Маргааш өглөө утас дугарсаар сэрлээ.
Би: Байна уу?
ХХХ: Сүжон-а!
Утасны цаанаас гарах авга ахын хоолойг сонсоод би зог тусав.
Би: Авга ах уу?
А.Ах: Тийм ээ. Сайн уу?
Би: Сайн, та сайн уу? Солонгост ирчихсэн юм уу?
А.ах: Тийм ээ. Өчигдөр ирсэн. Та хоёр сайн биз дээ? Гэртээ байгаа юу?
Би: А-аан тэр нөгөө...
А.ах: Байна уу?
Би: Байна аа байна. Авга ах аа... Одоохондоо манайд засвар хийж байгаа болохоор замбараагүй байгаа. Хоёулаа гадуур уулзах уу?
А.ах: Засвар аа? Гэнэтхэн үү?
Би: Харин тийм ээ. Би уулзаж байгаад дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. Бас хэлэх зүйл байгаа.
А.ах: Заза
А.ах: Ах нь тэгвэл амттай хоолоор дайлъя. Дуртай газрынхаа хаягийг нхд руу явуулчихаарай. Сүёоныг ч бас авчраарай.
Би: За...
Утсаа таслаад яах аа мэдэхгүй толгойгоо ганзагалан суутал цаанаас Күн өндийн ирлээ. Бид хамт унтсан шүү дээ.
Күн: Яасан бэ?
Би: Манай авга ах...
Күн: Юу гэж?
Би: Ирчихэж. Тэгээд Сүёон бид хоёртой уулзана гэнэ.
Күн: Тэр чамайг жирэмсэн гэдгийг мэдээгүй гэж үү?
Би удаанаар толгой дохив. Харин Күн санаа алдлаа.
Күн: Би чамтай хамт явах хэрэгтэй.
Би: Яах гэж?
Күн: Сайн мэдэхгүй байгаа ч ямартай ч би чиний хажууд байх хэрэгтэй.
Би: Сүёон байх юм чинь гайгүй байх гэж бодож байна.
Күн: Сүжон-а..
Би түүнд аргагүй эрхэнд зөвшөөрөөд Сүёоныг шууд дуудан өөрсдийгөө бэлдэж эхлэв. Аль болох хэлхэгэр даашинз олж өмссөн хэдий ч энэ том гэдсийг хаашаа ч нуух билээ дээ?
Сүёон бид хоёр Күнээр очих газраа хүргүүлээд намайг шууд хамтдаа байгаад хэрэггүй байх гэсэн учраас ахын дараа ирэхээр болон хэдэн ажил зохицуулахаар түр ажилруугаа явлаа.
Бид ахаас түрүүлж ирээд ширээгээ захиалан суув.
Хоёр жилийн өмнө уйлуулаад үлдээсэн хоёр дүү нарынх нь нэг нь одоо жирэмсэн болчихсон байдаг... Намайг загнах болов уу яах бол?
YOU ARE READING
💎The Neighbourhood Daddy💎
أدب الهواة"Зайл гэсэн бол зайл л даа" -Энэ нөгөө жирэмсний гормон нь уу?