Selena Gomez-н What the hearts want дуу намуухан эгшиглэх кафед бид өөд өөдөөсөө харсаар сууна. Юугаа бодож энд байгаагаа мэдэхгүй ч энд байж л байна.
Захиалгаа өгчихөөд нилээн удсан ч бас л хэн хэн нь дуугүй суугаад байсан учраас би залхаж эхэлж байтал тэр нэг юм үг дугарав.
Күн: Эмч дээ үзүүлсэн биз дээ?
Намайг эмнэлэг орсныг яаж мэдсэн юм бол?
Би: Яаж мэдсэн юм? Намайг дагаа юу?
Гайхах янзтай асуухад тэр харцаа буруулсаар толгой дохилоо. Би харин хариулалгүй нүдээ эргэлдүүлнэ.
Би аргаа барсаар: Тэгээд яг яах гэж намайг хүртэл дагаад, гэнэт ухаан орсон мэт хүүхдийн хойноос хөөцөлдөөд байгаа юм? гэв.
Күн: Сүжон-а надад ахиад ганц боломж өгч болохгүй юу?
Би: Яах гэж? Надад ямар шалтгаан байгаа гэж таньд боломж өгөх юм?
Күн: Би тэр үед тулгамдаад л тэгээд хэлчихсэн хэрэг. Түүнээс биш би чиний бодож байгаа шиг хүн биш ээ. Нээрээ шүү!
Би: Нээрээ шүү ч гэх шиг. Найз бүсгүйтэй юм байж өсвөр насны охин жирэмсэн болгочихсон, тэгсэн мөртлөө хүүхдийнхээ аав нь болно, ганцхан боломж өгөөч энээ тэрээ гэж гуйж байгаа хүнийг би хүүхдийнхээ эцэг болгох хүсэл алга. Надаас биш юм аа гэхэд найз бүсгүйгээсээ ичээч!
Намайг хөмсөг зангидан хэлэхэд тэр нэг л ямар нэгэн юм ойлгохгүй царай гаргаж байснаа надад найз бүсгүй байхгүй гэх нь тэр. Өө за. Бүр завхай амьтан байж л дээ. Ийм байж хүүхдийн минь аав болно гэнэ үү? Мөрөөдчихсөн амьтан бэ?
Би: Пшш. Тэгээд анх уулзах гээд хаалган дээр чинь зогсож байхад хойноос чинь "Күн убба" гэж ирээд л гарч ирсэн бүсгүй хэн болж таарч байгаа юм?
Күн бодож байгаа бололтой нүдээ эргэлдүүлж байх зуур миний хүрсэндээ байж ядаж байв.
Би: Өөрөө бүр найз бүсгүй ч үгүй. Уулздаг олон хүүхнүүдийнхээ дунд будилж явдаг хүн юм шив дээ?
Күн: Үгүй ээ тийм биш. Т-тэр нөгөө зүгээр л...
Би: Аан зүгээр л ганц шөнийн бүсгүй юу? Яг над шиг уу? Эсвэл надаас ялгаатай нь гэдсээ чирээ-
Күн: Хөөе чи наад амаа!!
Би: Юу?
Намайг юм ярьж байхад тэр гэнэт ширээн дээр гараа буулгаснаа чанга дугарав.
Күн: Битгий миний хүүхдийг алдаа юм шиг яриад бай!
Түүний харц нь их ширүүн харагдсан болохоор би өөрийн эрхгүй амаа татан түүн рүү ширтлээ.
YOU ARE READING
💎The Neighbourhood Daddy💎
ספרות חובבים"Зайл гэсэн бол зайл л даа" -Энэ нөгөө жирэмсний гормон нь уу?