Маргааш өглөө нь би Сүёонтой хамт хичээлдээ явах гэж гараад ахиад л түүнтэй таарлаа. Ямар насандаа хийсэн үйлийн үрээ одоо эдэлж байгаа нь энэ юм бол? Яагаад заавал буруу хийсэн хэргээ хараад насан туршдаа гэмшиж амьдар гэж байгаа мэт байнга энэ хүнтэй тааралдуулаад байгаа юм бэ?
Чамайг муухайгаар хэлээгүй юм шүү хүүхэд ээ.
Хаалгаа түгжчихээд Сүёоныг дагуулан шатаар буулаа. Күн.. Тэр хүнийг ингэж дуудах нь зөв эсэхийг мэдэхгүй ч сүүлд дээрийн бүсгүй яалтчгүй түүнийг наалинхай нь аргагүй "Күн убба" гэж ирээд л дуудаж байсан. Тэгээд бас хэдий хүртэл тэр хүн гэж ярих вэ дээ. Ямартай ч Күн цахилгаан шат хэрэглэсэн учраас бид шатаар бууж байгаа юм. Харахаас уур хүрээд.
Сүёон: Эгч ээ цахилгаан шат ажилласаар байхад яах гэж шатаар бууж байгаа юм бэ?
Уурласандаа ч юм уу хурдтай доошилж байгаад гэнэт толгой эргээд унахаа шахсан болохоор одоо байрны урд Сүёонд түшүүлээд зогсож байгаа минь энэ.
Би: Зүгээр шатаар буумаар санагдаад.
Сүёон: Галзуурчихсан юм уу хайшаа юм? Хэд хоног хордлого гээд хоол ч идээгүй юм байж шатаар гүйгээд зүгээр.
Би: Битгий жирэмсэн хүн загнаад бай!
Би түүнд шивнэж хэлчихээд үргэлжлүүлэн сургуулийн зүг явлаа. Хичээлийн үеэр өлсөөд байсан ч завсарлагааны цаг болоход цайны газрын үнэрээс болоод ахиад л юм идэж чадсангүй. Одоо 3 долоо хоног ийм байдалтай байх юм бол би өлсөөд үхчих нь шүү дээ үр минь ээ?
Дээвэр дээр гарч суугаад утсаараа оролдож байхад хажууд сүү талх тавигдан манай ангийн Вон Хэндэри ирж суув. Ангийнхнаас надтай найзалдаг ганц хүүхэд маань байгаа юм.
Дэри: Юу хийж байгаа юм?
Би: Зүгээр л сууж байна. Чи?
Дэри: Бас зүгээр л
Би: Мм тийм байх нь ээ
Би үргэлжлүүлэн утсаа оролдож тэр ч үг дуугүй тэнгэр рүү харан амандаа дуу аялаж суулаа.
Дэри: Яагаад юм идэхгүй байгаа юм?
Би: Идмээргүй санагдаад л
Дэри: Тэгээд байлгүй ядаж наадах аа ид ээ!! гэснээ надад нөгөө талх сүүгээ атгуулав.
Би гайхсан ч түүнд талархлаа илэрхийлээд өгсөн зүйлийг нь задлан хазлаа. Хэд хоног олигтой хоол идээгүй болохоор өлсөж байсан надад азтай л юм.
YOU ARE READING
💎The Neighbourhood Daddy💎
Fanfiction"Зайл гэсэн бол зайл л даа" -Энэ нөгөө жирэмсний гормон нь уу?