Дөнгөж талдаа орж байгаа физикийн хичээлээс би аль эрт залхчихаад сууж байлаа. Төгсөх шалгалт эхлэхэд хоёрхон сар үлдчихсэн байгаа гээд ангийнхан бүгд толгой өндийх завгүй байхад ганцаараа л үүрэглээд сууж байгаа ганц хүн нь би биз. Сүүлдээ уйдсандаа физикийн дэвтэр дээрээ зураг зурсан шиг сууж байтал нүдний урд цаас буугаад ирэх нь тэр. Гэнэт ирсэн болохоор жаахан цочоод хэн явуулсныг нь гайхан ийш тийш хартал Хэндэри гар даллаа. Золиг чинь хүн айлгачих юм. Өнөөхийг нь нээгээд үзтэл...
"Хичээлээ хий :3"
Зүв зүгээр сууж байсан миний амгалан тайван байдлыг эвдэн байж явуулсан захиа нь бодлого бодоод өгөөч ч биш, үзэг байна уу ч биш зүгээр л "Хичээлээ хий!" байсанд итгэж ядсаар түүн рүү нэг хөмсгөө өргөн харахад Дэри өөдөөс инээлээ. Тэгэхээр нь би ч уйдаад байгаагаас хойш үзгээ аван хариу бичээд түүн рүү зөрүүлэн шидэв.
"Өөрөө хийгээч!"
"Би хийж байна"
"Хуулуулаарай"
"Ухаан муутай золиг!"
"Амаа тат!"
Ингэж хэд хэд шидэлцэж байгаад яг намайг Хэндэри рүү шидэхэд Физикийн багш биднийг олоод харчихав. Хог гэж. Одоо баттай шийтгүүлэнэ дээ?
Багш: Вон Хэндэри, Жон Сүжон хоёр маргаашийн дотор 80 бодлого бодож ирнэ.
Би: БАГШАА!
Багш: Намайг бас миний хичээлийг хүндлээгүйн хариу ойлгов уу! Одоо суу!
Би: Гэхдээ л маргаашийн дотор 80 бодлого гэдэг чинь арай л хэтэрч байгаа юм биш үү?
Багш: Хичээл дээр цаас дамжуулах тэгээд хэтрээгүй хэрэг үү? Төгсөх анги гээд явцын оноог чинь хасалгүй шийтгэл өгч байхад юу юу гэнэ вэ? Өөр юу гэмээр байна мм?
Ахиж үг хэлбэл төгсөж ч чадахгүй болох юм шиг санагдаад дуугүй л амаа татлаа. Тэгээд Дэри рүү муухай харахад тэр намайг хараагүй мэт өөр тийшээ харав. Новш гэж.
Хичээлийн дараа би Хэндэрид уурласандаа баяртай ч гэлгүй нөгөө 80 бодлогынхоо цаасыг багшаас авчихаад шууд л гэртээ харилаа. Тэгснээ замдаа "Юундаа ч уурласан юм би ер нь" гэж бодов. Би өөрөө захианд нь хариулалгүй завсарлагаанаар маазарч болох л байсан. Хамт тоглочихоод уурлаж л байдаг би нээрээ. Аашшш. Галзуурахнээ.
YOU ARE READING
💎The Neighbourhood Daddy💎
Hayran Kurgu"Зайл гэсэн бол зайл л даа" -Энэ нөгөө жирэмсний гормон нь уу?