгаа болохоор л тэр.
Түүнийг тэр шөнийн талаар ахин сөхөхөд нь би санаа зовон харцаа буулгалаа. Тэр бүгдийг санаж байгаа байх нь ээ?
Күн: Хэлэх юм аа дуусгасан бол хоолоо ид. Хөрөх нь.
Би: Үгүй ээ өөр хэлэх юм байгаа.
Би нэг амьсгаа аваад яриагаа үргэлжлүүлэв.
Би: Нэгэнт хүүхдийнхээ аав нь байхыг зөвшөөрснөөс хойш надад хэлэх хэдэн юм байна
Күн: Юу юм?
Би: Үзлэг хяналтанд орох үед хамт явж байвал сайн байна. Хэрвээ завтай бол...
Күн: Зав гаргаж болно оо
Би: Бас би их мартамхай учраас эм витаминаа хэзээ уух, хэзээ дуусах, хэзээ худалдаж авахыг хариуцаж байгаарай.
YOU ARE READING
💎The Neighbourhood Daddy💎
Fanfiction"Зайл гэсэн бол зайл л даа" -Энэ нөгөө жирэмсний гормон нь уу?