[THE WAY YOU ARE]
...
Би бодож үзэх хэрэгтэй юм болов уу?
Үгүй- тэгээд зөвшөөрчихвөл.. тэр бусад шиг хаяад явчихвал яах вэ?
Тэр яг бусад шиг намайг ашиглачхаад хаях гээд байвал яах юм?
Жэхёг шиг, эсвэл бүр намайг алгадахаас илүүг надад хийчихвэл яана?
Харих замдаа ихийг бодсоор гэртээ ороход ах нар унтчихсан байх ба Тэхён ах буйдан зурагт үзэж байхдаа дуг хийчихсэн бололтой, хажуу тийшээгээ налаад уначихжээ. Нөгөө хоёр нь өрөө өрөөндөө нам гүм байх бөгөөд би сэмхэн алхсаар зурагтыг унтрааж амжихад Тэхён ахын тахиралдсан хөмсөг тэнийж чих нь амарч байгаа харагдана.
Яагаад ч ингэж оройтсоноо бүрэн ойлгоогүй би сая болсон бүгдийг хуурцаг тоглуулж байгаа юм шиг тархиндаа дүрсэлнэ. "Би ч Жонгүг байгаагүй байсан бол.. балрах байж шүү. Аз таарч ах нарыг дуудлаа ч ийм байдалд тэднийг газар хөдлөлт ч сэрээж чадахгүй байлгүй" гэж би амандаа бувтнасаар ор луугаа орсон юм.
"Идмээр байгаа тэр их хүслээ барьж тэвчиж байсан гэж хэлвэл илүү утгатай болох байх, үгүй гэж үү?"
Тэр үнэхээр болих хэрэгтэй! Н-намайг хоол гэж харсан юм байх даа? Өлсгөлөн амьтан!
Утгыг нь мэдээд байгаа ч өөр зүйлээр бодлоо аргацааж байх өөрт минь ч тэнэг санагдсан болохоор өөрийгөө одоо хуурахаа больж үзсэн нь дээр байх гэж бодлоо.
YOU ARE READING
The way YOU are!✔
Fanfiction"Чиний биеийн 70 хувь нь ус биз дээ?" "Тийм ээ... Тэгээд юу гэж?" "Би жаахан цангаад байна л даа"