24: Уурласан нь

3.1K 325 20
                                    

Тэр өдрөөс хойш хоёр долоо хоног өнгөрч Сүёон бид хоёр буцаад гэртээ орсон. Бас.Күн ойрд ядраад байна гэсэн болохоор амралтаа ч авсан.

Харин өнөөдөр бидний болзох анхны өдөр.

Анх удаа л ийм болзоо мэтийн зүйлд явах гэж байгаа болохоор нилээн сандарч байна. Бас жирэмсэн болохоор таарч гоёх олон ч хувцасгүй болчихож. Тиймээс өглөө эртхэн дэлгүүр хэсэж өөртөө бас Сүёонд өмсөх хэдэн хувцас аваад гэртээ ирлээ.

Тэгээд нүүрээ будаж, үсээ ч том томоор ороов. Ингэж гоёогүй удчихаж. Сайхан байна.

Тэгэж ингэж цаг нөхцөөсөөр үд дунд болж Күн хаалгыг маань тогшлоо.

Би: Сайн уу?

Күн: Хөөх, Сүжон-а!

Би: Я-яасан?

Күн: Чи үнэхээр хөөрхөн болчихсон байна.

Би: Б-баярлалаа.

Бид гэрээс гараад Күн шууд амралтын газар захиалга өгчихсөн гэсэн учраас шууд тийшээ нь зүглэв. Хотоос нилээн зайтай бололтой машинд удаан явна гээд тэр надад шингэн уух зүйлс авч өглөө.

Хэсэг машинд явж байснаа тэр инээд алдав.

Би: Яасан?

Күн: Зүгээр л...

Күн: Энэ насан дээрээ болзоод явж байна гэхээр жаахан инээдтэй санагдаад.

Би: Яасан хөгшин хүн шиг ярьдаг юм?

Күн: Чамд хөгшин биш үү?

Би: Таний насны өчнөөн л хүмүүс болзож байдаг шүү дээ. Та ямар 60 70-тай хөгшин өвгөн биш дээ?

Күн: Тийм ч юм уу?

Би: Ммхн

Би: Гэснээс би зүгээр харагдаж байна уу?

Күн: Зүгээр ээ, хөөрхөн байна. Яасан?

Би: Зүгээр өнөөдөр дэлгүүрээс авсан шинэ даашинз байгаа юм. Надад жаахан тухгүй санагдаад болдоггүй.

Күн: Шинэ ээ? Надад зориулж авсан юм уу?

Би: Үгүй ээ, тэр нь ч хайшаа юм. Зүгээр л болзоондоо зориулж авсан юм.

Тэр инээмсэглээд толгой дохилоо.

Хэсэг хугацааны дараа ирэх газраа ирээд амралтын газрынхаа байранд оров. Жижигхэн модон байшин мөртлөө их тухтай бас бүх юм нь бүрэн байсан болохоор надад их таалагдлаа. Гэхдээ энд хонох юм байх даа?

Күн: Дажгүй юм гээч?

Би: Тийм ээ. Гоё тохитой байна. Таалагдаж байна.

💎The Neighbourhood Daddy💎Where stories live. Discover now