13.

1.4K 178 18
                                    

[THE WAY YOU ARE]

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[THE WAY YOU ARE]

...

"Жонгүг аа..."

"Мм?"

"Чих, хүзүүн дээр үнсэхээ боль, бид сургууль дээр байна"

Тэрээр надаас холдон суугаад, халаасаа тэмтэрч үзээд өөрөө өөртөө зориулан толгой дохилоо. Юунаас болсныг мэдэхгүй ч, тэр нэг юм нуугаад ч байгаа юм шиг санагдаад, яах ч аргагүй хичээлээсээ сатаараад байв. Гэхдээ сүртэй зүйл биш байх гэж бодоод тоохгүй байхаар шийдсэн юм.

Өдрийн хамгийн эхний хичээл дуусаж, дараагийн танхим руугаа алхаж байв, би түүнийг өөр зүг рүү яваад өгөх юм болов уу гэж бодсон ч замын тал хүртэл дагаад яваад байсанд "Хичээлгүй юм уу?"

"Үгүй ээ, зүгээр л чамайг харахгүй байж чадахгүй болохоор"

Бодоод үз дээ? Зүгээр л найз охиноо илүү удаан харах гэж их сургуулийн төлбөр, хичээл зүтгэлээ салхинд хийсгэх гэж байна гэдэг... Би лав ойлгохгүй юм байна.

"Явчих аа, би яавал гэж"

"Чи ийм богинохон хар өнгөтэй, бүр бариу банзал өмсчхөөд ингэж хэлж байгаа юм уу?" гэснээ нүүрэнд минь яг өмнөх шигээ ойртоод "Би чамайг энэ хувцастай чинь хүмүүсийн дундуур алхууллаа юу?"

"Мэдээж, би албаар ингэж хувцасласан юм чинь"

Тэр сул нимгэн цамцаа тайлан бэлхүүсээр минь бүсэлж өгчхөөд хацран дээр үнсэж "Дахиж харахад үүнийг тайлчихсан байвал... зүгээр өнгөрөхгүй байх шүү. Би одоо явлаа"

Тэр цааш хараад алхаагаа түргэсгэн өөрийн орох танхим руугаа явахад нь би араас нь харсаар булан тойроод алга болоход нь л нэг юм ухаан орсон юм. Хэзээ ч хэн нэгэн намайг богинохон банзалтай байна гээд цамцаа хүртэл тайлаад бэлхүүсээр ороож өгчхөөд явна гэж бодож байгаагүй миний хувьд... онцгой л мэдрэмж байдаг юм байна.

-

Хоосон л байвал хаана ч хамаагүй суучихдаг болохоор олдсон ширээг зүглэн суугаад дэвтэр үзгээ бэлдэн гаргалаа. Гэнэт л нөгөө миний үзгээ үсэндээ зоочхоод хайгаад яваад байсаг үе санаанд ороод тэсэлгүй би инээчхэв. Утсанд зурвас ирэхээр нь 'яг Жонгүг л байх даа' гэж бодоод харвал үнэхээр л Жонгүг байсан юм. Бодвол цамцаа тайлж болохгүй шүү л гэх гэж байгаа байх.

The way YOU are!✔Where stories live. Discover now