09.

1.6K 163 47
                                    

[THE WAY YOU ARE]

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[THE WAY YOU ARE]


...


"Боль доо, Мисү! Би чамаас долоо хоног хариугаа нэхэж байна. Тэр хооронд бие биенийхээ талаар зөндөө мэдэж авлаа шүү дээ..."

"Тэгж л ойлго, гэхдээ чи л намайг сайн мэддэг болсон байх"

Жонгүг нүдээ эргэлдүүлээд хажууд минь даган алхах бол би аль болох тоохгүй алхахыг хичээсээр. Яг энэ үе лекц болгоны бие даалт, судлах хичээл ихтэй байсан болохоор Жонгүгийн талаар бодох манатай өнгөрч байгаа.

Намайг чимээгүй алхаад байсанд тэр хүндээр санаа алдчихаад хурдан хурдан алхаж хана руу түлхэн шахсанаа гараараа замыг минь таглаж орхив. "Би чамд тийм хүлээцтэй хүн шиг харагдаад байгаа юм уу?"

"Тэгсэн юм болов уу? Харин яасан юм бол?"

Үнэндээ бид нэлээн дотно болчихсон гэж хэлж болно. Тэр надад наалдаад байнга дэргэд минь байгаад байсан болохоор ерөнхийдөө би түүнд дасаад эхэлчихсэн. Жонгүг жаахан сээтгэнүүр ч гэсэн надад бол зарим талаараа таалагддаг л юм.

"Чиний сүүлийн хичээл сая дуусчихсан..." гээд нүүрээ улам нааш ойртуулсанд би бага багаар хойшилно. Түүний хамар яг нүүрийг минь шүргэх нь үү гэлтэй ойрхон ирсэн байх бөгөөд амьсгал нь хүртэл надад зөөлөн мэдрэгдэж байв. Тэр ингэж хэлснийхээ дараа үргэлжлүүлэн "Яагаад надтай хамт ганцхан цагийг өнгөрөөж болохгүй гэж?"

Үнэхээр би түүнд найрагдаад хамт гадуур явна гэж бодсон юм байх даа?
Инээдтэй юм. Түүнийг үл тоох гэсэнд Жонгүг хацраа надад харуулаад "Би чиний төлөө нүүрэндээ сорви үлдээж, чамайг аварсан, ядаж үүнийг бодолцоод...."

Ийм зүйлээр уруу татах ч гэж дээ...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
The way YOU are!✔Where stories live. Discover now