01.

4.4K 228 27
                                    

Лекцийн танхимд хэн ч хэнийг ч сэрээдэггүй. Хэн ч дуудаж анхаараач гэж хэлдэггүй, хэн ч сануулга бас боломж өгдөггүй. Нэг бодлын хэтэрхий амар тайван мөртлөө цагаа тулахаар жинхэнэ өршөөлгүй газар.

"Хөөе! Сэрээрэй~ гарны чинь доор миний дэвтэр хавчуулагдчихаж"

Хэн нэгэн оюутан ширээгээ дэрлээд унтаж байсан охиныг сэрээж орхиод ийн асуухад "Зүгээр л авчхаач дээ" хэмээгээд ардаас нь "Бүтэн ч нойртой хонож чадаагүй байхад чинь" гэсээр гомдоллоно.

Ард урдаас нь түүний талаар есөн шидийн бузар булхай зүйлс ярихыг сонсоод охин тэвчээгүйдээ өндийж, хичээл ярьж буй багшид саад болохгүй гэсэндээ шүдээ зуун "Амаа татаад өгчихвөл би их баярлана шүү! Хичээлийн бие даалт гэдэг үгийг толь бичгээс хайгаад үзчихээрэй. Яахав, залхуу ч гэсэн бич даалтаа хийгээд орой унтаагүй юм"

Ингэж хэлээд хор шартайгаар инээмсэглээд нэг хөмсгөө өргөхөд ам султай бусад нь хэсэг бувтнаж байгаад больчхов. Угаас тэгсэн нь дээр гэж бодоод унтах гэтэл сая хамаг доторхоо уудалчихсанд нойр нь сэргэж, жаргах замын саад' хэмээн амандаа хатуухан хэлээд бухимдалтайгаар санаа алдана.

-

"Чи явахгүй гэдэгтээ итгэлтэй байна уу?"

Уруулаа хазлан нухацтайгаар бодонгоо зүүсэн зүүлтээ оролдох түүний дотор хэдэн хүн тэмцэлдэж байгааг үнэхээр мэдэх юм алга. Тэр өөрөө ч мэдэхгүй хэр нь чин хүсэл нь хаашаа ч юм чиглэсээр.

"Сонсож байна уу?"

Мэдээж! Зүгээр л тэр бодож байгаа юм. Ахынхаа хонгорыг унаж яваад гурван цагийн лекц сонсох уу, алхаж яваад очих ёстой цагаасаа гурван цагаар хоцорч харих уу гэдгээ тэр үнэхээр сайн бодох хэрэгтэй.

Энэ бол түүний хувьд ярвигтай асуудал. Оюутан болчихсон хэрнээ гэртээ ирэх тогтсон цагтай байна гэдэг үнэхээр бодож байгаа шиг чинь дажгүй зүйл биш л болов уу..

Өнөөдөр дор хаяж таван хүн ээлжлэн түүнээс ингэж асуусанд тэрээр "Тэгэхээр... Би үдэшлэгт очно оо. Бусдад нь хэлчхээрэй"

Бүх зүйлийн хамгийн гол хүн юм шиг, тэр л байхгүй бол бүх зүйл нэг тиймэрхүү утгагүй сонирхолгүй болчихдог юм шиг... Яагаад ч юм бусдын түүнийг хардаг харц ирдэг энерги нь тэгж бодоход хүргэдэг гэхэд болно.

Савхин цүнхээ үүрээд гэртээ очсоноо ахынхаа байхгүй хооронд цүнхээ тайлж шидчихээд мөрөө хөнгөлөн эрх чөлөөг сая л нэг мэдрэх шиг болов.

The way YOU are!✔Where stories live. Discover now