Толгой хатгуулж өвдсөөр сэрэхэд би эмнэлэгийн орон дээр хажууд минь Күн, Сүёон хоёр сандарчихсан зогсож байв.
Би: Юу болсон бэ?
Күн: Чи ухаан алдаад уначихсан. Одоо яаж байна? Зүгээр үү?
Би нэг зүгээр гэх гэснээ гэнэт л хүүхдээ санан хэвлий дээрээ гараа тавьж үзэв.
Би: Хүү.. Миний хүү зүгээр үү?
Сүёон: Хүүхэд чинь азаар зүгээр байна гэсээн. Та цочирлоос болоод ухаан алдаад уначихсан. Гэхдээ хүүхэд зүгээр.
Миний санаа сая л амарлаа. Хүүхэд л зүгээр бол боллоо.
Күн: Сүёон-а, эгчийгээ харж байгаарай. Цагдаа нар танайд оччихсон байна. Би оччихоод ирье.
Тэр Сүёонд хандан ингэж хэлчихээд, над руу харж толгой дохьсоор гараад явав. Би Сүёон руу харахад тэр их цочирдсон нь илт хүндээр санаа алдан сууж байсан юм. Тэгэхээр нь түүний гараас нь атгаж байгаад аль болох тайван байлгахыг хичээлээ.
Би: Айсан уу?
Сүёон: Тийм ч их айгаагүй ээ. Зүгээр л миний ч бас компьютер алга болчихсон байсан. Дотор нь олон хэрэгтэй юм байгаа болохоор л...
Би: Тэр туслах байх аа. Эгч нь чамд шинэ компьютер аваад өгье. Битгий санаа зов.
Намайг ингэж хэлэхэд тэр сул гараа өөрсдийнхөа атгалцсан гаран дээрээ тавиад намайг өөртөө санаа тавихыг санууллаа.
Сүёон: Ойлголоо. Надад биш өөртөө санаа сайн тавиарай. Танийг жаахан ядарчихсан байна гэсэн. Жаахан амраад ав.
Сая нэг тогтож өөрийгөө хаана байгааг харвал би өрөөнд байж байв. Төлбөртэй өрөө л байхдаа? Күн төлсөн биз.
Сүёон цаана буйдан дээр жаахан нойр авах гээд хэвтсэн. Намайг бас асарч хичээлээсээ гурав хоногийн чөлөө авна гэхээр нь би дургүйцсэн юм.
Шөнө дундын алдад миний өрөөний хаалга онгойхыг сонсоод хартал Күн орж ирж байв.
Күн: Унтаагүй байсан юм уу?
Би: Сэрээд удаагүй байна аа.
Күн: Амраад авахгүй
Би: Цагдаа нар юу гэж байна?
Күн: Тэр хавийн хяналтын камерын бичлэгүүдийг шалгаж байгаа. Энэ тал дээр би санаа тавих болохоор чи эндээ сайн амраарай.
YOU ARE READING
💎The Neighbourhood Daddy💎
Fanfiction"Зайл гэсэн бол зайл л даа" -Энэ нөгөө жирэмсний гормон нь уу?