14.

1.4K 164 21
                                    

[THE WAY YOU ARE]

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[THE WAY YOU ARE]

...

Гэртээ дөнгөж ирээд усанд орж, гарч ирэн биеэ тослохдоо нуруундаа хүрэхгүй болохоор нь үлдээчихсэнд жаахан санаа алдана. Угаасаа хүрдэггүй л дээ, гэхдээ байнга хүрэхгүй дутуу үлдээгээд байгаадаа л жаахан санаа алдчихсан юм.

Биеэ том алчуураар ороож, үсээ чийгтэй ч гэсэн дээш нь боочхоод толиныхоо урд суун Жонгүгийн өгсөн бэлгийг нь хамгийн түрүүнд хүзүүндээ зүүлээ.

Хувцсаа өмсөж эхэлж байтал хаалга тогших нь сонсогдоход гэрт надаас өөр хүн байхгүй болохоор ах нарын маань нэг нь байхдаа л хэмээн бодож байсан юм. Харин хаалгаа нээтэл Жонгүг цаанаас нь "Би зөв л хаалгаа олсон байна"

"Энд юу хийж яваа юм?"

"Хармаар санагдаад, яасан? Найз охиныхоо гэрт ирэх тийм буруу юм уу?"

Би толгойгоо сэгсрээд "Үгүй л дээ, чи манай ах нарыг байхад ирчихсэн бол яах байсан юм бэ?" гэхэд тэрээр урагш алхан гэрт минь орж ирээд "Хүн байгаа юм болов уу гээд аяархан яриад байсан юм, чи ганцаараа байгаа байх нь" гэснээ шууд үнсэж орхиод "Ах нар чинь байсан ч би ирэх л байсан"

"Чи чухам л айгаад байсан шүү дээ"

"Чамтай хамт байвал айхгүй юм шиг санагдаад л тэр.." Жонгүг үүдэнд намайг тэврээд зогсоод л байсан учраас түүнийг бүр дотогш оруулахаар шийдлээ, угаасаа хүн байхгүй юм чинь. Тэр гараа угаачхаад том өрөөнд сууж байснаа миний өрөө рүү орчихоор нь нууж хаах зүйл байгаа билүү гэж бодоод араас нь дагаад орсон юм.

Жонгүг ширээний минь урд зогсоод "Мисү, гэхдээ чи үнэхээр ингэж их хичээл хийдэг юм шиг харагддаггүй, үнэхээр шүү!"

Тэр өрөөг минь тойруулан харж байгаад орон дээр хураагаагүй орхисон гэрийн халат шургуулганд хийгээгү мартчихсан биеийн тос үлдчихсэн байв. "Биеийн тос юм уу? Аан тийм байна" хэмээн өөрөөсөө асуулт асуугаад өөрөө хариулах бөгөөд над руу харан "Биеэ тосолж байхад чинь би тасалдуулчихсан уу?"

The way YOU are!✔Where stories live. Discover now