•-•-•-•-•-•-•-•-•-•-•-•-•
[THE WAY YOU ARE]
•••
Танхимаас би л сэтгэгдэл өндөр гарч ирсэн бол Жонгүг надаас өөр зүйл ширтээгүй болохоор ямар байгааг нь би мэдэхгүй юм. Гэхдээ л тэр...ихэнх үед байдаг шигээ халуухан харагдсаныг мэдэж байна, үнэндээ би түүний хөмсгөө хөдөлгөж байгааг ойрын хугацаанд мартахгүй байх...
"Би анх кинотеатруудаар гарна гэсэн яриа дэгдэж байхаас нь хойш хүлээсэн, янзтай, урмыг минь хугалсангүй. Бас" гэж хэлэхдээ би Жонгүг руу харц шидээд "Жэсси үнэхээр азтай!" Би үнэндээ ямар зорилгоор харц шидэж өдсөнөө ойлгохгүй байна.
Бид ариун цэврийн хэсгийг өнгөрөөд явж байтал Жонгүг "Чи тэр хоёрынх шиг дурлал хүсээ юу?"
"Магадгүй, гэхд..." гээд үгийг минь таслан, гарнаас атгаад өөртөө татан бэлхүүсээр минь гараа оруулж хацран дээр минь үнсээд "Би чамд зохиомол жүжгээс ч илүү хайрыг бодит амьдрал дээр өгч чадна"
Түүнийг ингэж хэлээд тэвэрсэн чигтээ дагуулан явахад нь хөлөө ч хөдөлгөж чаддагаа мартсан би Жонгүгийн ачинд кинотеатраас гарлаа.
Зохиомол жүжгээс ч илүү хайрыг бодит амьдрал дээр... Магадгүй би түүнд зөвхөн итгэх л ёстой байх тийм үү? Тэр хэлснээсээ, амласнаасаа буцаж байсан удаагүй, хийнэ л гэсэн бол хийдэг. Би итгэж хүлээх ёстой, гэвч их найдаад хэрэггүй.
"Одоо юу-"
"Төгс таарлаа!" Жонгүг утсаа харангаа ийн хэлэхэд нь би гарыг нь цохиод "Мэдээгүй байхад зураг дараад байх юм, ядаж хэлж байгаач!!"
"Хэлчихвэл чи яг зургаа дарууллаа юу?" Тэрээр саяныхаа дарсан зургийг утасныхаа дэлгэц дээр нь тавиад надад харуулснаа нүүр дүүрэн инээмсэглэхэд нь яг л би хэзээ ч буруу сонголт хийгээгүй байх нь ээ хэмээн бодсон юм.
YOU ARE READING
The way YOU are!✔
Fanfiction"Чиний биеийн 70 хувь нь ус биз дээ?" "Тийм ээ... Тэгээд юу гэж?" "Би жаахан цангаад байна л даа"