Түүний хэлсэн үгэнд нь догдолсон ч, түүнээс цааш юм яриагүй учраас би тэр чигтээ Күний мөрийг түшээд унтчихсан байсан юм. Азаар сэрүүлэг дугаран сэрээд харвал Күн намайг хөнжилд оруулаад өөрөө ч хажууд маань цаашаа харчихсан унтаж байв. Бид ойролцоогоор 3 цаг л унтаж дээ.
Би түрүүлж босоод нүүр гараа угаачихаад орж ирэхэд тэр ч сэрж байлаа. Тэгээд бид хамтдаа ангийнхантай сууж өглөөний цай уучихаад тэндээсээ эртхэн хөдлөхөөр болов. Күний ажил дээр асуудал гарлаа гэсэн болохоор бид түрүүлээд явж байгаа юм. Надад ч энэ нь зөв санагдлаа. Үлдчихвэл бас ахиад л архиар шахаад унах юм бол яана?
Амралтын газраас гараад хоёр цагийн дараа гэхэд дөнгөж л хот руу орж ирж байсан болохоор Күн шууд л ажилруугаа жолоодлоо. Магадгүй хувцсаа сольж цаг алдахыг хүсээгүй байх л даа.
Күн: Чи хамтдаа орсон нь дээр байх. Би удаж магадгүй.
Ингэсэн болохоор нь түүнийг даган ахин ажилруу нь оров. Ажилчид нь сайн байна уу захирал аа, сайн байна уу даргаа гэх хэдийч Күн их стресстэй явж байсан болохоор ч юм уу тэдэнтэй хариу дугарсангүй. Тэгээд намайг өрөөндөө оруулж суулгачихаад өөрөө шууд л хуралдаа орохоор явчихав. Их л том асуудал гарсан янзтай байна. Би бараг л түүнээс айх шахлаа. Ер нь хэн өглөө нь гараас минь атгаад, зөөлөн үгсээрээ догдлуулж байсан нэгнийг өдөр нь ийм нухацтай, ширүүн болчихно гэж мэдэхэв.
Түүний өрөөнд нь би цаг нөхцөөж суусаар сүүлдээ ядарсандаа сууж байсан газраа унтчихсан байлаа. Нэг сэрээд харахад Күн дээрээс минь өмсөж явсан тамирын хослолынхоо цамцыг нөмрүүлчихэж. Утсаа асаан цаг харвал би аль хэдийнээ бүр гурван цаг унтчихсан байв. Гэтэл Күн цаана ширээн дээрээ нүдний шил зүүчихсэн ямар нэг зүйл хийж байгаа болтой. Ажлаа хийж байхдаа ч царайлаг байх юм даа.
Күн: Сэрчихсэн үү?
Би: Тийм ээ
Күн: Сайн унтаж байна шүү! Өлсөж байна уу?
Би: Бага зэрэг л...
Күн: Зүгээрдээ би хоол захиалчихсан байгаа. Түүнийг ирэхээр идчихээд харьцгаая.
Би: Ойлголоо
Би толгой дохичихоод цаг харахад Сүёоны цагийн ажлыг цаг дуусаж байлаа. Хамгийн сүүлийн хичээл заах хүүхэд нь л байх ёстойдоо.
Би: Нөгөө би юм асуух гэсэн юм?
Күн: Дараагийн удаа зөвшөөрөл авалгүй шууд асуучихаж байгаарай. Одоо асуу асуу.
Би: Ойлголоо
Би: Манай дүүгийн ажил нь тарж байгаа болохоор наашаа дуудчихаж болох уу? Нэгэнт нэг зүгт харих болохоор?
Күн толгой дохин зөвшөөрөхөд нь би Сүёон руу залгахад тэр яг хичээл заадаг хүүхдийнхээ гэрээс гарч байлаа. Тэгээд түүнийг Күний ажил дээр дуудчихаад ирэхийг нь хүлээв. Гэтэл тэр бараг л захиалсан хоолтой зэрэгцэн ирж таарсан юм. Азтай золиг шүү.
Сүёон Күн-д тийм ч сайн биш болохоор ажил дээр нь ирчихээд чимээгүй л түүнийг болон ажлын өрөөг нь ажиглаж суусан юм. Оройн хоолоо тэнд идчихээд бид гурав гэртээ харихаар боллоо. Байрны гадаа ирэхэд Сүёон түрүүлж буугаад машины араас миний гэх юмнуудыг бүгдийг нь авчихав. Тэгээд би Күнд баяртай гэчихээд гэртээ орохоор түлхүүрээ хийтэл ердөө ганц л эргүүлтэл онгойчих нь тэр.
Би: Сүёон-а чи гарахдаа хаалгаа түгжээгүй юм уу?
Намайг ийн хэлэхэд Күн Сүёон хоёр хоёулаа гайхан нааш харав.
Би: Хаалга түгжээгүй болохоор би нэг л эргүүллээ?
Сүёон: Би түгжсээн!
Би яахаа мэдэхгүй Сүёон руу харахад Күн хаалга онгойлгохоор боллоо. Хамгийн түрүүнд Күн, дараа нь би, араас Сүёон алхсаар гэрт орж ирэв. Хамгийн аймар нь манай гэр яг л гэр биш юм шиг хүйтэн хөндий санагдаж байлаа.
Биднийг ороод гэрэл асаахад хамгийн түрүүнд анзаарсан зүйл нь манай гэрийн зурагт болон, кофений машин алга байв.
Би: Хулгай орчихож...
Би шууд л өөрийнхөө өрөөрүү ороход миний компьютероос бусад зүйл нь байрандаа байлаа. Хулгай хийсэн хэн нэгэн гэрт маань түлхүүр тааруулж ороод үнэд хүрнэ гэсэн зүйлсээ аваад гаржээ...
Үүгээр зогсохгүй тагтруу гараад би харсан зүйлдээ цочирдсоноосоо болоод бүр хашхирч орхив. Надад санаа зовсон нөгөө хоёр ч над дээр ирээд юу болсныг харлаа.
Үргэлж айлуудын тагтаар сэлгүүцэж байдаг болохоор миний хаяа нэг хооллож, сүү өгдөг "Таняа" хэмээн нэрлэсэн муур манай тагтан дээр үхчихсэн байх нь тэр. Хананы наана байхыг бодвол магадгүй хулгай хийсэн хүн рүү дайрахад нөгөөх нь уурандаа аваад шидчихсэн бололтой. Хав хар өнгөтэй болохоор ногоон нүд нь хурцаар гэрэлтэж явдаг хөөрхий муур нүдээ ч аниж амжилгүй хорвоог орхичихож.
Күн шууд л намайг өөрлүүгээ харуулаад тагтнаас холдуулан цагдаад дуудлага өглөө. Тэр ганц намайг ч биш цочролд орсон дүүг минь ч гэсэн зөөлнөөр аргадаж байв. Гэнэт яагаад ч юм толгой эргэж эхлэхэд би түүнээс агаар амьсгалахаар холдох гэтэл ердөө ганц алхаад л бүх зүйл харанхуйлан би хүчтэй газар унаж буйгаа мэдэрч, Күн Сүёон хоёрын нэрийг минь дуудах хоолой цаана сонсогдож байлаа
YOU ARE READING
💎The Neighbourhood Daddy💎
Fiksi Penggemar"Зайл гэсэн бол зайл л даа" -Энэ нөгөө жирэмсний гормон нь уу?