27: Уулзалт

2.9K 313 23
                                    

Өнөөдөр тэр өдөр...

Күний эцэг эхтэй танилцах өдөр нь.

Өчигдөр шөнө үүнээс болоод би үүр цайтал бараг цурам ч хийгээгүй өглөө яг зомби шиг л босож ирсэн. Ердөө хоёр цагийн нойр аваад л орноосоо өндийн шууд л усанд орлоо.

Энгийн үед биеийн саван, шампуу хоёрыг л ихэвчлэн хэрэглэдэг би өнөөдөр бараг угаалгын өрөөнд байгаа бүх бүтээгдэхүүнээ өөртөө нялав бололтой. Биеийн тос, арьс гуужуулагч, биеийн цацлага гээд бараг л хоёр цагийг угаалгын өрөөнд зарцуулсан хэрнээ эцэст нь үс болон биеэ ороосон алчууртайгаа л гарлаа. Сүёон унтаж байгаа тулдаа л тайван байна. Үгүй бол боож үхэх гэж байгаа байлгүй.

Өрөөндөө орж ирээд үсээ хатаах зуураа нүүрээ яаж будахаа шийдэх гэж бас хэсэг бодов. Эрэгтэй хүний аав ээж хүүгийнхээ эхнэр болох хүнийг ямар байлгахыг хүсэх вэ? Удаан бодож, бүр энэ талаар интернэтээс хүртэл хайн, хэрэгтэй хэрэггүй олон мэдээ орж уншиж явсаар ерөөсөө л натурал, даруухан, эелдэг нэгнийг л ихэвчлэн хүсдэг байж болно гэсэн дүгнэлтэнд хүрэн нүүрээ зүгээр л хөнгөн будалт хийгээд дуусгалаа.

Жирэмсэн болсноос хойш нүүр их сэвхдсэний дээр би бараг л будахаа байсан учраас нэг л эвлэж өгөхгүй өөр хүний нүдээр өөрийгөө ямар харагдаж байгаа талаар жаахан санаа зовж байна. Зүгээр л гэж найдъя.

Удаан цаг алдаж суусныг маань бараг л хатсан үс минь нотлох шиг боллоо. Бүр сэнсдэх ч шаардлага алга. Гэсэн ч хальт сэнсдсэн болоод самнан, том томоор хэв оруулан ороолоо. Өөр илүү зүйл хэрэггүй байх.

Нүүр амаа янзалж дуусаад хувцасны шүүгээгээ онгойлготол ихэнхи нь миний жирэмсэн болохоос өмнө өмсөж байсан хувцаснууд өлгөөстэй харагдав. Мэдээж тэднийг одоо өмсөхгүй учир харж санаа алдчихаад сүүлд Күний авч өгснөөс хойш нэг ч өмсөөгүй дэрвэгэр даашинзыг гаргаж ирээд өмсөх эсэхдээ эргэлзэн урдаа барьж үзэв.

Хүүгийнх нь авч өгсөн даашинзыг өмсөөд эцэг эхтэй нь уулзах зүгээр үү?

Гэсэн ч би өмссөн. Аятайхан харагдаж байсан учраас яаж ч чадсангүй. Бас их эвтэйхэн. Тэд арай ч 'энэ миний хүүгийн авч өгсөн хувцас уу?' гэж асуухгүй байх гэж найдаж байна.

Аль хэдийнээ болчихсон хэрнээ ахиад л ингэвэл яах вэ тэгвэл яах вэ гэсээр толиний урд бүтэн хоёр цагийг өнгрөөж гэрийн хонх дугарахад л нэг юм холдлоо.

Күн хослол өмсөөд үсээ цэвэрхэн засчихаж. Царайлаг харагдаж байгааг хэлүүлэлтгүй мэдэж байгаа байлгүй.

💎The Neighbourhood Daddy💎Where stories live. Discover now