Түүний эцэг эхтэй уулзсанаас хойш долоо хоног өнгөрлөө. Би гэрээс гарах, эсвэл хэн нэгнийг гэртээ авчрах хүсэлгүй байгаа тул бүтэн долоо хоног түүнээс зугтаан гэртээ бүгсэн. Гэсэн ч тэр өдөр бүр ирээд хаалга тогшиж байгаад явдаг. Энэ удаа ч бас тэр ирээд хаалга тогшиж байна.
Би хэдий тайлахгүй ч хаалганы бариулаас барин түүнийг явсан эсэхийг шалгаад байна уу, эсвэл ямар нэгэн зүйл хэлэхийг нь хүлээгээд байна уу мэдэхгүй ч чимээгүй тэндээ зогсож байлаа.
Тэр удаан зогссоны эцэст 'би маргааш ирээд ярилцъя' гээд гэртээ ордог бол энэ удаа түүний гэрийн хаалга ч тэр, түүний хэлдэг үг ч сонсогдсонгүй. Оронд нь тэр хаалгыг минь түшээд доошоо гулсан сууж буй нь бүдэг сонсогдов.
Күн: Би чамайг сонсож байгааг чинь мэдэж байна. Тийм болохоор ингээд ч хамаагүй ярилцацгаая.
Күн: Би аль хэдийнээ чамгүйгээр цаашдаа амьдарч чадахгүйгээ хэлчихсэн. Чамайг, бас хүүхдээ аз жаргалтай байлгах л одоо миний амьдрах утга учир. Аав ээжийг юу ч гэсэн би чамайг ингээд явуулчихаж чадахгүй. Чи ч бас үүрд ингээд нуугдаж чадахгүй шүү дээ Сүжон-а.
Күн: Би... Би...
Тэр хэсэг дуугаа хураагаад нусаа татах шиг боллоо. Уйлаад байгаа юм байх даа?
Күн: Надад одоо чи л хамгийн их хэрэгтэй байна. Өөр юу ч биш...
Би эцэст нь хаалгаа тайлав. Энэ хүнийг ахиж өвтгөмөөргүй байна. Түүнд хэцүү байвал надад ч, хүүхдэд маань ч бас адил хэцүү байдаг. Түүнийг ийм байдалтай ахиж хармааргүй байна.
Тэр газраас босоод над руу сандрангуй ойртоход нь би түүнийг гэртээ орууллаа. Намар болох дөхчихсөн болохоор орой аль хэдийнээ жиндүүхэн болчихож.
Күн: Сүжон-а?
Би: Би ингэж байж чадахгүй ээ
Күн: Юу?
Би: Бид хэдий зөрүүдлэн байж гэрлэсэн ч энэ надад л хэцүү байна. Үргэлж ад үзэгдэж, шүүмжлүүлж, дутуу үнэлэгдэж байх болно. Хэдий бидний гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн ч намайг хэзээ ч эцэг эх тань бэрээ гэж хүлээн зөвшөөрч чадахгүй. Магадгүй миний хүүхдэд хүртэл эргэлзэнэ биз. Тиймээс би өөрийгөө ч, танийг ч, тэр тусмаа хүүгээ ч тийм байдалтай байлгаж чадахгүй.
Күн: Жон Сүжон!
Би: Таны хүссэнээр би эцэг байх эрхийг таньд өгнөө. Та хүүтэйгээ уулзаж байж болно, хүсвэл тэтгэмж өгсөн ч болно. Би хэзээ ч дургүйцэхгүй. Бас энэ хугацаанд таны хийсэн бүхэнд талархаж байгаа шүү. Би өнөө орой гэхэд төрөх бэлтгэлийн зардлын мөнгө, бас эмнэлэгийн төлбөрийн талыг нь шилжүүлчих болохоор... ингээд яв даа.
YOU ARE READING
💎The Neighbourhood Daddy💎
Fanfiction"Зайл гэсэн бол зайл л даа" -Энэ нөгөө жирэмсний гормон нь уу?