17.

1.4K 156 13
                                    

[THE WAY YOU ARE]

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[THE WAY YOU ARE]

[THE WAY YOU ARE]

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.




-

Тэр орж ирээд орон дээр авч ирсэн зүйлсээ унагааж куртикээ тайлан гараа угаагаад дэргэд минь ирэн суусан юм. Нууц зүйлийг нь уншчихсан болохоор уурлаад байгаа юм болов уу? Жаахан дуу муутай болчих юм...

"Бүгдийг нь уншчихсан уу?"

Жонгүгийн дэлгүүрээс авч ирсэн чипс, зайрмаг, гүзээлзгэнэ мөн шоколаднаас би дурандаа идэж амтлангаа "Үгүй ээ, зүгээр л хурдан хурдан эргүүлчихсэн, тэрнээс биш нарийвчилж уншаагүй"

Би Жонгүгийн цаана байх зайрмаг руу гараа сунгаад хүрэхгүй байсан учир гуян дээр нь тулж арай хийн авчхаад "Чамайг тийм мундаг зурдаг гэж мэдээгүй"

"Сайн зурдаггүй юм аа, зүгээр л дөхүүлээд л орхичихдог"

"Юу ярьж байгаа юм? Би лав өөрийгөө хараад гайхсан, тийм гоё зурчхаад сайн биш гэнэ шүү"

Юм болгоныг төгс байлгах гээд үнэхээр их хичээгээд байдаг, өөрийгөө сайхан залуу гэдгийг мэддэг мөртлөө яагаад төгс гэдгийгээ мэддэггүй юм бол?

Жонгүг цаг өнгөрөх тусам биеэ хураагаад байсан ч би нэг их сүртэйд тооцон авч үзээгүй болохоор зайрмагийг нь идэж дуусгачхаад өөдөөс нь харан суулаа. Би бараг л түүнийг яагаад байгааг нь мэдэж байна.

The way YOU are!✔Where stories live. Discover now