Амралтын газраас буцаж ирснээс хойш олон хоног өнгөрч маргааш би Күний эцэг эхтэй танилцах хэрэг гарав. Бид ирээд бараг гурван долоо хоног өнгөрсөн байна. Күн ээж аавдаа хүүхэдтэй болох гэж байгаагаа шууд утсаар хэлчихсэн учраас тэд надтай биечлэн уулзахыг хүсээд долоо хонож.
Анх утсаар би удахгүй аав болох гэж байгаа гэхэд нь түүний эцэг эх хэсэг хугацаанд чив чимээгүй болсон. Би яг урд нь хараад сууж байсан болохоор бараг л тэднийг дугарах хүртэл нь амьсгаагаа түгжиж суусан гээд л бод.
Жаахан аймар...
Күн: Юу бодоод байгаа юм?
Би: Юу ч биш дээ.
Күн: Маргаашд санаа зовоо юу?
Би: Яг ч санаа зовсон юм биш л дээ.
Күн: Зүгээр дээ
Би түүн рүү хараад инээмсэглэв.
Өнөөдрийн хувьд би төрөх бэлтгэлээ хангах гэж байгаа юм. Аль хэдийнээ 8 сар гарчихсан. Төрөх эмнэлэгээ ч шийдчихсэн. Одоо бэлтгэлээ хангах хэрэгтэй.
Бид их дэлгүүр ороод тэндээ хэсэг хугацааг өнгрөөлөө. Хоёулаа ямар ч туршлагаггүй учраас яг хаанаас эхлэхээ ч мэдэхгүй байсан юм. Тэгээд эргэлдэж эргэлдэж гэнэт л яагаад одоо хүртэл хүүхдийн тасаг руу нь ороогүй яваагаа санаад явж байсан газраа зог тусав.
Күн: Яасан? Зүгээр үү?
Би: Хоёулаа ямар ч хэрэггүй цаг үрээд л эргэлдээд байх юм.
Би: Яагаад шууд хүүхдийн тасаг руу нь очоогүй байгаа юм бол?
Үүнийг минь сонссон тэр инээд алдаад толгой дохилоо.
Күн: Тийм ээ. Би саяхан тэнд байхыг нь харсан. Явцгаая.
Күн над руу гараа сунгахаар нь би нэг эргэлзэх гэснээ болиод шууд л гараас нь атган аваад хамтдаа түүний заасан зүг рүү очив. Үнэхээр тэнд нь хүүхдийн тасаг байна. Нярай хүүхдийн зүйлсээс том хүүхдүүдийх хүртэл байдаг юм байна лээ.
Бид тэндээс эрэгтэй хүүхдийн гэсэн маш олон зүйлсээ бэлдээд дуусахад бараг өдрийн хагасыг өнгөрүүлчихсэн байв. Эртхэн ирээд эртхэн ухаарсан бол бас эрт л дуусах байсан байх даа. Хайран цаг.
Күн: Одоо чиний юмыг бэлдэцгээе
Би: Миний юм аа?
Күн: Төрөхөд чинь хэрэгтэй юм энэ тэр гээд л...
Би: Аан
Нөгөө хүүхдийн тасгаасаа гараад ахиад л ийш тийш явсаар надад хэрэгтэй халаад, алчуур зэрэг зүйлсийг авав. Гэхдээ би биш Күн бараг надаас ч илүү бүхнийг мэдээд цуглуулсан.
YOU ARE READING
💎The Neighbourhood Daddy💎
फैनफिक्शन"Зайл гэсэн бол зайл л даа" -Энэ нөгөө жирэмсний гормон нь уу?