Намайг түүнийг дуудсанаас хойш тэр удалгүй ирээд бидэнтэй хамт суулаа. Ер нь бол миний төлөвлөгөө бүтсэн гэсэн үг. Хүүхдүүд ч над руу нэг их архи шахахгүй байсан хэдий ч өгсөнийг нь Күн урдуур минь орж уугаад байв. Нилээн хэдэн хундаганы цаана гарчихаад ахиж авах гэхэд нь би болиуллаа.
Би: Одоо өгөөд хэрэггүй ээ! Та ч гэсэн битгий уу! Хангалттай гэж бодож байна.
Күн үгэнд минь ороод өгсөнийг нь аваагүй болохоор би түүнийг босгон байшинруугаа явахаар шийдэв. Сууж байсан болохоор сайн мэдэгдээгүй ч алхахад гуйвж дайваад хэцүүхэн л орох шиг боллоо. Оронд нь оруулчихаад амьсгаадан сууж байхад Күн нэрийг минь дуудав.
Би: Мм?
Күн: Уучлаарай
Би: Юунд?
Күн: Зүгээр л...
Би: Согтчихсон байна. Унт даа.
Олон хэлүүлэлгүй унтаад өгөхөөр нь би ч унтахдаа бэлдсээр тэр өдөр дуусав. Гэтэл шөнө яагаад ч юм гүзээлзгэнэ үнэртээд сэрчих нь тэр.
Гайхсандаа сэрээд хартал ойр хавьд ямар ч гүзээлзгэнэ байсангүй. Гэсэн ч үнэртсэн хэвээрээ, түүндээ бүр шүлс ялгараад байсан болохоор би аргагүйн эрхэнд Күнийг сэрээлээ.
Күн: Яасан?
Би: Гүзээлзгэнэ...
Күн: Юу гэнэ ээ?
Би: Гүзээлзгэнэ идье...
Күн: Юу идье ээ?
Би: ГҮЗЭЭЛЗГЭНЭ ИДМЭЭР БАЙНА АА!!
Тэр ч намайг шөнө дунд иймэрхүү юм хүссэнд гайхсан бололтой хоёр нүдээ арай хийж нээгээд утсаа асаан цаг харав.
Күн: Сүжон-а, одоо 3 цаг болж байна
Би: Мэдэж байна аа...
Өө юу гэхээ мэдэхгүй түүний орных нь хөлд хөлөө тэврэн суутал Күн хэсэг толгойгоо барьж байснаа босож гэрэл асаалаа.
Би: Яах гэж байгаа юм?
Күн: Гүзээлзгэнэ идье гэсэн биз дээ?
Би: Тийм ээ..
Күн: Хурдан хувцсаа өмс өө. Дэлгүүр явцгаая
Би гайхах баярлахын дундуур гадуураа юм олж өмсчихөөд нисэх нь холгүй түүний машинд суулаа. Хүссэн юмаа иднэ гэхээс байж ядаж буйг минь Күн хүртэл анзааарчихсан байв. Бидний байгаа амралтын газар харамсалтай нь дэлгүүргүй учраас бид нилээн зайтай байдаг супермаркет руу нь явахаар шийдсэн юм.
YOU ARE READING
💎The Neighbourhood Daddy💎
Fanfiction"Зайл гэсэн бол зайл л даа" -Энэ нөгөө жирэмсний гормон нь уу?