[THE WAY YOU ARE ]
...
"Яараад байвал суучих, би очих газарт чинь хүргээд өгье"
"Цочоогоод хаячих юм, Жастин гуай. Юу вэ? Яах гэж байгаа юм?"
Жонгүг түүний хойноос мотоциклоо унаад хүрч ирсэн нь энэ байлаа. Дуулганыхаа салхины шилийг тэрээр дээшлүүлэн "Чамайг арсланд хөөгдөж байгаа юм шиг гүйгээд гараад явахыг чинь харсан юм. Яарч байгаа юм байна гэж бодоод л..." хэмээн нэмэрлэж ийн хэлэхэд Мисү маш удаанаар нүдээ эргэлдүүлээд "Өөртэй чинь явснаас картаа хураалгасан нь дээр байх даа"
Мисү түүнийг үл тооход нь Жонгүг "Тааллаараа л бол" гээд жуумалзан салхиныхаа шилийг доошлуулснаа цааш яваад өгчхөв.
Гурван секундын дараа тоглоом ч үгүй жинхэнээсээ картаа хураалгаж гурван цагийн лекц сонсохоо ойлгоод "Новш гэж" хэмээн амандаа харааснаа "ХҮЛЭЭ!" хэмээн хашхирахад нь Жонгүг зогсоод эргэж харан дуулгаа тайллаа.
"Тэгсэн нь дээр. Маш зөв сонголт байна"
Мисү түүний хойно сундлахад Жонгүг тайлсан дуулгаа өгөөд "Өмсчих, би бодсоноос чинь хурдан байж магадгүй"
"Би ч наадхыг чинь унаад явчхаж чадна. Бас миний төсөөлөл дэх хурдан гэх тодотгол өөрийн чинь хурдыг хөсөр хаях байх даа.. За яахав, картаа хураалгахгүй л бол.."
Мисү дуулгыг өмсөж, Жонгүг хөдлөхөд бэлэн болоод "Чи намайг барихгүй бол картаа хураалгахаасаа өмнө хөлөө хугална гэдгээ мэдэж байгаа биз дээ?" гэж хэлээд мөрөө тэгшлэн тэврүүлэхээр хойшлоход Мисү очих газраа хэлээд дуртай дургүй бэлхүүсээр нь тэврэв.
"Болж байна!"
Огцом хөдлөхөд нь Мисү уулга алдаж, хойш унахаас сэргийлэн гараа чангалахад Жонгүг нууцхан инээд алдлаа.
"Би тийм инээдтэй байна уу?"
"Үнэнийг хэлэхэд тийм ээ. Чи сая орилсон болохоор" гээд дахин инээхэд Мисү дуулган дотор хөмсөг зангидан ярвайв.
YOU ARE READING
The way YOU are!✔
Fanfiction"Чиний биеийн 70 хувь нь ус биз дээ?" "Тийм ээ... Тэгээд юу гэж?" "Би жаахан цангаад байна л даа"